Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/tseregg.jpg

 

Ж.ДАМДИНДОРЖ   

Дамба, Норжмоо хоёр наадам тарсан єдєр сумын тєвєєс нар шингэхийн ємнєхєн гарлаа. Тэд єндєр уулын сvvдэр буусан тал дундуур шинэхэн улаан “Ява”-гаар тийрэлтэт онгоц шиг цэнхэр утаан зам vлдээн дээд зэргийн хурдтай давхилаа. Норжмоогийн улаан алчуур салхинд дэрвэлзэн хийсэж, дотроо ялимгvй зvрхшин айсан тул Дамбын бэлхvvсээр чанга тэвэрч, махлаг зєєлєн хацраа тvvний даланд наалдуулан халуу дvvгvvлж сэтгэлийн дотор хэмжээгvй баяр жаргалд автагдан явжээ. Зарим хотгор, жижигхэн судаг газар мотоцикль нисэх мэт дvvлэхэд тэр хоёр нvдээ тас анина. Нэлээд давхисны дараа Дамбыг эрvvгээрээ аяархан ёворсонд цаадах нь мотоциклынхоо хурдыг хасан бараг зогсох дєхєєд:  - Юу гээв? хэмээн асуулаа.  - Яасан хамаагvй давхих юм бэ. Миний толгой эргэж, дотор муухай болж байна гэж Норжмоо худал хэлж аяар явуулахыг оролдсонд Дамба тийнхvv хурдан давхихыг больж зєєлєн явах зуур:  - Энэ чинь барагдахгvй арвин тал байгаа юм. Би цэрэгт явахдаа аавын хонины хээр мориор єглєєнєєс орой хvртэл шогшуулсан юм даа ... гэж хууч хєєрч эхлэв.  Энэ явдал гурван жилийн ємнє болжээ. Хоньчин Лхагвын ганц хvv цэргийн албанд мордоход сумын тєв орох унааны тухай гэрийн дотор бєєн маргаан дэгдэв. Эх Долгор:  - Хvvгээ хєнгєн хєлтэй мориор сум руу явуулна. Урьд хатуу хэцvv ажлы нь хийж, хойно урьд нь гvйдэг байсны хэрэг юу билээ. Халтарынх сум орох хєнгєн хєлтэй унаа єгєлгvй яахав гэж зvтгэхэд  - Ямар хvнээс юм гуйхын дон шvглэсэн биш, тэгж царай алддаг цаг єнгєрсєн. Чи Халтарын занг мартаа юу, тэр чинь хясаж л байвал ганц болдог хvн гэж Лхагва эсэргvvцжээ. Эцэг эх хоёрыг маргалдахад Дамба хємсєг буулган дуугvй суулаа.  - Нvvрэндээ илэг наасан юм шиг хvнтэй уулзахаас айдаг жигтэйхэн хvн шvv. Халтарынд очоод унаа гуйхад юунд нь хойш сууна даа. Амнаас нь ам уначих юм биш. Єгвєл єгнє л биз, єгєхгvй бол байна л биз. Ямар гарзтай юм уу...гэж Долгорын яншихад Лхагва ундууцаж тvvн рvv муухай харснаа Дамбад хандан:  - Миний хvv аавынхаа хээр морийг унаад яв. Муу ч гэсэн єєрт байгаа юмыг хvнээс гуйгаад яах вэ. Аавын нь хээр морь хаа ч хvрчихнэ гэж итгэлтэй єгvvлжээ. Лхагвын зєрvvд зан хєдлєхєєр юу ч хэлээд нэмэргvй тул Долгор тvvний чихнээс хонох уяхыг болив. Харин vгэнд нь оролгvй єєрийнхєєрєє зvтгэсэнд хяхуурхан аашилж загнах єє сэвийг сайн олж байв.  Хэрэв Дамба “Хээр мориороо явна” гэж зvтгээгvй бол бас л Долгор санасандаа хvрэхээс нааш санаа амрахгvй байж билээ. Маргааш нь єглєє эрт Дамбыг хээр мориндоо мордоход эх Долгор дєрєєн дээр нь суу дусааж баруун хацры нь vнсэхдээ нулимсаа барьж ядан хоолой нь зангиран биеэ хайрлаж явахыг захин эх адаггvй юм урсгахад:  - Залуу насандаа юм л сурахыг бодоорой. Хvний хойгуур сууж юм сурахаас хоцорвол хожим єєрєє гэмшихэд хvрнэ. Хvнтэй л адилхан хvн юм чинь хvнээс хоцрох хэрэггvй хэмээн эцэг Лхагва єгvvлжээ.  Дамба аавынхаа хонины хээр морийг унаж, айл амьтнаас холуур дєлж дєрвєн мєчєєрєє зай завсаргvй далавчлан балбавч яг, яг шогшихоос vл хэтэрнэ. Намрын халуун єдєр ингэж явах нь яршигтай санагдавч бас ухаа толгой даван явсандаа тайвширч, заримдаа хашин хээр мориныхоо тааваар сажлуулж байв. Намайг ингэж явахад нутгийн залуус л битгий тааралдаасай гэж Дамбыг бодоход хоёр чих нь улайн духнаас нь хєлс чийхарав. Аз болоход тэр єдєр Дамбатай замд хэн уулзалдсангvй.  Тэгэхэд харамч хочтой Халтарын охин Норжмоо ишигний сvvл шиг годгор хоёр салаа гэзэгтэй, залуу эрийн анхаарал татмааргvй байсан. Халтарын ялимгvй юм харамлаж боож vхэх дєхєн бачимдахыг Дамба дотроо жигших тул болж л єгвєл Халтарынхаас холхон явахыг хичээнэ. Харин Халтар бол “Хар Лхагва заяа муутай учраас манай хаяа тvшихгvй, тошсон бух шиг ганц гэр явна” гэж боддог байв.  Эцгийн хашин хээр мориор сумын тєв орж, оройдоо тvvнийг таних хvнд хєтлvvлэн буцаасны дараа Дамбын санаа амарчээ. Тэр цэрэгт ирээд барилгын ангид орж ажилласан нь єнгєрсєн гурван жилд барилгын олон тєрлийн ажил хийж чаддаг болсноор барахгvй хаана ч толгой, євдєхгvй єрлєгчин болжээ.  Норжмоо тvvнийг дахин эрvvгээрээ зєєлєн ёвров. Дамба мотоциклоо алгуурхан зогсоолоо. Талд холбоо нуур, хужир марз дундуур урссан нарийхан гол гайхалтай сайхнаар шингэх нарны эцсийн туяанд гялалзан єдрийн халууныг давж оройн сэрvvнийг угтан буй хот айл vнэхээр жаргалтай харагдаж байлаа. Дамба, Норжмоо хоёрын зогссон ухааг бараан сvvдэр бvрхжээ. Гэвч єдрийн наранд улайсах мэт халсан газрын хєрс хєрч амжаагvй ажээ.  - Дамба нэгдлийн дарга та хоёрын яриа юу болж тарсан бэ? гэж Норжмоо анх суман дээрээс хєдлєхєєс эхэлж сэтгэлийн нь зовоосон нєгєє зvйлээ асуулаа.  - Хэд хоногоос сумын тєвд ирж, барилга дээр ажил хий л гэж байна. Яадаг шvv юм байгаа юм бэ, мэдэхгvй. Нэгэнт мэргэжлий нь эзэмшсэн болохоор очиж ажилладаг л хэрэг байх даа хэмээн тээнэгэлзсэн байртай ярьсанд Норжмоо тvvний яриаг тасалж,  - Очсон нь дээр. Хєдєє байхлаар хайран сайхан мэргэжил нэг л мэдэхэд зэврээд хэнд ч хэрэггvй болчихно шvv дээ гээд:  - Чи суман дээр суух дуртай байна уу? гэхэд:  - Мэдэхгvй гэж хэлээд баясангуй инээжээ.  