etoim.mn
photos/10649998_720293274686392_8584316788192064660_n-e1506624648750.jpg

Солонгос гэх давалгаа дэлхий нийтийг нөмрөхөд багагүй үүрэг гүйцэтгэсэн к-поп хамтлаг дуучдыг баярлуулах нэгэн үйл явдал өнөөдөр боллоо. Учир нь Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын захиргаанаас зөвхөн к-поп хамтлаг дуучдын тоглолт, хөгжмийн наадмуудыг зохион байгуулах зорилгоор нэгэн цогцолборыг ирэх 2024 онд к-поп уран бүтээлчдэд хүлээлгэн өгөхөө мэдэгдлээ. 

Энэхүү цогцолбор нь Сөүл хотын хойд хэсэгт орших Тэбангу дүүрэгт баригдах бөгөөд нийт 18000 хүний суудалтай тус цогцолборыг “Seoul Arena” хэмээн нэрлэхээр болжээ. Нийт 535 сая ам.долларын өртгөөр бүтэх “Seoul Arena” цогцолбор нь дотроо хэд хэдэн концертын танхим, үзэсгэлэнгийн танхимуудтай бөгөөд хамгийн сонирхолтой нь алдартай к-поп хамтлаг дуучдын алдрын танхим байх бөгөөд тэдний фэнүүдэд чөлөөт цагаа өнгөрөөх үйлчилгээнүүдийг нэгтгэсэн цогц бүтээн байгуулалт болох юм байна. 

 

Өмнөд Солонгосын к-поп урсгал нь эх орондоо төдийгүй дэлхийн зах зээлд хүч түрэн өрсөлдөх болсон бөгөөд  байгаа тэднийг цаашид дэлхийн хэмжээнд улам илүү амжилт гаргахад нь түлхэц болох болно гэж хотын захиргаанаас үзсэн байна. Мөн тус цогцолборт зөвхөн к-поп оддоос гадна дэлхийн хэмжээний алдартай уран бүтээлчдийн тоглолтуудыг зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.Тус цогцолборын барилгын ажил ирэх 2020 оны есдүгээр сард эхлэхээр болжээ.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: world.kbs.co.kr

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх