Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/rom.jpg

Николае Чаушескугийн коммунист дэглэмийн үед 12 сүм хийдийг нураагдахаас аварч үлдсэн инженер өнгөрсөн долоо хоногт 89 насандаа таалал төгсжээ.

Румын улсын үнэн алдартны шашны вэб сайтад Евгенью Иордаческуг өнгөрсөн Баасан гарагт нас барсныг зарласан байна.

Румыний дарангуйлагч Николае Чаушеску Умард Солонгост айлчилж ирснийхээ дараа нийслэл Бухарест хотыг шинээр барилгажуулах нүсэр төсөл эхлүүлсэн нь 1982-1988 оны хооронд үргэлжлэхдээ 40,000 орчим хуучин барилга байгууламжийг буулгажээ.

Иордаческу энэ үед бүхэл бүтэн барилга байгууламжийг нураалгүйгээр нүүлгэн шилжүүлэх төмөр зам хэлбэрийн систем зохион бүтээж чадсанаар олон сүм хийдийг аварсан юм.

2016 онд Румыний үнэн алдартны сүм түүнд өөрийн хамгийн дээд шагнал болох хамба ламын загалмайг гардуулж байв. Ард иргэд түүнд “диваажингийн инженер” хэмээх албан бус хүндлэл олгож байжээ.

 

                                                                                     Эх сурвалж: Associated Press

 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх