etoim.mn
photos/48408085_2165335683707033_2852414534348439552_n-1-640x336.jpg

Архангай аймгийн Онцгой байдлын газрын хамт олон “Залуучуудыг дэмжигч байгууллага”- аар шалгарлаа.

   Байгууллагын залуучуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, дэмжлэг туслалцаа үзүүлэх, гэр бүлийг дэмжих, урамшуулах, хөнгөлттэй нөхцлөөр орон сууцаар хангах, тэдний эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажил, уралдаан тэмцээн,  орон нутгийн оюутан залуучуудад чиглэсэн гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгааны ажлын үр дүнг үнэлж, ийнхүү аймгийн шилдэг байгууллагаар шалгаруулжээ.

  Архангай аймгийн Онцгой байдлын газар нь алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд 25 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, 25 алба хаагчийг хөнгөлттэй үнээр, төлбөрийн уян хатан нөхцөлтэйгээр  орон сууцтай болголоо.

   Мөн 2018 онд нийт  88 удаагийн гамшгаас хамгаалах сургалт дадлагыг зохион байгуулж, 20130 гаруй иргэдийг хамруулан, болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэх мэдлэгийг эзэмшүүлээд байна гэж Архангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх