Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/tsagaan dari.jpg

Эрт урьдын цагт газар дээр ганц хүүтэй Эмгэн өвгөн хоёр амьдран суудаг байжээ. Өвгөн нь насан эцэслэж, Өнөөх хүү нь эрдэм сурахаар алсын орныг зорихоор болжээ. Хөгшин болсон ээж нь  Хүүдээ ийн захижээ: Энхрий жаахан хүү минь явдаа. Ээжийнхээ эсэн мэнд байгаа дээр  Эрдэм сураад ир. Эргэж хүүгээ иртэл  Ээж нь заавал хүлээнээ. Буцахдаа хүү минь ээждээ Цагаан дарь эх бурханыг  Залж заавал авчираарай гээд явуулжээ. Жагар Төвдийн оронд очоод Жаргал зовлон туулаад Эрдэм номоор гэгээрсэн ч  Ээжийнхээ захиасыг мартаж орхижээ. Олон жил өнгөрсөний дараа хүү нь Орон нутагтаа буцаж гэнэ. Өөрийн төрсөн гэртээ  Өдрийн зайтай очиж гэнэ. Хөөрхий ээж минь мэнд болов уу, Хүхрийн аманд хаваржаа болов уу, Сайхан ээж минь өтлөө болов уу гэж Саахалтын зайтай ирээд бодохдоо Сая л захиасыг нь санаж гэнэ. Гайхширан хэсэг суугад хүү нь Газраас цагаан чулуу авч Өөртөө байсан хадгаар Өлгийдөн боож өвөртлөв гэнэ. Сайн явж ирэв үү хүү минь? Амиа тэвчиж хүлээлээ ээж нь Эрдэм их сураа биздээ? Ээжийнхээ захисан бурханыг авч ирэв үү? Гэж Ээж нь хүүгээ угтаж гэнэ. Бурханы оронд хүү чинь эрдэм ихийг сураад ирлээ Залж ирсэн бурханыг минь Задалж хэрхэвч болохгүй шүү. Хүү нь ээждээ ингэж хэлээд өнөөх чулуугаа өгчээ. Гурван жил тэр чулуунд ээж нь Гуутай бурхан шиг залбирч гэнэ. Цагийн эрхэнд хөөрхий ээж нь  Насан эцэслэх болж гэнэ. Насаллаа насаллаа гээд наян насыг наслажээ. Цагаан дарь эхээ нэг харая гэж Нуган үрээсээ гуйжээ. Айж сандарсан хүү нь Аргагүй хадгаа задалж гэнэ Цахиур цагаан чулуугаа үзүүлтэл Цагаан дарь эх болон хувирсан байж гэнэ. Цагаан чулууг бурхан болтол шүтсэн Цайлган сэтгэлт ээж нь өөрөө  Цагаан дарь эх болон хувираад Цагийн уртад мөнхрөв гэнэ.

Таалагдахгүй байна

7
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх