etoim.mn
photos/5a4365db2afef27122017172027.jpg

Шинэ жилийн шөнө, тэр дундаа цагийн зүү 00.00 цагийг заахаар цохилж эхлэх үед хүслээ шивнэдэг уламжлал дэлхий даяар тогтсон. Хамгийн гутранги үзэлтэй нэгэн ч шинэ жилийн шөнө гайхамшиг тохионо гэдэгт итгэдэг. Гэвч харамсалтай нь тэр бүр гайхамшиг тохиодоггүй. Яагаад шинэ жилийн шөнө бодсон хүсэл биелдэггүй юм бол?  Энэ талаар  сэтгэлзүйч Елена Савинова ВВС агентлагт ярилцлага өгөхдөө тайлбарлажээ. 

Хайр дурлалтай учрах, гэр бүлээ аз жаргалтай байлгахаас эхлээд машин худалдаж авах, турах гээд хүн бүр л өөрт хэрэгцээтэй бүхнээ шинэ жилийн шөнө хүсдэг.  Харин энэ хүсэл нь биелэхгүй бол болох ёстой зүйл болж байгаа мэтээр, тэр бүү хэл өөрийн тэмүүлэл, хүчин чармайлтаас биш гагцхүү хувь тавилангаас болсон мэтээр хүлээж авдаг. Гэтэл үнэндээ бид өөрсдөө амжилттай, аз жаргалтай байх, хүсэл мөрөөдлөө бодит болгон биелүүлэхэд саад болдог гэнэ. Сэтгэлзүйчийн өгүүлснээр дараах зан чанарууд хүсэл биелэхэд саад болдог аж. 

ӨӨРЧЛӨЛТӨӨС АЙХ АЙДАС  

Бид далд ухамсартаа өөрчлөлтөд бэлэн байж чаддаггүй. Үнэн сэтгэлээсээ хүсч байсан ч тэр. Амьдралдаа аливаа нэг зүйлийг өөрчлөхөөр хичээхгүй бол тэр өөрчлөлт ердөөсөө ч гарахгүй гэж сэтгэлзүйч зөвлөжээ. 

БОЛООГҮЙ ЗҮЙЛИЙГ УРДААС ТААВАРЛАН ШИЙДЭХ  

Хүмүүс цалингаа голсон ч “бага ч гэсэн тогтмол орж ирдэг орлого”, ажлаа солихыг хүсэлгүй “шинэ газарт дасах хүртэл” гэх мэтчилэн өөртөө шалтаг тооцон бодсоор байвал таны амьдралд өөрчлөлт гарах нь юу л бол. 

ТӨӨРӨГДӨЛ БУЮУ БУСДЫН ҮГИЙГ ДАГАЛДАХ  

“Гучин насны босгыг давсан л бол гадаад хэл сурна гэдэг худлаа”, “50 наснаасаа хойш хүмүүс гэрлэлтээ цуцлуулах талаар боддоггүй юм”, “эмэгтэй хүн түрүүлж хайраа илчилдэггүй” гэх мэтчилэн хүмүүсийн зохиосон дүрмийн жагсаалт дуусахгүй. Энэ талаар март. Гагцхүү өөрийн хүсэл, туршлагадаа тулгуурла. Бусдын хуурмаг дүрэм хэнд ч хэрэггүй. 

БАРДАМ ЗАН  

Бардам зангаас болж хүмүүс сэтгэл хөдлөлөө илэрхийлэх, тусламж гуйх, аливаа зүйлийг чадахгүй байгаагаа хүлээн зөвшөөрөх , шинэ зүйлд суралцаж чаддаггүй. “Хэт бардам зан ядуусын цорын ганц эрдэнэс” гэсэн үг ч байдаг. Тиймээс хэтэвчээрээ, сэтгэлгээгээрээ ядуу байхгүйн тулд бардам зангаа татахыг сэтгэлзүйч зөвлөжээ. 

ӨӨРТӨӨ ХЭТ ӨНДӨР ШААРДЛАГА ТАВИХ 

Та өөрийгөө бага ч атугай шоолж чаддаг бол төгс биш гэдэгтээ мөн гомдох хэрэггүй. Аливаа зүйлд хүч мөхөстсөн үедээ өөрийгөө төгс биш гэдгийг хүлээн зөвшөөрч сурах нь амьдралыг хөнгөвчилдөг. Алдаагаа туршлага, шинэ зүйлд суралцах боломж гэж хүлээж авч сураарай. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх