Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/234515-28122018-1545969529-1869997310-baast.jpg

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ардын Уран Зохиолч, СГЗ, зохиолч Бөхийн Баастад Хөдөлмөрийн баатар цол олголоо. 

Хөдөлмөрийн баатар Б.Бааст: "100 насныхаа босгон дээр төр түмний хишиг ийм өндөр шагнал авсандаа баярлаж байна. Монгол Улсдаа 86 жил завсаргүй зүтгэсэн хүн. Тийм учраас төр минь үнэлж энэ шагналыг өгсөн байх гэж бодож байна. Нас минь хэдий дээр гарсан ч хоёр таягтайгаа байгаа. Миний хоёр таяг бол бичих, унших хоёр." гэлээ.

Яруу найраг, үргэлжилсэн үг, хүүхдийн уран зохиол гээд бүх төрлөөр туурвидаг эл уран бүтээлч бага, дунд сургууль, Москва хотын М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль /1964/-ийг төгссөн.

МЗЭ-ийн хороо болон түүний харьяа сонин, сэтгүүлд өнө удаан жил үр бүтээлтэй ажиллаж ирсэн нэгэн. Монголын шинэ үеийн уран зохиолын "амьд архив" төдийгүй зохиолч, уран бүтээлчдэд үлгэр дуурайл болж яваа XX зууны их утга зохиолын томоохон төлөөлөгчийн нэг билээ.

Тэрбээр МЗЭ-ийн шагнал /1966/ - "Намрын уянга", "Дарьсүрэн" туужаараа, Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал /1969/ - "Хангайн бор" тэргүүтэй холбоо туужаараа, Монгол улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн /1999/, Монгол улсын Ардын Уран Зохиолч цол /2006/ хүртсэн юм.

Таалагдахгүй байна

4
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

уншигч

[202.9.42.24]

2018-12-28 15:18:10

Хөөрхий дөө баяр хүргэе.100 насалж зургаадай таягаа тулаарай .