etoim.mn
photos/preddi.jpg

Британий домогт Queen хамтлаг, түүний гоцлол дуучин Фрэдди Меркуригийн амьдралыг үзүүлсэн “Bohemian Rhapsody” киноны халуурал зүүн Азийг бүхэлд хамруулж чадлаа.

Хүн амын тоо нь 51 сая хүрдэг Өмнөд Солонгост энэ киноны 9.4 сая ширхэг тасалбар борлогдож, бокс оффисын орлого нь $72 саяд хүрч, АНУ-ын дараа хоёрт оржээ.

Энэ үзүүлэлтээрээ Солонгосчууд Queen хамтлагийн эх орон Британийг ч дагуулахгүй байна. Японы зах зээлээс уг бүтээл $56 саяыг олоод байгаа нь дэлхийн хэмжээнд дөрөвт орох үзүүлэлт болжээ.

Өмнөд Солонгост Queen хамтлагтай холбоотой үйл явдал, арга хэмжээнүүд тасралтгүй зохиогдож байна. Саяхан тэнд Queen хамтлагийн албан ёсны гэрэл зурагчин Ричард Юнгийн үзэсгэлэн нээгдэж, тус хамтлагийн дууг дуулдаг Британий “The Bohemians” хамтлагийн тоглолт болжээ.

View image on TwitterView image on Twitter

Queen-ий дуунууд Өмнөд Солонгосын телевизийн сувгуудаар тасралтгүй цацагдаж, сурталчилгаа, реалити шоунуудад ашиглагдаж байна. Нэг томоохон суваг өнгөрсөн сард Queen хамтлагийн 1985 оны Live Aid концертыг бүтнээр нь үзүүлсэн бол шинэ жилийн шоунд K-pop хамтлагийн залуус тус хамтлагт хүндэтгэл үзүүлж, дуунаас нь дуулжээ. Тэд бүгд Меркуриг нас барсны дараа мэндэлсэн залуу үеийнхэн байв.

Токио хотод хаа сайгүй шинэ киноны тухай яриа өрнөж, кинотеатруудад “Bohemian Rhapsody”-г үзүүлэх үеэр фэнүүд уйлж, дуулж, бүжиглэж байна. 

Зарим кинотеатрууд Фрэдди Меркуритай адил хувцаслаж ирсэн үзэгчдэд тасалбараа хямдруулан зарж байгаа гэнэ. Queen хамтлаг Японд үнэхээр алдартай байсан. Тэдний 1975 онд Токиод хийсэн тоглолт маш амжилттай болж, дэлхийг тойрон тоглох эхлэлийг нь тавьж байжээ.

1975-1982 оны хооронд Music Life сэтгүүл Queen хамтлагийг Японд хамгийн алдартай өрнөдийн уран бүтээлчээр жил бүр тодруулж байв. Харин Queen-ий цаг үеийг огт мэдэхгүй залуу үеийнхнийг энэ хамтлаг байлдан дагуулсан нь сонирхол татаж байгаа юм.

View image on Twitter

Японы ерөнхий сайд Шинзо Абэ хүртэл шинэ оны эхний өдөр “Bohemian Rhapsody” киног үзсэнээ сэтгүүлчдэд ярьсан байна. Тус улсын дунд насны эрчүүдэд зориулсан Никкан Гендай Дижитал сэтгүүл караокед хэрхэн Меркуритай адилхан хоолой гаргаж дуулах аргыг заасан байна.

Хэдийгээр Queen хамтлагийн тухай кино зүүн Азийг байлдан дагуулж байгаа ч АНУ, Британид уг бүтээлд Меркуригийн сүүдэртэй талыг бууруулж харуулсан гэх шүүмжлэл яригдаж байгаа юм.

 

Эх сурвалж: The Washington Post

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

zochin

[203.91.115.247]

2019-01-05 13:04:51

teneg uymaa boliych ee

Зочин

[84.0.86.224]

2019-01-04 17:21:07

Цаагуураа бол бас л ижил хүйстнийг сурталчилсан холливүүд бодлогын нэг бүтээл