Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/6b703647a34adda3big.jpg

“Олимпизмийг аврах хөдөлгөөн” ТББ-ын удирдагч, гүйцэтгэх захирал Ч.Бат-Эрдэнэ, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан, одоогийн Олон улсын олимпийн хорооны ёс зүйн комиссын дарга Бан Ги Мүүнд Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэнг мөрдөн шалгуулах хүсэлт явуулжээ. Энэ тухай олон улсын спортын томоохон мэдээллийн сайт www.insidethegames.biz мэдээлжээ. Уг энэ хүсэлтийн хариу хараахан ирээгүй байгаа аж.

Уг албан ёсны хүсэлтэд “МҮОХ-ны дарга Д.Загдсүрэнг сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Монгол дахь олимпизмын нэр хүндийг гутааж, уландаа гишгэж байна. Түүнийг огцрох ёстой хэмээн үзэж, ийнхүү захидал илгээлээ. Д.Загдсүрэнг огцрохыг удаа дараа шаардаж байгаа ч хараахан амжилт олоогүй байгаа” гэдгийг онцолсон байна. Авлигын хэрэгт хэдэнтээ холбогдсон Д.Загдсүрэн нь 2017 онд улиран сонгогдсоноор тасралтгүй 20 жил тус байгууллагыг удирдан ажиллаж буй юм. Тэрбээр тун удахгүй ажлаа хүлээлгэн өгч тэтгэвэртээ гарна.

“Олимпизмийг аврах хөдөлгөөн” ТББ-ынхан өөрсдийн фэйсбүүк хуудастаа энэ тухай “Хэдийгээр Д.Загдсүрэн нь өндөр насны тэтгэвэр тогтоолгон чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн боловч өмнөх олон жилийн булхай луйврыг нь сөхөхгүй байхаар хуйвалдан тохиролцсон хүмүүстээ албан тушаалаа өвлүүлэх ажлыг илэрхий зохион байгуулж байна. Иймд Д.Загдсүрэнг “гавьяаных” нь амралтад хүндтэй гаргах биш, Олимпийн хөдөлгөөнөөс хөөж явуулах нь зүйтэй гэж үзэж байна. Мөн Монгол улсын гавьяат цолыг нь хураах асуудлаар Монгол улсын Ерөнхийлөгчид хандах болно” хэмээн бичсэн  байна.

 

 

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх