etoim.mn
photos/sb halamj.jpeg

Сүхбаатар аймагт /АБНТБТ/-ийн дүйцсэн хөтөлбөрийн холимог бүлгээр 6-45 насны 428, бага боловсролыг 37, суурь боловсролыг 24 суралцагч буюу  нийт 500 орчим суралцагч боловсрол нөхөн эзэмшсэн  байна.

Мөн тус төвөөс давхардсан тоогоор нийт 6473 иргэнд 313 удаагийн сургалт, сурталчилгааг зохион байгуулжээ. Сургуулийн гадна байдаг хөгжлийн бэрхшээлтэй хэвтрийн болон хүнд хэлбэрийн 21 суралцагчид гэрийн эргэлтийг улирал хоёр удаа зохион байгуулж, тэдний хөгжлийг дэмжих ном сурах бичиг хичээлийн хэрэглэгдэхүүнээр хангаж, хүүхэд, эцэг эх, асран хамгаалагч нарт даалгаврын сан өгч эргэх холбоотой хамтран ажилласан байна.

“Өнгөрсөн онд Сүхбаатар аймгийн АБНТБТөв зорилтот иргэдэд анхан шатны боловсрол эзэмшүүлэх сургалтын үйл ажиллагаанаас гадна шинэчлэгдэн гарч буй хуулиудыг сурталчлан таниулах зорилгоор байгууллага, гэр бүлийн орчинд  “Хууль сурталчлах хавтас” тогтмол аялуулж, 13 сумын насан туршийн боловсролын багш нар хуулийн сургалтыг иргэдэд тогтмол зохион байгуулсан бол энэ онд иргэний боловсролын чиглэлээр түлхүү анхаарч ажиллах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд  монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, угийн бичиг хөтлөлтийг идэвхжүүлэх, цаашлаад харилцаа болон ёс суртахууны чиглэлийн сургалтуудыг иргэд, алан байгууллагуудад үе шаттайгаар зохион байгуулах зорилт тавьжээ. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх