etoim.mn
photos/avarguud.png

Дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ нар өнөөдөр /2018.12.26/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 

Дархан аварга Б.Бат-Эрдэнэ "Бөхийн холбооны маргаан 15 жил үргэлжиллээ. Монголын үндэсний бөхийн холбоо ээлжилт “Их эе” хурлыг  2018.03.24-нд хуралдуулж, намайг МҮБХ-ны ерөнхийлөгчөөр сонгож “ачаа” үүрүүлсэн. Шинэ бүтцээр байгуулагдсан дэд тэргүүн Магалжав, Сайнбаяр, Доржсамбуу, Рагчаа бид эв зүйгээ олох байр суурьтайгаар явж өнөөдрийг хүрсэн. Бөхийн өргөө хаалттай байгаа. Маргалдаад байгаа нөхдүүд олон нийтийн өмч хөрөнгийг эвдэж сүйтгэхгүй гэсэн бичиг гаргаж өгвөл цагдаагийн байгууллагаас хамгаалалтаа буулгах шаардлага тавьсан. 

Тиймээс  ахмад бөхчүүд болоод Монгол бөхийн хамгийн дээд амжилтыг үзүүлсэн хүмүүсийн хувьд бид хоёр гурван ч удаа уулзлаа. МҮОНТ-ээр халз ярилцлага ч хийсэн. Улмаар бөхийн үйл амьдралд тулгамдсан байдлаас гарахын тулд нэг алхам хийхийг зорьж бөхчүүдийн хамтран ажиллах түр зөвлөлийг байгуулсан. Энэ зөвлөл 6-7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан" гэв.

Дархан аварга Х.Баянмөнх “Бөхчүүд зодог шуудгаа цүнхэндээ хийгээд үүрчихсэн барилдах газаргүй явж байна. Олон түмэн ч бөх үзэх газаргүй байгаа. Бөхийн өргөө түгжээтэй, идэр ес эхэлсэн тул хөлдсөн, ажилчид нь цалин мөнгө байхгүй, амьдралгүй болсон байна. Бөхийн өргөө хог, шороондоо дарагдчихсан, тугнууд дээр см зузаан шороо, тоостой байна. Ийм нөхцөл байдалд хүрсэн тул бид хоёр хэд дахин уулзаж ярилцлаа.

Би Чинбатын холбоог хууль ёсны холбоо гэж үздэг хүний нэг.  Гэхдээ Бат-Эрдэнэ бид хоёр Монгол бөхийн уламжлал ёсыг сэргээж, цэвэр монгол бөхийн төлөө явахаар гар барилцаад түр зөвлөл байгууллаа. Түр зөвлөл нэртэй 7-8 хүн Монгол бөхийн өргөөг нээж, Монгол бөхийн жудаг ёсыг сэргээж, хадгалуулна. Шүүхийн шийдвэр нэг талд нь гартал бид бөхийн холбоо болоод бөхийн өргөөний ажлыг үргэлжлүүлж байя. Шүүхийн шийдвэр гарсан даруйд бид түр зөвлөлөө татан буулгаад мэдлийг нь өгнө. Аль ч холбоо нь “ялсан” бид хоёртой зохицож байж нэгдсэн хурлаа хийнэ. Тэгээд нэг холбоо болно. Түүнээс хоёр холбооны санал дэвшүүлсэн хүмүүс дахиад л санал зөрөлдөнө. Бөхийнхөө төлөө л ийм ажил хийж байна. Бөхийн өргөөг цэвэрлэж үйл ажиллагааг нь цэвэрлэнэ. Мөн бид хоёр нийлж бөхөд байгаа идээ, бээрийг шахна.

Бат-Эрдэнэ бид хоёр дархан аваргууд. Бид 30-40 жил барилдаж энэ цолыг авсан. Бөхийн амьдралын бүх зовлон жаргалыг туулсан ,эдэлсэн. Одоо харин шийдвэрлэх хэрэгтэй гэж тохирсон. Бид хоёрт бурхнаас энэ асуудлыг зохицуул гэсэн үүргийг заяаж төрүүлсэн байна” гэлээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх