etoim.mn
photos/shar.jpg

Францад “Шар хантаазтан”-уудын жагсаал найм дахь долоо хоногтоо үргэлжиллээ. Өнгөрсөн бямба гарагт болсон жагсаалд ойролцоогоор 50 мянган хүн оролцсон талаар тус улсын Дотоод хэргийн яам мэдээлжээ.

Энэ нь өнгөрсөн долоо хоногийнхоос нэмэгдсэн тоо юм. Жагсагчид Ерөнхийлөгч Эммануэль Макроныг огцрохыг шаардсан байна. Өнгөрсөн оны 11 дүгээр сард эхэлсэн энэхүү жагсаал анх шатахууны татвар нэмэгдүүлэхийн эсрэг байсан бол одоо Ерөнхийлөгч Эммануэль Макроны бодлогын эсрэг жагсаал болж хувираад байгаа юм.

Учир нь түүний хэрэгжүүлж буй эдийн засгийн бодлого чинээлэг хүмүүсийг дэмжсэн гэсэн шүүмжлэлд өртжээ. Одоогоор Эммануэль Макроныг дэмжигчдийн хувь 25 хувь болж түүхэн доод цэгтээ хүрсэн талаар “Figaro” сонин мэдээллээ.

Өнгөрсөн долоо хоногт явуулсан олон нийтийн санал асуулгаар францчуудын 75 хувь нь Эммануэль Макрон болон түүний Засгийн газрын гүйцэтгэлд сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх