Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/e4e6aa_pregnant_woman_x974.jpg

Сүүлийн 10 орчим жил ухаангүй байгаа өвчтөн эмэгтэй гэнэт хүүхэд төрүүлсэн явдлын цаана байж болзошгүй бэлгийн хүчирхийллийн хэргийг шалгаж байгаагаа Аризона мужийн Финикс хотын цагдаа өчигдөр мэдээлжээ.

Олон жилийн өмнө усанд живсний улмаас комын байдалд орсон эмэгтэй Аризонагийн Хасиенда Эрүүл мэндийн төвд асруулж байгаа юм. Гэтэл арванхоёрдугаар сарын 29-ний өдөр өвчтөн эмэгтэй дуншиж эхэлсэн ба удалгүй хүү төрүүлжээ.

Эхэндээ эмнэлгийн ажилтнууд түүнийг яагаад ёолоод байгааг ойлгоогүй гэнэ. “Уг хэргийг одоо Финикс хотын цагдаагийн газар шалгаж байгаа” гэж цагдаагийн түрүүч Томми Томпсон сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

Хасиенда төвийн төлөөлөгч Дэвид Лэйбовиц мөн ийм хэрэг гарсныг баталсан ч илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзжээ.

Өвчтөн эмэгтэйн өмгөөлөгч Таша Менакер цагдаагийн байгууллага эмнэлгийн бүх эрэгтэй ажилтанд ДНХ шинжилгээ хийж, буруутныг тогтоох нь зүйтэй гэж үзэж байгаагаа хэвлэлд ярьсан байна.

Аризона мужийн захирагч Даг Дюсигийн бие төлөөлөгч муждаа тэргүүлэх эрүүл мэндийн байгууллага болох Хасиенда төвийн үйл ажиллагаанд шалгалт хийж, өвчтөнүүдийн аюулгүй байдлыг чангатгах арга хэмжээ авахаа илэрхийлсэн байна.

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх