etoim.mn
photos/yuyuy.jpg

Энэ оноос эхлэн ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өөрт нь зориулж, тусгайлан бүтээсэн Аурус нэртэй лимузин автомашиныг хөлөглөх болсон билээ.

Тэгвэл уг автомашиныг Татарстан дахь үйлдвэрт бөөнөөр үйлдвэрлэж эхлэхээр болсныг тус улсын худалдааны сайд Денис Мантуров өчигдөр мэдээлжээ.

Татарстаны Алабуга эдийн засгийн тусгай бүсэд байрлах Соллерс компанийн үйлдвэрт уг төслийг эхлүүлэхээр болсон байна. Ингэснээр жилд 5,000 ширхэг Аурус үйлдвэрлэн гаргах боломж нээгдэж байгаа гэнэ.

Одоогоор энэхүү тансаг ангиллын автомашиныг Оросын төрийн өмчит НАМИ (Автомотивын Судалгааны Хүрээлэн) хүрээлэнд цөөн тоогоор үйлдвэрлэж байгаа юм.

Тус хүрээлэнгийн үйлдвэрлэлийн багтаамж жилийн 250. Одоохондоо зөвхөн седан загварыг гаргаж байгаа. Бартаат замын (off-road) Аурус Комендант загварыг 2021-2022 онд зах зээлд нийлүүлэхээр төлөвлөжээ.

Харин Татарстаны үйлдвэрийн анхны Аурус лимузин 2020 онд зах зээлд гарах юм.

Дотоодын автомашины үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор ОХУ-ын засгийн газраас дэмжсэн “Кортеж” төслийн хүрээнд Аурус (Алтны химийн тэмдэглэгээ Au, оросын товчлол Rus) брэндийг бий болгожээ.

 

 

 

 

Эх сурвалж: Russia Today

 

Таалагдахгүй байна

9
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

болд

[203.91.117.8]

2018-12-26 13:51:47

ок би авнаа