Тугалын зэлний хажууд нойтон аргалаар май тавиад, vнээ саалгах хvн юусан билээ хэмээн гэрийн vvдэнд нvцгэн хvрэн хэнхдэгээ ил гарган ємд цамцтай зогсож байсан Халтар хажуухнаар нь шурдхийн єнгєрсєн мотоциклоос цочин ухасхийхдээ тотго мєргєж аман дотроо хараал тавив. Гэвч Норжмоог тvргэн ирсэнд баярлан:  - Ашгvй та хоёр хvрээд ирэв vv? Би ч єнєєдєр амжиж ирэхгvй, хэдэн vнээгээ хэнээр саалгадаг юм билээ гэж л бодож байлаа шvv хэмээн албаар инээмэр болжээ. Тэгээд тулганы хажуу дахь мєнгєн бvслvvртэй зэс домбо тийш зааж:  - Хvйтэн юм залгилцгаа. Мєн ч халуун єдєр байлаа шvv гээд,  - Замд ам цангах зав ч болсонгvй. Бид суман дээрээс тун саяхан гарсан гэж Норжмоогийн хэлэхэд Халтар зовхи нь унжсан ногоон нvдээ бvлтийлгэн:  - Их хурдан явжээ. Энэ “мулцагсэлээдий” гэдэг чинь хєдєєний хvнд л ганц тохирох сайхан унаа юм даа. Ийм хурдан юм чинь дээр нь явахад халуун єдєр салхи татуулаад мєн сайхан байдаг бий гэж гайхав.  - Сум орох ажил гарвал та надтай хамт яваарай гэж Дамбын єгvvлэхэд Халтар их олзуурхан:  - Тэгье байз. Сум орох ажил байлгvй яахав гэж хэлэхдээ “ойр зуурын юманд бэлэн сайхан унаатай боллоо. За байз энэ унаагаар чинь л єнєє хэдэн морины хойноос эрэлд явдаг хэрэг. Хар Лхагвын хvv манайхаар эргэлддэг чинь тийм ч муугvй юм болох бий. Хvнээсээ унаа нь илvv хэрэг болно” гэж бодож байв.  Дамбыг явсны дараа Халтарын жєтєєрхєл гэнэт хєдєлж хэлэх муу vг олж ядахдаа хамар дороо доогтой дуугарч:  - Юм гэдэг хачин байх юм. Бvх л амьдралдаа хєнгєн хєлтэй морины нуруун дээр гарч vзээгvй хар Лхагва гэнэт далавчит унаатай болчих гэж. Дамба ч хvн харахад нурмайсан томоотой юм шиг хир нь дотуур тамиртай муу санаатай золиг байгаа юм гэхэд Норжмоогийн дотор сэрдхийн:  - Аав та юунд дандаа хvнийг элдвээр муу хэлж байдаг юм бэ. Тэд биднийг яагаа ч vгvй шvv гэж хэлээд:  - Чи тэднийг надаас ємєєрч хамгаалахдаа юу болдог юм бэ. Ээ чааваас, таарсан ч амьтан бол доо. Цаадуул чинь тэгж хvний хайр, халамж эдлэх заяатай улс биш гэхэд:  - Хvн шиг л хvмvvс гэж Норжмоо шийдэмгий хэлжээ.  Эцэг, охин хоёр нэлээд маргалдсан боловч єєр єєрийнхєєрєє зvтгэжээ. Халтар яаран Дамбыг vргээчихгvй, хурдан унаагий нь элдэв юманд хэрэглэхийг нэг талаар хичээх тул охиноо тайвшруулж:  - Аав нь Лхавгынхныг муу хэлэх гэсэн юм биш. Зvгээр санаснаа л хэлж орхилоо. Yvнийг цааш нь хvнд ярих хэрэггvй шvv хэмээн ятгав. Энэ vед Лхагвын бор гэрт бєєн баяр болж хvvгээ гэрийн босго алхмагц эцэг нь гоц халуунаар угтаж:  - Хvv минь наадамд тvрvvлээд ирэв vv? Хийморьтой сайхан хэрэг байна. Аав нь чамайг наадамд тvрvvлсэн гэж дуулаад арай л хєгшин хээр мориороо сум руу шогшуулалгvй сууж байна гээд:  - Аав та хэнээс дуулаа вэ? гэхэд нь:  - Дуулалгvй яахав. Нударга Дэндэв хєєрхий гэмгvй байдаг юм гэж хаа байгаа газраас ирж хэл хvргээд саяхан явлаа. Баярласан гэж жигтэйхэн явна билээ гэлээ.  Лхагва тvрvvлсэн бєхийн байг эцэгтээ, сумын хоршооноос худалдаж авсан боов чихрээ ээждээ єгсєнд хоёр хєгшин баярласандаа арай л уйлсангvй, нэн их догдолсон сэтгэлийн эрхээр дуу алдан баярлав. Сумын тєвийн сонин ярьж нэгдлийн дарга тvvнийг яаралтай ирж барилга дээр ажиллахыг тушаасан тухай Дамбын єгvvлэхэд Лхагва шулуухан л:  - Очиж амжилгvй яахав хvv минь. Ямар унаагаар хvний царай харах биш, дуртай цагтаа л давхиад ирэх газар хойно гэж хэлэв. Долгор шулуухан дургvйцэж Лхагва тийш эгдvvцэнгvй харж.  - Хvvхэд шиг юман тvрvvнд л долдгонож байх юм. Цэргээс халагдаж ирсэн хvн ганц зун гэр орондоо байж хэдэн хониныхоо сvvгээр гэдсээ цайлгахад яадаг юм бэ. Дамбыг vзээд л нэгдлийн барилга болохгvй болчихоо юу. тэр ч харин яршиг байна даа, гайгvй гэж омогдов.  Лхагва юмны учир ойлгож мэдэхийн оронд єєрийнхєєрєє зvтгэх дуртай эхнэрийнхээ баруун солгойгvй яншихаас тvвэгшээж таг дуугvй болов. Дамба эцгээ єрєвдєх, эхийгээ хайрлах сэтгэлд автагдан сууснаа эд хоёулаа л миний тєлєє санаа тавьж байгаа нь энэ гэж бодлоо.  - Ээж минь аав их зєв хэлж байна. Би цэрэгт зєвхєн л мотоцикль авах мєнгєтэй болох гэж барилга дээр ажилласан юм биш. Гол нь барилгын мэргэжилтэй болж нэгдэл, бригадаа тохижуулах л гэсэн юм. Би єєрєє барилга дээр ажиллая гэж бодож явсан, гэтэл єнєєдєр нэгдлийн дарга тушаал єглєє.  - Дамба минь ээж нь юу мэдэх вэ дээ. Чи єєрєє тэгж бодож байгаа бол над хэлэх юм алга.  Хэд хоногийн дараа Дамба сумын барилга дээр ажиллахаар явах боллоо. Явахынхаа ємнєхєн Норжмоотой уулзаж:  - Чи яая гэж бодож байна вэ? гэхэд хvvхний нvvр улайснаа тэр дорхноо больж:  - Намар хойноос чинь очно. Харин чи ажлаа сайн хийж бай гэжээ.  - Аав чинь надад дурамжхан юмаа?  - Тийм ч байж мэднэ. Тэгээд юу гэж?  - Ул нь бие биедээ сайн байвал улам л сайхан байх шvv дээ.  - Аав над хайртай, би чамд ... Ингээд болох биш vv.  Дамба мотоцикльдоо мордож тал дундуур салхи татуулан давхилаа. Бас сэтгэлийн их баяр хєєрєєс ундарсан уртын дуу аялах сонсодно. Тэр дууны аяыг Норжмоо гэрийн vvдэнд уяран чагнасаар л байв.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх