Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/sar.jpg

ЖАГДАЛЫН ЛХАГВАА   

“Сайншанд – Улаанбаатар” гэсэн галт тэрэг буудалд ирж зогсов. Угтах хvнээ хэддvгээр вагонд ирснийг мэдэхгvй би бээр арваад вагоны хаалгаар гарч ирэх болгоныг харах гэсэн ер болдог юм биш. Тэгэхээр нь єєрєє vзэгдэхvйц газар зогсох нь зєв юм байна гэж бодоод хvний сийргийг харсаар буудлын байшингийн чанх ард очиж хvлээлээ.  Хvмvvс гарч дуусахад миний тоссон хvн vгvй тул дэмий л гайхаж, буудлын давцан дээгvvр нааш цааш холхин тамхи татаж явлаа. Гэтэл нэг настай євєє, жаал хvv хоёр вагоноос буух гэж хирэндээ тэвдэж байгааг хараад туслахаар очив. Сэгсvvргэн дээлтэй, чихэвч малгайтай улаан хацартай арван гурав, дєрвєн насны жаал хvv, vзvvрсгэн дээлтэй, лоовууз малгайтай ясархаг байрны бєгтєр євгєнийг сугадан ирж шатан дээр гишгvvлэхэд євгєн дороо сууж, суугаагаараа гулгах гэсэнд би яаран тvшиж буулгав. Євгєн миний мєр толгойг эв хавгvй тэмтэрч нэг vзсэнээ:  - Хэний багачуул вэ? гэж єєд харан чагнаж зогсов. Хараа муутай хvн бололтой.  - Та танихгvй байхаа. Би Санжмятав гэдэг хvний хvvхэд гэвэл євгєн жаахан бодлогоширч байснаа:  - Ямар Санжмятав? ... Хар эрvv юу?  - Yгvй ээ, Би Хєвсгєл сумын хvн шvv дээ. Та аль нутгийн хvн байнаа?  - Аа тэгвэл танихгvй ээ, Би Далан Жаргалангийн унага. Гэхдээ эцэг чинь цэрэгт хэдэн онд байсан юм болдоо. Би ч “Цагаан энгэрийн” застав, “Ханги”-ийн застав гээд л танай нутгийн цаахнуур алба хааж явсан л хvндээ... гээд євгєн сvрхий сэргэж ирлээ. Би тэр урманд нь:  - Аа. Та “Ханги”-ийн заставт байсан хvн бий. Хангийн булаг мєн сайхан газар шvv гэвэл євгєн:  -Хай, тэгэлгvй яахав. Чулууны нь сайхныг яана даа. Барилгын бэлэн материал шvv дээ... Дандаа засчихсан юм шиг гээд санаа алдав.  Євгєний сvvлийн vг их л танил мэт санагдахад нь би нvvр царайг нь сайтар ажиглаж харлаа. Нулимс гоожсон улаан нvд, монхордуу хамар, оочны жаахан сахал, том мєнгєн товчтой хvрэн хилэн хантааз, тєє хиртэй нударган дороос цухуйх байлдааны хvрз шиг том гар сэлтийг нь нэгэнтээ гvйлгэж хараад дэмий л:  - Та нар аймгаас суув уу? гэвэл євгєн:  - Yгvй дээ, Далангаас...  - Ингэхэд таны алдар хэн билээ?  - Намайг Дvгэр гэдэг  Дvгэр... Дvгэр ... энэ нэрийг сонсонгуут байлдааны хvрз шиг гарыг нь дахиад нэг ажив. Яг мєн дєє. Одоогоос арваад жилийн ємнє Даланжаргаланд сурвалжлагаар явж байгаад уулзсан Дvгэр... Чулууны Дvгэр байх нь гэсэн бодол тархинд харван орж  -Чулууны Дvгэр гуай мєн vv гэвэл євгєн ихэд сэргэн дээш олилзож:  - За бас чадалтай vед тэгж л байсан юм гээд єврєєсєє даалин гаргаж тамхилав. Улаан цацтай гартаам хєєргийг нь ч би танилаа.  Даланжаргалангийн намжаа толгод, цагаан дэрст хєндий євлийн цасанд дvмбийн хаана нь єндєр, хаана нь хонхор газар байгаа нь дасаагvй нvдэнд тєдий л сайн ялгарч vзэгдэхгvй бєгєєд сайн ажвал цасны сvvдэр цэнхэр єнгєтэй тул хонхор газар ягаан цэнхэр єнгєєр гэрлэн ший тоглож нvд илбэднэ.  Хаа нэгтээ євєлжєєний бууц харлан энэ их талын амь амьсгаа болох бєгєєд яраглан хэвтэх олон хониноос єглєєн жаварт уур савсан байх нь жигнvvртэй бууз шиг холоос vзэгдэв. Хєрзєнгєєр дулаалан доторлосон тохилог чулуун хашааг харах бvрий нvдэнд vзэгдэх чулуугvй энэ ухаа гvвээ, дэрст хєндийн хаанаас нь ийм их чулуу гараад ирэв гэсэн бодол байн байн тєрсєєр хамт яваа хvмvvсээс асуувал надтай цуг явсан нутгийн хоёр хvн:  - “Дvгэрийн чулуу”, “Дvгэрийн чулуу” хэмээн ам булаалдан хариуллаа. “Их газрын чулуу”, “Бага газрын чулуу”, “Сvнтэй Бударын чулуу”, “Оцол Сансарын чулуу” зэрэг алдартай чулууны нутгийг багагvй дуулсан боловч Дvгэрийн чулуу гэж дуулаагvй тул энэ нутагт тийм нэгэн газар байдаг байжээ хэмээн бодож:  -Эндээс хол уу гэж асуув  Хамт явсан хоёр хvн єєд єєдєєсєє нэг харснаа над руу гайхан эргэж  - Та юу асуугаад байна? ...  - Яагаа вэ “Дvгэрийн чулуу” гэдэг чинь  - Аа...? гэснээ мань хоёр дахиад л бие бие рvvгээ харж, юу гэж хэлэхээ мэдэхгvй юм шиг чимээгvйхэн явах нь мэдэх гэсэн миний хvслийг улам гижигдэж , би:  - Дvгэрийн чулуу чинь хаа байгаа юм бэ? гэж бараг зандрах шахам асуудаг байгаа.  Ийм янзын асуулт асууна гэж огт бодоогvй явсан малын эмч залуу хий л тулгамдан чимээгvй явсан бєгєєд надаас хэд ах бололтой сумын орлогч миний огцом ширvvн дуунд дургvйцэв уу яав:  - Дvгэрийн чулуу юу? ... Хашааныхаа ёроолд байдаг юмаа гээд жуумалзав.  Гэтэл малын эмч залуу санаа зовов бололтой, барилгачин хvн хана єрєхдєє хоёр чулууны ам даруулах эвтэйхэн хавтгай чулуу эрж байгаа юм шиг vгээ цэгнэн бодолхийлж:  - Дvгэрийн чулуу л гэж бид яриад сурчихсан юм... гадны хvнд учрыг нь гаргаж хэлэхгvй бол яаж ойлгох вэ дээ... Манай энд Дvгэр гэж нэг євгєн бий. Энэ хавийн бvх хашааны чулууг тэр л євгєн бэлтгэсэн, тэгээд ч Дvгэр гуайн гаргасан чулуу бусад хvний гаргасныг бодвол барилгад илvv тохиромжтой байдаг болохоор нь “Дvгэрийн чулуу” гэж ер нь сайн чулуугаа л хэлэх юм шив дээ. Єєрийг нь бас Чулууны Дvгэр гэдэг юм.  - Мєєн, мєн одоо тэр Дvгэр гуай хаана байгаа вэ?  - Уг нь сумын тєв дээр, туслах бригадад чулуу хийдэг юм. Одоо тэндээ хийх ажилсаад байх юмгvй. Євгєн ямар зvгээр сууж чадах биш. Аягvй бол бидний очих суурь дээр ч байж мэднэ.  - Тэнд юу хийж байх вэ?  - Хойд тэжээлийн цэгийн ахлагч нэг євгєн дvv нь юм, тэднийхээ ажилд туслахаар ирсэн байж ч мэднэ.  - Дvгэр гуай чинь хэдий настай хvн байна даа.  - Энэ жил далан тавтай  - Тэтгэвэрт гардаггvй ээ?  - Тэр ярихгvй ээ, тэтгэвэрт гарна гэдгийг санадаг ч vгvй хvн байх шvv.  Ийн ярилцсаар тэжээлийн цэг дээр хvрэлцэн очвол хэд хэдэн хvн гэрээс гарч биднийг угтлаа. Гэрээс урагш хєрзєн хороо сэлбэж байсан нэгэн том євгєн эргэж хараад биднийг чиглэн алхах нь манай нутагт байдаг Мєнхийн хvрэн цохио амь орчихоод надтай золгохоор айсуй мэт санагдав. Энэ лав Дvгэр гуай мєн гэж сэтгэлд шивнэсэн миний зєн хуурсангvй.  - За Дvгэр гуай сайн уу? хэмээн малын эмчийг мэндлэхэд би ч бас хэзээ язааны танил юм шиг нэр алдрыг нь дуудан золголоо. Дvгэр гуай байлдааны хvрз шиг том алгаа дэлгэн мэндэлж баруун хацар дээр минь vнссэнээ:  “Ингэхэд ер нь хэний багачуул байнаа? гэсэн янзтай сvрхий харж улаан цацтай гартаам хєєрєг гарган тамхилаад хvн танихаа болио юу даа хэмээн єєрийгєє зэмлэх мэт чимээгvйхэн дагалдаж явав.  Биднийг хашаа пvнз эргэн vзэж байх хооронд Дvгэр гуай нєгєє л хороон дээрээ буцаж очоод аяганы ширээн шиг дєрвєлжин дєрвєлжин хєрзєн тэврэн єргєж ажлаа vргэлжлvvлэв. Би тэжээлийн цэгийн ажилтай танилцаж дуусаад Дvгэр гуайтай очиж ярилцлаа. Ажилдаа халууцаж, хєлс дааварласан буянтай хvрэн царай нь ундрам адил гялтганах агаад цагийн саалтанд номхроо нь vгvй бор нvд, монхор хамар, цахлайн даль шиг цагаан сахал тэнхлvvн биеийн сvр хvчийг илтгэнэ.  - Хєрзєн бол хvрздээд авчих амар эд юм даа. Энд ч чулуу олно гэдэг амаргvй биз хэмээн намайг vл єдєхєд Дvгэр гуай.  - Газар дэлхийн хишиг хаа мундах вэ? Хvv минь  - Гэхдээ л ... ухаан нь энд гэхэд нохой чулуудах чулуу алга шvv дээ...  Шороо байсан газар чулуу байдаг юмаа.  - Бидний саяын vздэг хашааны чулууг та хаанаас гаргав?  - Ойрхноосоо, хvv минь. Тэрvvхэн урдаас ухсан юм гэж гар нь завгvй тул эрvvгээрээ заав.  - Усны шинжээчид худаг гаргах газар олдог шиг, чулуу гарах газрыг бас шинжиж олно биз.  -Тэгэлгvй яахав. Тэгэхдээ зvгээр нэг чулуу ихтэй газрыг эрж олох биш, гаргаж болох чулуу хаа байна гэдгийг мэдэх хэрэгтэй.  - Гарах чулуу, гарахгvй чулуу гэдгийг яаж мэдэх вэ?  - Ярьж л мэднэ дээ. Чулуунд чинь бас єєрийн хэл гэж байдаг юм.  - Та чулууны хэл сайн мэдэх vv?  - Яах вэ, ойлголцоод л байдаг юм.  - Та чулуутай юу ярилцдаг вэ?  - Алив ажилд арга эв олохыг чулуунаас сурсан гэж би боддог. Чулуу гэмээ нь зодож нvдэхэд дургvй, эв ширхэгийг нь олбол хэдэр хvнээс ч амархан. Чадал тэнхээ сайтай, залуу зандан vед багаж зэвсгийн сайнаар чулуу гаргаж байлаа. Томхон царил даахааргvй болсон энэ насанд багаж шилэхээ больж, тамхиа татаж байгаад л єдрийн арван гvvб хийчихдэг юмдаа. Yvнийг би чулуутай хэл ам авалцдаг болсных гэж санадаг шvv.  - Тамхи татах бас чулуу хийхэд хэрэг болноо?  - Хvн залуудаа ажлыг чадлаар хийнэ, насжаад ирэхлээрээ бодлоор (ухаанаар ч гэх юм уу даа) хийнэ. Залуу хvн суугаад босохдоо чадал сэлбэдэг бол настай хvн тамхиа татах бvр ухаан сэлбэнэ. Єєрєєр хэлбэл “Яаж хийх вэ?” гэж бодох бvр тамхиа асаадаг юм шvv дээ. Євєгцvvлийг хараад л байгаарай.  - Дийлэхгvй чулуу гэж байх уу. Дvгэр гуай?  - Хvн бодно. Чулуу бодохгvй. Гучаад жил чулуу хийхдээ би авъя гэсэн чулуугаа авч л явлаа. Харин ноднин Дэлгэрцогтын шовх гэдэг газар гэрийн буйрны дайтай нэг чулуу авах гээд болохгvй болохоор нь хорондоо дэндийлж байгаад дороос нь ухчихсан. Мєн ч олон тэрэг чулуу авсан даа. Тэр чулуугаа яаж авахыг бодож євєлжин тамхи татлаа. Одооноос л нэг санаанд багтаж байна. Ирэх зун авна даа. Тэгээд ч би л чулуучин хvн билээ гэж газар газар онгичоод шарх сорви шиг юм vлдээж явах дургvй. Уул бvхэн, дов бvхэн єєрийн нvvр царайтай, би ер нь насандаа ганц ч толгойн нvvрэнд сорви vлдээгээгvй гэж боддог...  Худаг дээр ажил гараад Дvгэр гуай явах болсон тул бидний яриа ийнхvv тасарч билээ.  Хад цохио шиг энэ тэнхлvvн євгєн лужир том биендээ огт тvvртсэн юмгvй алхсаар худгийн зvг одоход би хойноос нь харан харсаар зогсохдоо: “Говийн толгод эрдэнийн чулуугаар дvvрэн, орон газар vнэ хаялцан наймаалцдаг мана, гартаамаар хvvхэд тоглож нохой чулуудаж байхыг алийг тэр гэхэв. Газрын єнгєт чулуу нvд булаах нь vгvй боловч эх дэлхийн сvр хvчийг хадгалах тул энгийн бєгєєд аугаа их, ямар ч зориулалтанд бэлэн байдаг. Дvгэр гуай мєн тийм нэгэн хvн юм даа” хэмээн бодож билээ. 

Таалагдахгүй байна

7
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх