etoim.mn
photos/f94d93f991bc00d6a3d93246b68c41b8.jpg

Шинэчлэн найруулж, УИХ-аас баталсан Төрийн албаны тухай хууль  өчигдрөөс хэрэгжиж эхэллээ. Төрийн албаны шинэ хууль долоон хэсэг 23 бүлэг, 77 зүйлтэй. Хуулийг хэрэгжүүлэхийн тулд 46 дүрэм, журам дагалдан батлагдаж байгаа.

Хуульд орсон өөрчлөлтүүдийг багцлан дурдъя.

Нэгдүгээрт Албан тушаалын тодорхойлолт (Ажлын байрны тодорхойлолт)-ын талаар:

Төрийн албаны ажлын үр дүн зөвхөн хүнээс л хамаарна. Албан тушаалын тодорхойлолтыг албан тушаалын ангиллаар нь ижилтгэн стандартчилна. Яамдын ТНБД, агентлагийн дарга, газрын дарга, бүтцийн нэгжийн дарга, Аймгийн ЗД тамгын газрын дарга нарт яг адилхан нийтлэг шаардлага тавигдахаар журамлана.

Төрийн албаны ажлын байранд тавигдах  тусгай шаардлага, ажлын  байрны тодорхойлолт боловсруулна.

Ажлын байранд тавих шаардлагыг ганцхан удаа боловсруулж тухайн албан тушаалтныг томилдог субъект бүхэн дагаж мөрдөнө. Зөвхөн ажлын байрны чиг үүрэг өөрчлөгдсөн тохиолдолд л өөрчилнө. Ингэснээр хүнд тааруулж, ажлын байрны тодорхойлолтоо өөрчилдөг завхралыг зогсоох зорилготой юм.

Хоёрдугаарт: Төрийн албаны шалгалтсонгон шалгаруулалтын талаар:

  • Төрийн албанд анх орох иргэний шалгалт
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт гэсэн 2 төрлийн шалгалт авна.

Төрийн албанд зөвхөн сонгон шалгаруулалтаар орно. Ажлын байранд тавигдах шаардлага хангасан хүнийг сонгон шалгаруулж томилно.  Ажлын байр болгонд тус тусад нь сонгон шалгаруулалт явуулах бөгөөд шатлан дэвшүүлэх журмыг баримталж, төрийн жинхэнэ албаны ангиллын ахлах түшмэлээс тэргүүн түшмэл хүртэлх ангилалд тусгай шаардлага тавигдана. Албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу томилох эрх бүхий этгээд тухайн байгууллагаас болон нөөцөд байгаа иргэдээс нөхнө.

Үүнтэй уялдуулан сонгон шалгаруулалтын асуулгын агуулга болон бүтэц өөрчлөгдөх аж. Сонгон шалгаруулалтыг хүнээс хамааралгүй явуулдаг өнөөгийн технологи, системийг улам боловсронгуй болгож цахимаар бүртгэдэг болох нь.

Төрийн албаны шалгалт авахад аль болох хүний оролцоо бага байх шаардлага тавьж байгаа ч тухайн шалгуулагч нь албан тушаал хашихад ур чадвар, мэргэжил, мэдлэг боловсрол, зан үйл нь тохирох эсэхийг ярилцлага, бодлого /кейс өгч шийдвэр гаргуулах/ бодох, зарим тохиолдолд хэд хэдэн эх сурвалжаас тодорхойлолт гаргуулж, хувийн зан байдал, шинж чанарыг тодорхойлуулах зэрэг шалгууруудыг өөрчилж, шалгалтын арга аргачлалыг шинэчлэх юм.

Түүнээс гадна сонгон шалгаруулалтаар хамгийн өндөр оноо авч нэр дэвшсэн нэр дэвшигчээс томилох эрх бүхий субъект нь нэг удаа татгалзах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд ТАЗ өөр хүнийг зохих журмын дагуу санал болгоно гэж хуульчилсан тул хуульд заасан үндэслэл гэдгийг нотлох шаардлага, нөхцөл бий болно. Энэ үндэслэлээ нотлох хугацаа нь бүтэн нэг жилийн хугацаа шаардаж мэдэх тул журмаар зохицуулна.

Төрийн албанд анх орох иргэний шалгалтыг улсын хэмжээнд нэгдсэн зохион байгуулалттайгаар жилд нэг юм уу хоёр удаа л авдаг болно.

Гуравдугаарт: Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн талаар:

Шинэчлэн найруулсан хуульд зааснаар  14 хоногт  багтаан түр орлон гүйцэтгэгч томилно гэжээ. Иймд шинээр гарах журамд зарлан мэдээлэх, сонгон шалгаруулалт явуулах, нэр дэвшүүлэх зэрэг асуудлын бодит хугацааг тооцоолон журмаар зохицуулах аж. Урьдчилсан байдлаар 80 хоногт багтаан, түр орлон гүйцэтгэгчийг асуудлыг шийдэх боломжтой юм байна.

ДөрөвдүгээртМэдээлийн нэгдсэн сансистемийн талаар:

Төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэл гэсэн цоо шинэ бүлэг бий болсон. Энэ бүлэгт хуульчилсан заалтуудыг хэрэгжүүлэхийн тулд төрийн албан хаагчийн хувийн хэргийг шинэчлэн боловсруулж мэдээллийн шинэ бүтэц, агуулгатай систем, сан бүрдүүлнэ. Мэдээллийн энэхүү системд тухайн албан хаагчийн хувийн мэдээллээс гадна төрийн албанд ажилласан байдал, хувь хүний зан үйлийн байдал, тодорхойлолт, холбогдох шийдвэрүүд гээд бүх мэдээлэл агуулагдах тул тодорхой үзүүлэлтээр улсын хэмжээнд тогтоосон стандартыг заавал баримталсан байх  шаардлага тавина.

Төрийн захиргааны бусад байгууллагын мэдээллийн сантай мэдээлэл солилцох,  төрийн бусад байгууллагын хэрэгцээнд уг мэдээллийг ашиглах боломжтой байдлаар хийх юм.

Тавдугаарт:  Төрийн жинхэнэ албан хаагчийн тангарагёс зүйн хэм хэмжээ, хариуцлагын талаар

Тангараг өргөх ёслолыг улсын хэмжээнд хоёр удаа буюу төрийн далбааны өдрийг угтаж долдугаар сард, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны өдөр буюу арванхоёрдугаар сарын 29-ний өдрийг угтаж тус тус ёслуулан төрийн албан хаагчид тангараг өргөдөг болох.

Зургадугаарт: Ажлын үр дүнгийн үнэлгээний талаар:

Төрийн албан хаагчийг ажлын гүйцэтгэл, үр дүнгээс нь хамааруулан албан тушаалд шатлан дэвшүүлэх, цалин нэмэгдүүлэх,  урамшуулал олгох, хариуцлага хүлээлгэх зэрэг чухал шийдвэр гаргах үндэслэл болох тул заавал тухайн байгууллагын стратеги төлөвлөгөөнд тулгуурлан төлөвлөнө.

Одоогийн ажлын үнэлгээний аргачлалыг үндсээр өөрчилж ажлын байр тус бүрээр албан хаагчийн ажлыг үнэлэх, үнэлгээний ноогдох хувийг бодитой тооцох, бүтээлч, санаачилга, идэвхтэй ажилласан байдлыг харгалзахаас гадна чанарын үнэлгээг цөм болгон өөрчилнө. Төрийн байгууллагын болон төрийн албан хаагчийн  үйл ажиллагааны болон ажлын гүйцэтгэлийг үнэлэхдээ цахим системд суурилсан үнэлгээний аргачлал боловсруулж нэвтрүүлэх юм.

Долдугаарт: Төрийн албаны төв байгууллагын талаар:

Төрийн албаны төв байгууллагын эрх хэмжээг нэмэгдүүлж хараат бус, бие даасан байдлыг нь хангахад чиглэгдсэн нарийвчилсан заалт оруулж өгсөн. Төрийн албаны хуулийг хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс нөлөөлөхийг аливаа хэлбэрээр оролдох, хараат бус, бие даасан байдалд халдах оролдлого хийсэн субьектийг  ажил албан тушаалаас огцруулах, чөлөөлүүлэх санал гаргах эрхтэй болсон. Түүнд төрийн гурван өндөрлөг ч хамаарах аж. Зөвлөлийн гишүүдийн томилгоо, бүтцийг өөрчилсөн. Бүрэн эрх нь нэмэгдэхийн хэрээр хүлээх хариуцлага нь өндөржсөн байна.

 

Эх сурвалж: Төрийн албаны зөвлөл 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх