etoim.mn
photos/5c32e0870d73c.jpeg

АНУ-БНХАУ-ын хооронд өрнөж буй худалдааны маргааныг зохицуулах хоёр талын төлөөлөгчдийн ажлын түвшний яриа хэлэлцээ даваа гарагт Бээжин хотноо эхэлжээ.

Өнгөрсөн онд АНУ болон БНХАУ нь олон тэрбум ам.долларын нэмэлт татварыг харилцан ногдуулсан билээ.

Хоёр хоног үргэлжлэх энэхүү яриа хэлэлцээ нь 90 хоногийн турш нэмэлт татвар ногдуулахгүй хэмээн хоёр улсын удирдагчид тохиролцсоноос хойшхи анхны албан уулзалт болж байна.

Түүнчлэн АНУ-БНХАУ-ын худалдааны маргааны дэлхийн эдийн засагт үзүүлэх нөлөө ихээхэн нэмэгдэх болсон энэ үед уг уулзалтыг зохион байгуулж байгаа юм.

АНУ-ын талаас Худалдааны төлөөлөгчийн орлогч Жеффри Герриш тэргүүтэй төлөөлөгчид оролцож байгаа ажээ.

Бээжинд зохион байгуулах уулзалтыг угтан АНУ-ын төрийн тэргүүн Дональд Трамп мэдэгдэхдээ, “Хоёр талын яриа хэлэлцээ амжилттай явагдаж байна. Хятадын тал худалдааны маргааныг зохицуулахыг хүсч байна. Тус улсын эдийн засаг сайнгүй байгаа” гэжээ. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх