etoim.mn
photos/keni.jpg

Ойрын жилүүдэд Хятад, Кени улсуудын харилцаа холбоо сайжирсан гэж дэлхийн бусад орнууд харж байгаа. Тиймээс ч хоёр орны хамтын ажиллагаатай холбогдуулан ирээдүйд хятад хэлтэй ажиллах хүчийг сайжруулах шаардлагатай болсон гэж үзэж байна.

Тиймээс Кени улсын ерөнхий болосвролын сургуулиудад хятад буюу мандарин хэлийг албан ёсоор заана гэжээ.

Энэ нь ажиллах хүчний өсрөлдөөнийг сайжруулаад зогсохгүй Хятадтай хийх худалдаа наймаа, холбоо харилцааг нэмэгдүүлнэ гэж үзэж байна.

Ерөнхий боловролын сургуулийн хүүхдүүд дөрөвдүгээр ангиасаа  буюу 10 настайгаасаа эхлэн хятад хэлийг хөтөлбөрийн дагуу үзэж эхэлнэ.

Нөгөө талаар Хятад хүчирхэгжихийн хэрээр мандарин хэл сурах хэрэгцээ дэлхий даяар нэмэгдэж байгаа.

Өмнөд Африкийн сургуулиудад 2014 оноос мандарин хэл зааж эхэлсэн бол Уганда улсад ахлах сургуулиудад зааж эхлэхээр төлөвлөж байна.

Кени улсын боловсролын яам ажил хөдөлмөр эрхлэх чадвартай боловсон хүчин бэлтгэхээр зорих болжээ.

Бээжингийн зүгээс Кенийн боловсролыг дэмжиж тэтгэлэгт хөтөлбөр зарлан Хятадын их дээд сургуулиудад Кенийн оюутнуудыг төгсгөж байна.

Мандарин хэл сурч Хятадын стратегийг судлах нь тэрбум тэрбумаар яригдах зээл тусламж авах, галт тэрэгний зам барих, соёлын арга хэмжээг сурталчлах зэрэг олон давуу талтай ажээ.

 

Эх сурвалж: www.qz.com

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх