etoim.mn
photos/liverpool.jpg

Нийт 736 баг өрсөлддөг Английн хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээн буюу “FA Cup”-ын 3-р шатны тоглолтууд өндөрлөлөө. Өнгөрсөн шөнө тус шатны сүүлийн тоглолт Премьер Лигийн багууд болох “Вулверхэмптон”–“Ливерпүүл” багуудын хооронд өрнөсөн байна. Өнгөрсөн 7 хоногийн дундуур “Манчестер Сити”-д 2:1-ийн харьцаатай хожигдож, лигийн анхны ялагдлаа амссан “Ливерпүүл”-ийн дасгалжуулагч Юрген Клопп тус тоглолтод гарааны ихэнх тоглогчдоо амраажээ.

Харин “Вулверхэмптон”-ы хувьд энэ тоглолтод үндсэн бүрэлдэхүүнээ талбайд илгээсэн бөгөөд 25 мянга гаруй үзэгчдийнхээ өмнө өрсөлдөгчөө 2:1-ийн харьцаатай буулгаж авсан байна. “Чононууд”-аас Рауль Хименес, Рубен Невеш нар зочдын хаалгыг мялаасан бол “Улаанууд”-аас Дивок Ориги гоол оруулжээ. Юрген Клопп тоглолтын 2-р хагаст Мохамед Салах, Роберто Фирмино нарыг талбайд оруулсан ч тус болсонгүй.

Энэхүү тоглолтод Рафаэль Камачо, Ки-Яна Хоевер, Куртис Жонс гэсэн 2000 оноос хойш төрсөн 3 тоглогч “Ливерпүүл”-ийн төлөөх албан ёсны анхны тоглолтоо хийсэн юм. Юрген Клопп “Ливерпүүл”-д ирснээс хойш “FA Cup”-ын 4-р шатыг давж чадсангүй. Бас нэгэн сонирхолтой үзүүлэлт нь 4 жил дараалан В үсгээр эхэлсэн багт ялагдаж, тус тэмцээнийг орхилоо.

Сүүлийн 4 жилд Ливерпүүлийг “FA Cup тэмцээнээс хассан багууд:

2016 онд     Вест Хэм 2:1 Ливерпүүл  (4-р шат)

2017 онд     Ливерпүүл 1:2 Вулверхэмптон (4-р шат)

2018 онд     Ливерпүүл 2:3 Вест Бром (4-р шат)

2019 онд     Вулверхэмптон 2:1 Ливерпүүл (3-р шат)

FA Cup”-ын 4-р шатны сугалаа:

(тухайн багийн дивизионыг хаалтад бичив)

Суонси Сити (2) – Гиллинхэм (3)

Уимблдон (3) – Вест Хэм (1)

Шрьюсбюри (3), Стөүк Сити (2) – Вулверхэмптон (1)

Милуолл (2) – Эвертон (1)

Брайтон (1) – Вест Бром (2)

Бристол Сити (2) – Болтон (2)

Эккрингтон (3) – Дэрби Каунти (2), Саутхэмптон (1)

Донкастер (3) – Өлдхэм (4)

Челси (1) – Шэффилд Уэнсдэй (2), Лутон (3)

Ньюкасл (1), Блэкбурн (2) – Уотфорд (1)

Мидлсбро (2) – Ньюпорт (4)

Манчестер Сити (1) – Бөрнли (1)

Барнет (5) – Брэнтфорд (2)

Портсмут (3) – Куинз Парк Рэнжерс (2)

Арсенал (1) – Манчестер Юнайтед (1)

Кристал Палас (1) – Тоттенхэм (1)

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх