etoim.mn
photos/49126911_1009669215890744_8245601897034022912_n.jpg

Урлаг соёлынхноос илүү улс төрчид тренд үгсийг бий болгох юм. Өнгөрсөн жилүүдэд улс төрчдийн амнаас гарсан үг тренд болж байсан бол энэ жил ч мөн ялгаа гарсангүй.

Ингээд 2018 онд улс төрчдийн хэлсэн олон нийтийн дунд тархаж, ам дамжигдан хэлэгдэх болсон тренд үгнүүдийг танилцуулж байна. 

1. Туушиндах

Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, эрүүл аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлэх үүднээс нийслэлийн Заса даргын захирамжаар”Явган зам” аяг хэрэгжүүллээ. Аяны хүрээнд хамгийн эхэнд “Туушин” зочид буудлын явган хүний зам дээр барьсан шатыг албадан нураалаа. Үүнээс “ТУУШИНДАХ” гэх үг олон нийтийн дунд дэлгэрэх болов.

2. ЖДҮ-ЧИН

ЖДҮХС-аас зээл авсан гишүүд, сайд нарыг ингэж дуудах болов. Нийгэмд худлаа ярьж, хулгай хийхийг ЖДҮ-дэх гэж нэршээд байгаа бол  худал ярьсан, хулгай хийсэн хүнийг ЖДҮ-чин гэж нэрлэж байна. Ерөнхийдөө энэ үгийг цахим орчинд маш ихээр хэрэглэж байгаа билээ.

3. Нотлох баримттай зүйл ярина шүү

Энэ үг мөн л ЖДҮ-гээс үүсэлтэй бөгөөд УИХ-ын гишүүн А.Сүхбатаас нэгэн сэтгүүлч “Та ЖДҮХС-аас зээл авсан уу? Гэж асуухад “Та бүхэн нотлон баримттай зүйл ярина шүү” гэж хэлсэн юм. Үүнээс үүдэж сошиал орчинд нотлон баримттай зүйл ярина шүү гэх өгүүлбэр тренд болсон.

4. БӨХ бол ТӨР Сүүлийн жилүүдэд Монго үндэсний бөхийн дээд цол нь аварга бус УИХ-ын гишүүн гэж хошигнох болсон. Үүнийг батлах мэт Дархан аварга, УИХ-ын гишүүн А.Сүхбат бөхчүүдийн дунд үүсээд байгаа маргааны талаар мэдээлэл хийдээ БӨХ бол ТӨР гэж хэлэв. Өөрөөр хэлбэл А.Сүхбат гишүүн өөрийгөө Монголын төр гэж үздэг бололтой.

 

5. Би төлчихнөө. Ах нэмээд 2 тэрбум төгрөг өгье гэж дүүдээ хэвсэн. Хүн хажуудах эрдэнээ харахгүй шүү дээ

Энэ бол сошиал ертөнцөд байлдан дагуулсан өгүүлбэр. ЖДҮХС-тай нэр холбогдсон УИХ-ын гишүүн Б.Наранхүү хэвлэлд тайлбар өгөхдөө ингэж хэлсэн юм. Яахав хүн ахтай байж болно. Гэхдээ Наранхүү гишүүн шиг сайн ах олдохгүй байх гэж цахим орчинд хошиносон удаатай.

6. Дүрмийн дагуу

Дүрмийн дагуу энэ үгийг трендээр нэрлэхгүй бол алдас болох биз. Энэ үгний тухай надаар хэлүүлэлтгүй хүн бүр мэдэж, хэрэглэж байгаа байх.

 

Бэлтгэсэн: Э.Мөнх-Эрдэнэ

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

зочин

[103.14.38.130]

2019-01-02 11:46:36

Урьд өмнө Гончигдорж "тэр утгаар" гэдэг үгийг моодонд оруулснаас хойш "энэ утгаар", бүр сүүлдээ "сонгодог утгаар" гэх болсон. Мөн дараагийнх улс төрчид "тэгэж ойлгож байгаа" гэсэн үгийг гаргаж эрхэлж буй ажилдаа зөвхөн ойлголт төдий явдаг байсан үг нь моодонд орсон. Ийнхүү монгол хэлээ төгс эзэмшээгүй улс төрчдийн балгаар үгийн утга "жинэхэнэ утгаар"-аа өөрчлөгдөх болжээ.