etoim.mn
photos/24b8bed4ee5ac475560f68b54d35ebce.jpg

Шинэ жилийн баяр ойртож буй энэ өдрүүдэд орон нутагт чанар, аюулгүй байдал  нь алдагдсан хүнсний бүтээгдэхүүн худалдаалагдах явдал гарсаар байна. Тухайлбал, Увс аймгийн хүнсний зах дээр Улаанбаатар хотын “Гунахонгор” компанид үйлдвэрлэсэн гэх хаягтай, үйлдвэрлэсэн болон хадгалах хугацаа, нөхцөл бичигдээгүй бялууг хөлдөөсөн байдалтайгаар ил задгай борлуулж байсныг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас таслан зогсоожээ. Мөн тус аймгийн “Сувдбэйкери”-д үйлдвэрлэсэн бялуу ямар нэг хугацаа, он сар өдөр бичигдээгүй худалдаалагдаж байсныг илрүүлж холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авсан байна.

Иймд иргэд бялуу худалдан авахдаа хаяг шошгын мэдээлэл бүрэн, үйлдвэрлэгдсэн болон хадгалах хугацаа бичигдсэн, хадгалах нөхцөл, чанар аюулгүй байдал  нь алдагдсан эсэхийг сайтар шалгаж авахыг Мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвлөж байна.

ЗӨВЛӨМЖ

Иргэн та “Бялуу” худалдаж авахдаа дараах зүйлийг анхаарах нь зүйтэй. Үүнд:

- Бялууг эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангасан байр талбайтай, бялуу худалдаалахад зориулагдсан хөргөлт бүхий тоног төхөөрөмжтэй худалдаа, үйлчилгээний газраас сонгох;

- Хөргүүр бүхий лангуу нь 00-аас +60С температурт тохируулга хийх боломжтой, гадны бохирдлоос хамгаалсан зориулалтын шилэн хаалттай, нөхцөлд хадгалж буй  эсэхийг үзэх;

- Шаардлагатай бол баталгаажилтын баримт бичгийг худалдагчаас үзэж шалгах;

- Бялууны төрлийн бүтээгдэхүүний шошгын мэдээллийг сайтар уншиж сонгох. Ялангуяа үйлдвэрлэсэн огноо, цаг, хадгалах нөхцөл, хугацаа, технологийн онцлогийн тухай мэдээлэлд уламжлалт арга, гүн хөлдөөх арга зэрэг ашигласан аргыг бичсэн эсэх, хэрэглэсэн хүнсний нэмэлтийн нэр, олон улсын дугаар, кодыг бичсэн эсэх, огцом, гүн хөлдөөх арга ашигласан тохиолдолд тухайн бүтээгдэхүүнийг хөлдөлтөөс гаргасан огноо, цагийг тэмдэглэсэн эсэхийг үзэх;

Бялууны төрлийн бүтээгдэхүүнийг нэр, төрлөөс нь хамааруулан хадгална.

  Бялууны хадгалалтад анхаарах:

- Бялууг тасалгааны хэмд бүү хадгал. /-50+600 хэм бол нян үржих хамгийн тохиромжтой хэм юм/

- Бялууг заавал хөргөх төхөөрөмжид 00-60 С температурт тогтоосон хугацаанаас хэтрүүлэлгүй хадгалах, хэдийгээр хөргөгчид хадгалсан боловч тухайн бүтээгдэхүүний хадгалах температур, хугацааг тохируулаагүйгээс муудах аюултай тул хадгалалтын явцад сайтар шалгаж байх нь зүйтэй.

- Болсон, түүхий бүтээгдэхүүнийг хөргөх төхөөрөмжид тус тусад нь хадгалах

Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэх  зөв дадал эзэмших:

- Хувийн ариун цэврийг чанд сахих, хоол унд хийх, идэж уухын өмнө, гаднаас орж ирээд, бие зассаны дараа гараа угааж хэвших,

- Хүнс бэлтгэх багаж, вандан, сав суулгыг хэрэглэхийн өмнө ба дараа 60 хэмээс дээш халуун усаар угааж, цэвэрлэж хэвших, хүнсний зориулалтын угаалгын бодис хэрэглэх

      Дараах тохиолдолд бялуу худалдан авахаас татгалзах: 

- Гадны нөлөөнөөс хамгаалсан зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлээгүй;

- Зориулалтын хөргүүргүй худалдааны газар, ил задгай худалдааны газар;

- Бялууны шошгод үйлдвэрлэсэн он, сар, өдөр, цаг, хадгалах хугацаа, эсхүл хэрэглэж дуусах хугацаа, хадгалах нөхцөл, тэжээллэг чанар, орц найрлага, үйлдвэрлэгчийн нэр хаяг, хүнсний нэмэлтийн тэмдэг тэмдэглэгээ тавигдаагүй;

- Гарал үүсэл баталгаажилтын баримт бичиггүй;

Та дээрх зөвлөмжийг амьдралдаа хэрэгжүүлж, үр хүүхдээ эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвлөж байна.

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх