Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/aaw.jpg

Хүү минь сонсооч,эдгээр үгсээ чамайг унтаж байхад чинь хэлье. Чи минь өхөөрдөм жоохон гараараа хацраа дэрлээд унтаж байна. Дух чинь хөлрөөд буржгар үс нь наалдчихаж. Өрөөнд чинь яг л нэг хулгайч шиг сэмхэн орж ирлээ. Хэдхэн минутын өмнө өрөөндөө суугаад сонин уншиж байхдаа чиний өмнө буруутай мэт санагдаад явчихлаа. Буруу зүйл хийчихсэн гэдгээ мэдээд ор руу чинь дөхлөө. Аав нь юу бодсоноо хэлье. Өглөө их ууртай байснаа санаж байна. Сургуульдаа явах гээд хувцсаа өмсөж байхад чинь зэмлэж орхисон. Яагаад гэвэл хүү минь чи нүүр гараа угаах гэж зүгээр нэг нойтон алчуураар арчсан байсан. Гутал чинь шороотой хэвээрээ байхыг хараад чамаар цэвэрлүүлсэн. Зарим дэвтэр номоо хайш яайш тараачихсан байхаар чинь муухай орилсон. Цайгаа ууж байхад чинь маш олон дутагдлыг чинь олж харлаа. Асгаж цутгаад амандаа хийсэн хоолоо зажлах ч үгүй залгиад, талхан дээр цөцгийн тосоо зузаан гэгч нь түрхээд. Чи тоглохоор явна, харин би унаандаа амжих гээд. Аав руугаа харснаа гараа даллан "Ааваа баяртай" гэхэд чинь хөмсгөө зангидаад "Цэх зогс" гэж чамд тушаасан. Орой байдал өөр байсан. Гэртээ харих замдаа чамайг газар явган суугаад найз нартайгаа бөглөө тоглож байхыг чинь харсан. Оймс чинь урагдчихсан байсан. Найз нарын чинь хажууд чамайг зэмлээд гараас чинь татан гэрт оруулсан. Тэгээд энэ оймс их үнэтэй. Оймстой байя гэвэл гамтай байхгүй яасан юм! гэж загнасан. Хүү минь төсөөлж байна уу? Эдгээрийг чамд аав чинь хэлсэн. Санаж байна уу? Тэгээд дараа нь ажлынхаа өрөөнд орсон. Нүднээс чинь гомдол харагдаж байсан. Ямар нэг юм хийх гээд чадахгүй байгаа бололтой. Харин би "Чи яах гээв?" гэж чамруу хашхирсан. Юу ч хэлэлгүй хүү минь чи гүйж ирээд хүзүүгээр минь тэврээд намайг үнссэн. Тэр нь гэхдээ хайр дүүрэн үнсэлт байсан. Тэгээд гүйгээд явчихсан. Барьж байсан цаас минь гараас уналаа. Би чинь юу хийчихвээ? Үргэлж л хүүгийнхээ алдааг олж хараад байх юм гэж бодсон. Аав нь чамайг ингэж л "шагнасан" шүү дээ. Чамд хайргүй учраас биш, чамаас их зүйлийг л хүлээж байсан болохоор тэр шүү дээ. Чамайг өөрийнхөө насны хэмжээнд л дүгнэж байсан байна. Гэхдээ чамд минь олон сайхан чанар байдаг. Сэтгэл чинь үнэхээр цайлган. Өнөөдрийн үнсэлт чинь үүнийг батлаж өгч байна. Харанхуйд, орны чинь өмнө сөхөрч суугаад үнэхээр ичиж байна. Эдгээрийг чамайг сэрүүн байхад чинь хэлээд ч ойлгохгүй гэдгийг мэдэж байна. Гэхдээ маргаашаа эхлээд жинхэнэ аав байхаа амлая. Чамтай тоглоно. Чамайг гомдоход хамт гомдон, чамайг инээхэд дагаж инээнэ. Таагүй зүйл хэлэхээр бол хэлээ хазъя. Өөрөө өөртөө "Энэ чинь хүүхэд шүү дээ" гэж сануулах болно. Аав нь хүүгээ том хүн шиг бодож байж. Гэвч чи минь жаахан хүүхэд. Дөнгөж өчигдөрхөн л ээжийнхээ тэвэрт байсан. Сэвлэгийг нь үнэрлээд л баймаар. Толгойгоороо мөрийг нь дэрлээд л. Шшш үр минь, чамаас ямар их юм шаардаж байсан юм дээ. Хүмүүсийг шүүмжлэхийн оронд тэднийг ойлгохыг хичээгээрэй. Юу хийхийг хүссэнийг нь ойлго. Дотно байж, хүлцэнгүй эелдэг байх нь шүүмжлэхээс хавьгүй илүү нөлөөтэй. Ойлгоно гэдэг уучилсных. Бүү шүүмжил, бүү зэмлэ, бүү буруутга.

Таалагдахгүй байна

8
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Бас нэг хүүгийн аав

[203.91.116.226]

2019-01-04 14:56:01

Ухаарал төрүүлсэн захидал бичсэн аавд талархалаа.