Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/al-yy.jpg

Өчигдөр буюу Пүрэв гарагт АНУ-ын конгрессийн шинэ бүрэлдэхүүн тангараг өргөж үүрэгт ажилдаа орсон билээ.

Арваннэгдүгээр сард болсон сонгуулиар Нью Йорк мужийн 14 дүгээр тойргоос Ардчилсан Намын Пуэрто Рико гаралтай, 29 настай Александра Окасио Кортез сонгогдож АНУ-ын түүхэнд хамгийн залуу конгрессийн гишүүн эмэгтэй болсон юм.

Тэрээр өмнөх конгрессийн гишүүн Жой Кроулиг нам дотрох сунгаанд ялсан нь өнгөрсөн сонгуулийн нэг гол дуулиан болж байв.

Тэгвэл өчигдөр шинэ гишүүд тангараг өргөхтэй зэрэгцэн твиттер сүлжээнд нэрээ нууцалсан этгээд түүний бүжиглэж байгаа 30 секундын урт видеог тараажээ. Уг видеонд “Америкийн алдарт коммунист энд өөрийгөө ямар тэнэг хүн болохыг харуулж байгаа нь…” гэсэн утгатай тайлбар зүүсэн байна.

Embedded video

Удалгүй уг видео нь Кортезийн Бостоны их сургуульд суралцаж байх үедээ бусад оюутнуудын хамт хийсэн “The Breakfast Club” киноны бүжиг болох нь илэрсэн юм.

Консервативууд шинэ залуу гишүүний нэр хүндийг унагах гэсэн нь бүтэлгүйтэж, эсрэгээр Кортезийг дэмжсэн сэтгэгдлүүд сошиал сүлжээнд хөвөрч эхэлжээ.

Урлагийн алдартнууд хүртэл энэ хэлэлцүүлэгт оролцож залуу гишүүнийг дэмжсэн сэтгэгдлээ хуваалцсан байна. Тухайлбал нэрт жүжигчин Рассел Кроу түүний бүжгийг “гайхамшигтай” гэж магтаад “Кортез шиг улс төрчид олон болвол удахгүй бид бүгд ингэж бүжиглэнэ” гэж бичжээ.

Барууны үзэлтнүүд Александра Окасио Кортезийг анх удаа гоочилж байгаа нь энэ биш. Нэг удаа түүнийг хууль тогтоогч байхад тохиромжгүй хувцасладаг гэсэн шүүмж хүртэл гарч байжээ.

 

Эх сурвалж: The Guardian

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх