etoim.mn
photos/06367501e0a4d8050b6b66169f80ba7c.jpg

Солонгосын урлагийн мэдээллийг цаг тухайд нь олон улсад мэдэгддэг ALLKPOP.COM  сайт ирэх жил тарах магадлалтай зургаан хамтлагийг нэрлэжээ. 

1. А.О.А хамтлаг

Хэдийгээр 2018 онд гайхалтай эргэн ирэлт хийсэн ч  AOA хамтлаг ирэх жил тарах магадлалтай хамтлагуудийн эгнээнд багтжээ. Хамтлагийнханы интэртаймэнттайгаа байгуулсан гэрээний хугацаа 2019 онд дуусах бөгөөд тэдний гэрээгээ дахин сунгах магадлал тун бага гэнэ. Тэдний ихэнх нь өөр өөр интэртайменттай гэрээ байгуулж, тус бүрийн сонирхлоор соло карьер хөөх магадлал өндөр гэж тус салбарын сэтгүүлчид үзжээ. Хамтлагийн гишүүдийн хувьд дуулах гэхээс илүүтэйгээр загвар, кино урлагт хэдийн өөрсдийн байр сууриа олсон юм.

2. B.A.P хамтлаг

Улиран одож байгаа 2018 он B.A.P хамтлагт тийм ч ээлтэй байгаагүй гэж хэлэхэд болно. Учир нь хамтлагийн гишүүн Ён Гук хамтлагаасаа гарч байгаагаа мэдэгдсэн бөгөөд түүний дараа хамтлагийн гишүүн Зело ч гэрээгээ сунгахыг хүсээгүй юм. Хамтлаг одоогоор  4 гишүүнтэй үлдсэн ч тэдийг интертаймэнттайгаа цаашид хамтран ажиллах  эсэх нь ч эргэлзээтэй байгаа юм.

3. GIRLS DAY хамтлаг 

Сахилагагүй, томоогүй, гэнэн өнгө төрхийг илэрхийлэгч гэгддэг тус хамтлаг 2018 оны эхээр эргэн ирэлтээ хийнэ гэж мэдэгдэж байсан ч одоог хэрнэ чимээгүй байгаа гэхэл хилсдэхгүй. Тэдний ийн чимээгүй байгаад зөвхөн энэ салбарын сэтгүүлчид төдийггүй тэдний фэнүүд ч таагүй хүлээж авч байгаа бөгөөд хүссэн хүсээгүй тарах магадлалтай гэсэн таамаг дэвшүүлэхээс өөр аргагүй болоод байна гэжээ. Хамтлагийн гишүүдийн хувьд Мин А-гаас бусад нь кино урлагт хүч үзнэ гэсэн таамгийг фэнүүд нь дэвшүүлж байгаа бол сэтгүүлчид тэднийг бүгд кино урлагруу орох магадлалтай гэж үзжээ.  

4. Ladies Code хамтлаг

Тус хамтлагийн хувьд хоёрын хоёр гишүүнээ ослоор алдсан билээ. Хамтлаг хэдийгээр хоёр жилийн турш уран бүтээлийн карьераа амжилттай үргэлжлүүлсэн ч ирэх оноос тарах магадлал маш өндөр байгаа юм байна.

5. MR MR хамтлаг 

MR MR хамтлаг 2012 онд дибют хийсэн ч түүнээс хойш  хамтлагийн гишүүд олон удаа солигдож бараг л экс гишүүдийн цуглуулагатай болсон. Гэсэн ч тэд дорвитой уран бүтээл хийгээгүй бөгөөд  2015 оноос хойш нам гүмхэн байгаа юм.

6. F(x) хамтлаг

Хамтлагийг анх байгуулагдаж байхад SM энтертаймэнтийн удирдлагууд тэдэнд багагүй найдлага тавьж байгаагаа хэд хэдэн удаа мэдэгдэж байсан билээ. Гэвч хамтлагийн гишүүн Сулли хамтлагаа орхисноор үлдсэн гишүүд соло уран бүтээлдээ түлхүү анхаарах болсон билээ. Мөн тус хамтлагийн төлөө интертаймэнт төдийлөн дорвитой зүйл хийхгүй байгаа нь тэднийг ирэх онд тарах магадлалтай хамтлагийн тоонд оруулжээ.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: allkpop.com

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

зочин

[202.9.43.170]

2018-12-29 18:13:52

зармийг нь сонсчиж байгаагүүн байна