Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/dfdfdfdfdg.jpg

АЙМШИГТ ХОТ роман

ДЭД ДЭВТЭР Нэгдүгээр бүлэг АЙМШИГТ ШӨНӨ

Таван цаг болж Шемс-эль-Эмарэ цамхгийн дээрх цагны харанга цохив. Бүрий болж байна. лалезар талбай дахь хамаг дэлгүүр хаалттай ч зугаацан алхагсад урьдын адил их байна. Гэсэн ч өнөөдөр, олонхи хүн уруу царайлж айж гайхсан байдал илтэд харагдана. Цардмал зам урь унаж буйн шавхайтай байла. Хүйтэн салхи үлээж хашаа, байшингийн хананд дөрвөн өнцгөөр нь энд тэндгүй наасан өнгө өнгийн зарлалыг хүлхэлзүүлэн наадна. “Асли Керим”, “Аршин Малялян” гэхчилэн эрээн зарлал, өвөртөө ямаргт сохор зоосгүй явдаг санаа амарчихсан залхуу Тегеранчуудыг театртаа урьжээ. “Шинэ нээлт буюу өвөг Режаб бачэ болсон тухай” нэг зарлал бусдаас онцгойд нүднээ тусна. Түүгээр явж буй хүний нэг нь нөгөөдөө: - Маргааш жүжиг үзэх үү? Тэхдид захиргааны өнчин хүүхдүүдэд тусалмаар байна. - Эрхэм минь чи чинь ухаантайгаа явна уу? Ямар жүжиг тоглох вэ? Тэртэй тэргүй манай амьдрал чинь жүжиг биш үү? Яах юм бэ? юунд нь мөнгөө төлөх вэ? Үзэж уйдаагүй юм шиг мөртөө эмэгтэй хувцас өмсөж марзагнасан эр шиг санадах биш үү? 1339 оны хоёрдугаар хутын ням гариг буюу европ тооллын 1921 оны 2-р сарын 20-ны нар жаргах энэ үес ‘Гранд Отель”-ийн үүднээ, хэдэн хүн их л хөгжөөнтэй хүүрнэжээ. Түмний нүднээ дэгжин лам болж харагдахын тул жаахан сахал унжуулсан зэсэг өндөр нуруутай нэгэн хүн, хажуу дахь бие сайхантай хүүрнэн буй хүн дээ: - Та юу гэмээр байна? харин одоо мөнгө яах вэ? Түүний найз, дотроо сэтгэл зовсноо нуухыг хичээн албаар сэргэлэн байдал гаргаж - Би яах вэ? Х…эд-довлэ, Ф…эс-сальтанэ нарын хийж байгааг хийх үү. Цэрэг орж ирэхээс айгаад өөртөө байгаагаа хийх үү? Большевизмээс айх уу? за яахав тогтвол тогтог! Гэрийн мод эвлүүлж дүйж өчнөөн хөдөлмөр гаргасан хэдэн мөнгий минь л хурааж авна биз. Өөр ву авах вэ?… гэв Ийнхүү хариулахыг дуулаад ярилцаж байсан нөгөө хоёр нь чанга инээд алдав. Үүний нэг нь чалма эв хавгүй зангидсан Сейд азербейджан хүн байсан бөгөөд нүд бүрсийн байгаагий нь харвал, өнгөрсөн шөнө архи уусныг яриагүй харуулна. Нөгөө нь буржгар үстэй царай цагаан залуу дарга байлаа. Жилийн дараа зарим нэг “удирдах газрын” дарга болж, төрийн мөнгө нөөж, Тегераны баруун хойт хэсэгт том цэцэрлэг олж аваад машин сүхй ажиллуулж хэдэн мянгаар гэрийн модон эдлэл худалдан авч, тэр үес сургуулийн багш нар гуйлгачлахын учир маани мэгзэм уншиж нямбанд суухад би нэг лонх нь гучин туманы үнэтэй шампан дарс ууж сууна, зугаа гаргахын тулд цэрэгт татагдсан хийморьгүй залуусыг ташуурдаж сууна. Баасан гариг бүр, хотын үахын цэцэрлэгээр хэсэж архи уун өчнөөн мөнгө үрж байх болно гэж цэргийн энэ даргын толгойд нэгэнт орж ирээгүй тул шуналтайяа: - Долоон сар цалингаа аваагүй. Дахиад долоон сар авахгүй. Энэ ч бага хэрэг шүү дээ… гэв. Тэгэхүйд Сейд-азербейджан хүн цэвэр турк яриа, мөн турк перс үг хэллэг холин хутган чамирхаж ярьсан нь: - Та нар шал дэмий айж байна. надтай байгаа цагт мөнгөөр суухгүй олохдоо л олно. Би өөрөө мөнгө өгье дөө. Энд большевизм байгаа бол Тавризэд байхгүй. Ийнхүү тэр хүн бичиг ном бага мэдэхийн учир хувьсгал гарвал, бүх харьцаа солигдож, хамаг холбоо хэлхээ эвдэрдэг. Ялангуяа большевизмээс нуугдах гэсэн тэр Тавриз нь болшевик талынх болсон байж мэднэ гэдгийг ухаарсангүй. Энэнээс гадна бас буржгар үстэй даргаараа дамжуулан дээгүүр албаныхнаас аятайхан бичиг олж аваад Галадис дахь удирдах газар алба хаана, үүний учир тэндээс дэд боловсролтой хэд хэдэн хүн албанаасаа хөөгдөх болно гэдгийг тэр хүн хаанаас мэдэх билээ. Сэлгүүцэгсэд баахан цөхрөв. Гэсэн чхуучнаасаа нэг л өөр, нэг л цовоо бус, бодолд орчихсон тарцгаалаа. Зарим үгс үнэтэй нандин юмаа. хаана нуугдахыг бодож, зарим нь цэргийн гараас яахин мултрахыг боджээ. Тегеран хот аажим аажмаар нам жим боллоо. Тэр цаг хотын гудамжийг гэрэтүүлээгүй байсан тул дэлгүүр зарим нь хаалттай, зарим нь сандран хааж буй харагдана. Гадаа дорхиноо харанхуй боллоо. Гагцхүү саран авхай гийж хайрт хүнээ зовоох гэсэн сээтэгнүүр хүүхэн адил үүлэн цаагуур нэг орж нэг гарч ирнэ. Голын ус чихнээ чимэгтэй шуугина. Үүл арилж, манай дэлхийг өрөвдөх мэт тунгалаг сар гийсэн тэнгэрийг гаргаж өглөө. Энэ нь охиноо хайртай хүнд нь өгөх гэж бүрхүүлийг сөхөж залууд үзүүлдэг сайн эцгийн энэрэл лүгээ адил аа. Голын үүгээр түүгээр дуу шуугиантай буюу нэгийгээ дуудах, морио чүү чүү гэх Тегераны баячуулыг аль байдгаар дуудан хараах дуун энд тэднгүй гарна. Хазайсан загалмай ёрдойх өндөр довцгийн гүүрний хажууд чулуун дээр цэрэг хувцастай хоёр хүн сууж байна. тэднийг хайн харж болохоор саруулхан байлаа. Нэг нь нүүр царай зүгээр, аятайхан бор, нүдтэй залуу хүн байна. Нар салхинд борлосон царай нь их юм бодож, зүдэж явааг илтгэнэ. Нөгөө нь мөн залуу хүн бөгөөд нүд хөмсөг хоёулаа хар, баахан боровтор боловч нөгөө хар царайтай баргар хүн шигээ огт бишээ. Нэг дэх хүн дээш ширтэн уурлаж байгаа ч бус хорсож байгаа ч биш байдлаар - За маргааш маргааш. Бушуухан маргааш болоосой! Гэхэд нөгөөдөх хүн нь тун огцом үл тэвчсэн байдлаар: - “Маргааш” гэж үглээд чи намайг залхаачихлаа. Маргааш юу хийх гээд байгаагаа хэлчихвэл барж дээ. “Маргааш” “маргааш” гэнэ ээ. Өнөөдөр бид Керетад байна, маргааш Тегеранд байх болно. Үүнд л өнөө маргаашийн ялгаа бий бол уу? гэв. Нөхрийнхөө үгийг төдийлөн итгэж чагнаагүй нэг дэх хүн хариу өчсөн нь: - Тегеранд очсоныхоо маргааш, чамд бүгдийг ярина гэж ам өгсөн шүү дээ. Одоо чи надаас битгий юм нэхээд бай. Би ном бодъё. Тэгэхүйд нөгөө хүн, ярилцан байсныгаа энэ чинь ер нь өвчтэй юм уу, солиотой ч юм уу гэж бодсон байртай, дахин асууж байцаахыг больё гэж шийдээд дуугүй байлаа. Нэг дэх хүн, түншийнхээ дуугүй байгааг далимдуулан ахин бодолдоо умбалаа. Заримдаа үг хэлнэ. Хажуу дахь хүндээ ч дуулдахааргүй таг чиг тул инээвхийж, царай шингэрнэ. Заримдаа өөрийн тухай шивнэж дахин барайж байгаа царайг харвал сандарсан уурласан байдал харагдана. Тийнхүү хэдэн минут өнгөрөв. Ханцуйгаа сөхөж бугуйн цагаа хараад: - 6 цагаас 15 минут өнгөрсөн байна. Мөчийн дараа нэг газар үг хэлэх болно. Би явалгүй горьгүй нь гэлээ. Тэрээр босож, чулуун дээр суугаад үзэмж байдлыг сонрхсон буй нөхөртөө сайныг мөрөөдөөд түргэн холдлоо. Ингээд Тегеранаас зайтай байх Казвин руу явж төдөлгүй Кереж гацаа хүрч очжээ. Энд хөлтэй шуугиантай байлаа. Гацааны их гудамж цэргийн хуаранг санагдуулна. Энд тэндгүй цэрэг хөшилджээ. Кереж гацаанаа оршин суугсад цэрэг ирэхүйд хирдхийж, зав л гарвал юу юугүй дэрэмдэж эхлэх буй гэж түгшинэ. Тэгвэл дээрмийн явдал болсонгүй, эрээ цэрээ алдсан луйварчингууд гэж үзэж байсан цэрэг харин амар жимэр байна. Тэд ухаалаг, элэгсэг байлаа. Нэгэн залуу хүн, гацааны гудамжны хоёр талаар эмхгүй бөөн бөөнөөр зогссон цэргийн дундуур алхсаар зүүн талд харагдаж буй дэн буудал руу одов. Тэнд ойр хавь чимээ шуугиан үл гарна. Гадаа нь цэрэг манаа зогсоно. Залуу эр манаач руу хүчр очоод “Даргатай чинь уулзмаар онцын яаралтай ажил байна” гэж хэлэх гэтэл цэрэг ёслоод: - Дарга, хүн авч уулзахгүй гэсэн хэмээн урьдчилан хэлжээ. Залуу эр учраа гаргатал цэрэг дахин ёсолж, - Арван минутын дараа би эндээс үг хэлнэ. Тэр болтол хэийг ч авч уулзахгүй гэсэн гэвэл залуу: - Мэдэж л байна. Гэсэн ч яаралтай чухал ажил байна. Тэрнээс гадна үг хэлэхэд нь ч холбогдолтой болохоор даргатай чинь уулзмаар байна гэв. Азербейджан гаралтай ном эрдэм сураагүйн учир “яаравчилсан” “холбогдол” гэх үгсийн учргы үл ойлгох цэрэг, турк аялга их оруулан: - Эрхэм хүн гуай… даргатай ердөө уулзахгүй… миний буруу биш шүү… гэж хариу өчжээ. Даргатай чинь заавал уулзмаар байна гэж залуу хэлэх гэтэл, энэ үес дэн буудлын нэгэн хаалга онгойж, тоосонд дарагдсан даргын нүүр харагджээ. - Яав? Юу болов? гэж цэргийн хүний тас түс хийсэн дуун гарав. Залуу нуруу тэнийсхийж: - Зүгээрээ эрхэм дарга аа тэгэхдээ, чухал нэгэн хэргийн учир тантай ярилцмаар байна гэлээ. Үнэхээр энэ үдэш, хамаг юм чухал тул шийдтэй алхам хийх гэж байгаа хэн ч гэсэн бүх юмандаа санаа зовох хэрэгтэй байлаа. Ийм үед хамгийн чухал ажил, хамгийн үл ялих бүтэлгүйдэл, зөрчил цөм ноцтой билээ. цэргийн дарга хүн ярих гээд байгаа биш үү? Хамаг байдгийг Тегеранд мэдчихээд сүрхий арга хэмжээ авч байгаа бус уу? Ямар ч гэсэн шалтгаан байна. Юун хэрэг болохыг мэдэх хэрэгтэй. Учры нь гаргах хэрэгтэй байна. Иймэрхүү бодол даргын толгойд зурсхийсэн бололтой залууг оруул гэж үүдний харуулдаа тушаал өгөв. Дорхиноо даргын өрөөнд орж ирлээ. Өмгөр жижиг өрөө дотор нь будаагүй ширээ, шэр хоёр байлаа. Ширээн дээр шил нь хагархай тортогтой дэнлүү асна. Дэн буудлын хашаа руу харсан хаалга нь түгжээстэй. Ширүүн салхи хөдөлж, хаалгыг хяхнуулан хөдөлгөх тул өрөөн дотор тайван бус, аягүй байлаа. Дарга сүрхий юм боддог хүн байлаа. Бага дэслэгч рүү хүрч ирэхээсээ өмнө огт юм мэдээгүй юм шиг тасалгаан дундуураа хэдэнтээ хэрээд, дараа нь гараа мөрөн дэээр нь лагхийтэл тавьж асуусан нь: - Ямар аги вэ? - Тегераны хорооны тавдугаар салааны дарга аа гэж цэрэг хүний ёсоор дахин нуруу гэдийн байж бага дэслэгч хариулбал, - Нэр хэн билээ гэж дарга дахин асуулаа. - Одоо… Мохаммед-Реза-хан гэдэг болсон юм аа. За тийм байж. Цаг байна. Юу яюдал вэ, түргэн яриарай! Хоёрдугаар бүлэг

ӨШӨӨ АВАХ ЦАГТ

Шөнийн арван нэгэн цаг болов. Айж зовсон Тегеран хотынхны ихэнх унтжээ. Гагцхүү Тегераны ангийн цэрэг, хамгаалалтанд бэлтгэн, ер санасан юмгүй хотоор тэнэнэ. Нүцгэн шалдан шахам, бараг барьсан зэвсэггүй шахам цөөн цэрэг Тегеран руу “давшин” заналхийлж буй нь инээд хүрмээр боловч байдал аюултай байлаа. Бас хөдөлдөггүй. Тегераныханд цөөн гэшгүй, харин ч дэндүү олон цэрэг байлаа. Энэ үес, үнэтэй хивс, зургаар гоёсон сайхан тасалгааны чисчүү ууттай жинтүү дэрлэсэн үслэг Керман хөнжил дотор бараг буурал үстэй өвгөн хүн хэвтэнэ. Тасалгаан доторхи “Жай Чераг” шүүгээн дээр жижиг дэн бадарна. Түүний бүдэг гэрэл өвгөний хэвтэрт тусаж царайг гийгүүлэн түүний нүд нь ёнхойсон, духандаа гүн атираатай завьжны хорё талаар бас хоёр атираа доош зурайжээ. Толгойн хамаг үс уначихсан нь сэтгэээлр унасан, аймаар харагдана. Унтаагүй боловч хааяа мартагнах байдлаар нүдээ анина. Дараагаар нь давхийж, урдуураа юм харсан шиг босож ирээд хоёр гараа зүтгүүлснээ санаа алдаад ахин хэвтлээ. Заримдаа хоёр нүд гялалзан эргэлдэж азримдаа нулимс цийлэгнэнэ. Нүүр нүдээ битүүлж аваад бодолдоо орохоор хөдлөхгүй тайван хэвтэнэ. Үе үе ийнхүү хөдлөөд байгаа нь нэг тийшээ эргэж “Ингэвэл арай дээр юм гэж бодож түр хэвтсэнээ нөгөө тийшээ эргэж “Энэ талаараа дээр юм” гэж боддог өвчтөн хүнийг санагдуулна. Өвгөн үнэндээ өвчтэй ажээ. Гэхдээ бухимдах өвчин туссан байна. Нүүр царайн байдлыг ажваас, нойр хүрэхээ огт байсан тул шөнө яаж амгалан нойрсдогоо ч нэгэнт мартжээ. Хажуудаа тавьсан шилэн савыг авч доторхий нь бараг талыг шуналтайяа залгилав. Жаахан байзнаасай хоёр нүдээ жуутайлгав. Унтах шиг боллоо. Төдөлгүй дахин ширүүн эргээд дэмийрсэн нь: “Охин минь ирэхгүй яагаав? Хүүхээ ир л дээ…” Хоёр хацры нь даган нулимсан дусал бөмбөрнө. Шөнө болж, том хана цагийн зүү, урагш аажуухан мөлхөнө. Өвгөний хөдөлдөг нь дахилаа. Заримдаа: - Охин минь ээ, эхнээр! Хонгорууд минь ирээч! Тэгвэл өвгөнд чинь нэг орой ч жаргал болно шүү. Намайгаа харж үзэж, жаргалгүй өвгөнийг зовлногоос нь мулталж өгөөч гэж хашгирна Атираат нүүрэн дундуур нь нулимс дахин бөмбөрлөө. Гадаа мөн л салхи хүйгсээр цонхны шил аяархан дэржигнэнэ. Гэрийн доторхи аниргүйг, гагцхүү ёолох чанга дуун эвдэнэ. Өвгөн гэнэт орон дотроо түгдгэсхийн эргэлээ. Огт дуулдаагүй, ангид дуу сонсогджээ. Тэрээр дөнгөж тэнхээгээ баран толгойгоо дэр дээр тавьсан бөгөөдүнэхээр тамирдсан боловч өндиймөөр болж чагнаад: - Юу вэ? ирж явна уу даа? Тийм байна, ирж явна гэж бас л дэмийрчээ. “Охин минь… эхнэр минь! Би мэдээд ярьж байсан юмаа… Ямар сайхан бэ?” гээд чимээгүй алга таших гэсэн юм шиг хоёр гараа ойртуулна. Үнэндээ шөнийн харанхуйд нэгэн дуу ялгарна. Байшин тойрсон гудман орчны хаалга ширүүн онгойсноо, одоо түүн дотуур нэгэн хүн сэмээрхэн явна. Улам улмаар ойртсоор бөгөөд өвгөн ч ухаан орж, нүүр царай ондоо болчихоод айн хашгирсан нь: - Юун хүн бэ? Хүүе, хэн бэ!  Алхаа бүр ойртсоор бөгөөд орж ирүүтээ, нэг юм сүр сар хийлгэв. Бодвол тэнд байсан сандал мөргөө биз ээ. Энэхүү чимээг сонсоод өвгөний дотор хямарч, ухаан алдан орон дээрээ уналаа. Өрөөний хаалга онгойж, цэрэг хувцастай, тоосонд даруулчихсан, чилгэр нуруутай хүн орж иржээ. Халимаг нь ч тоосонд дарагдсан байна. Хоёр нүд нь улайжээ. Ажигламтгай хүн бол түүний царайг хараад энэ чинь баярлаж ч мэдэхээр, уурлаж ч мэдхээр явна. Тэгэхдээ уурлах тал нь илүүтэй явна гэдгийг хэлэх байсан бизээ. Тэр хүн өвгөний ор руу очоод чичиргэнэсэн их дуугаар - Аги та, миний хэлэх юмыг чагнах биш үү? Гэв. Өвгөн хариу хэлээгүй учир жаахан азнаж байгаад түүн рүү бөхийж, хүрэхээсээ дургүйцэн байгаа бололтой, гар чичигнүүлэн байж, аяар аяархан угзарч: - Аги та миний юм хэлэхийг чагнахгүй юм уу? гэсэнд өвгөн энэ удаа толгойгоо хөдөлгөв. Ёнхойсон нүдээ нээж орж ирсэн хүнийг ажиглав. Чухам юу болсныг зохиогч миний бие бичихэд хэцүү байна. Өвгөн хашгирах дөхөв. Орж ирсэн хүн ч мөн тэгэх шахлаа. Яг энэ үед тэртээ холд их буун дуу нүрхийу хоёр дахь гурав дахь нь дэс дарааллаа. Өвгөн бухимдаж чинээндээ тулаад орноосоо босон харайж, - Юу вэ? Юу болов? Яаж байна аа? гэвэл - Зүгээр, Ард түмнээс урвагчдыг таалал төгсгөж байна гэж дарга хариу өчив. Зогсоо зайгүй буун дуу гарсаар орж ирсэн хүн ч дуугүй байсаар аж. Дараагаар нь нүд бүлтийлгэн харсан өвгөнөөс. - Намайг таньж байна уу? - Таньж байна - Ямар хэргээр ирснийг мэдэж байна уу? - мэдэлгүй яахав, харин… гээд айхын учир, яриагаа дуусгасангүй. - За яахав. Харин би одоо таныг баривчлахаар ирсэн. Таныг ер нь шүүхэд л өгнө байх гэж бодож байна. Охин чинь хаана байна? гэж залуу эр их л уурлангуй өгүүллээ. “Охин” гэдэг үг өвгөнийг галаар хайрах шиг болов. Айж байсан өвгөн, тун их гашуудах байдалд орж енгэнэн уйлж: - Охин минь! Юу гэж тэрий минь дурсана вэ? гээд ер нь дэмийрч эхлэв байртай, - Охин минь эхийн хамт одоо ирж магадгүй дээ гэснээ сэхээ орж - Үгүй ээ яалаа гэж… би л тэгж байна… Өнөө шөнө би тэдэн рүү очъё. Тэд наашаа ирэх ч үгүй, ирж ч чадах ч үгүй. Залуу эр, өвгөн рүү дөхөв. хөл нь хөдөлж өгсөнгүйд бараг гуйвав. Өвгөн уйлан байж: - За даа, би ч охиноо алдсаан. Охингүй болсон. Эхлээд охиноо, дараа нь эхнэрээ алдлаа. Хайрт эхнэр минь тийш яваад өгсөн юм. Хоёулаа үгүй байна. Би ганцаараа болов. Залуу эр ухаарч, хана түшив. - Тэрээр чичрэх бөгөөд зүрх нь нэг л ёгхийсэн тул бие суларч, хана даган гулссаар шалан дээр суув. Өвгөн эхэр татан уйлав. Тйинхүү байсаар хэдэн минут өнгөрлөө. Хамаг бүхэн бутран яйрах шиг боллоо. Яавал л яахад бэлэн явжээ. Охины нь гэртээ байна байх гэж бодсон байна. Тэгсэн үнэхээрийн бачилтай явдал боллоо! Тэр хүүхэн эгнэгт харагдахгүй болсон байна. Үүний хамт тэмцье гэх аливаа санаа үгүй болов. Энэ залуу, тэр хүүхэнтэй уулзах, өшөөгий нь авч өгөх гэж ирсэн байна. Одоо энэ явдал ямар ч утгагүй болжээ. Энэхүү хөөрхийлөлтэй зовлонд унасан өвгөнөөс өшөө авах уу? Залуу эр уйлсангүй. Өөрт нь тохиолдсон бэрх хувь заяаг тайлбарлах үг олохыг мэрийн хоёр гараараа толгойгоо чанга базжээ. Түүний нүд ихээхэн зовж буйг илтгэнэ. Гадаа дахин морин төвөргөөн буу пижигнэх дуулдана. Энэ зуур, хаалга түлхэж хэдэнтээ цохиод авах сонсогдов. Залуу эр цаг руугаа харж: - Өө хагас цаг өнгөрчихөж, өнөөдүүл чинь гадаа яаж байгаа бол гээд их л зовуурьтай босож, өрөөнөөс гараад гаднах гонжрын үүдийг татав. - Арван минутын оронд таныг өчнөөн удаачихлаа. өршөөгөөрэй гэж цэрэг хувцастай хүнд хэлэхэд - Тэглээ гэж хэлэнгүүтээ цаадах хүн дор хүлээж буй хоёр цэрэгт дээшээ гараад гэж хашгирав. Сайхь хоёр ч шатаар гүйлдэж дарга асуусан нь: - Бид тушаалыг гүйцэтгэж болох уу? - Ямар ашиг байна гэж нөгөө залуу гундангуй хариулснаа, царайг харвал дорхиноо уурлах байдлатай болж шийдэнгүй хэлсэн нь: - Үгүй ээ, ерөөсөө эхэлье гэлээ. Дарга цэргийн яриа байшинд байдаг хүмүүсийг сэрээв: “Большевикууд Тегераныг эзлээд авчихлаа” гэж айхын учир орон дотроо эргэж хөрвөснөө босон харайлаа. Дотор байшинд өвгөнөөс гадна гурдан хүүхэн байжээ. Ийм хүмүүс, зэвсэгтэй цэргийн урдаас яах вэ? Ёстой инээдмийн юм болно. шөнийн хувцас, дотуур банзалтай тэд, хаалгаар толгойгоо цухуйлган харах нь тун инээдэмтэй байлаа. Тэд цэргүүдийн малгайг хармагц эмээн хөнжил дооогуураа нуугдсанаа сониуч сэтгэл нь дийлж дахин шагайж харцгаана. Дарга хоёр цэргийн хамтаар өвгөний өрөө рүү очив. Орон дотроо түрүүлгээ харан хэвтжээ. Армаг тармаг үс нь дуртай зүгтээ налсан байна. Анхандаа тэднийд ороод ирэхийг мэдсэнгүй. Хоёр дахь дарга, ор руу нь очиж тонгойн өвгөний биеийн байдлыг үл ойшоон мөр дээр нь гараа тавьж: - Эрхэм хүндтэн гуай! Та чухал хэргийн учир Кезаксане руу морилбол яана вэ гэж ширүүн хэлэхий нь сонсоод өвгөн хөдөлсхийв. Өндийж цэрэг байхыг хараад хачин болж: - Цэрэг үү дээ? Өдий цагаар, манайд орж ирнэ гэнэ ээ? Яах нь вэ? Намайг яах гээд байгаа юм бэ? гэж асуусанд дарга инээд алдан байж: - Эрхэм гуай та өршөөгөөрэй. Алба болсон хойно ингэхээс өөр яахав. Та бидний хамт чухал хэргээр явах болоод байна. - Гуйж аргацаагаад шал дэмий. Өнөө шөнө таныг Кезакханед хүргэ гэсэн тушаал байна гэцгээв. Цэрэг рүү дохихуйд өвгөнийг барин авч босгов. Даруй хувцсыг өмсгөж үүд рүү аваачив. Хана түшсэн залуу түүнийг ширтжээ. Өвгөн уйлсаар бөгөөд цэрэг ирж хүчээр орноос нь босголоо. Доромжилж байна хэмээн бодоод уйлжээ. Гэсэн ч ийм хүнд өөрөөр яаж хандах вэ? Залуу, нөгөө л байрандаа зогсон байтал, өвгөн үүдний тэндээс гэнэт эргэж: - Хүүгээ мэдэж яваарай! Гэж хэлсэн нь залуугийн анхаарлыг ихэд татав. Энэ үгс, залууд хэрхэн санагдсаныг хэлэхэд бэрх. Дурсан санамаар бүхэн эгшин зуур түүний дундуур өнгөрөв.Түүний царайд инээвхийх уйлах хоёр нь зэрэгцжээ. Гэнэт хүү нь болсноо бодохоос инээмээр. Мэин алга байна хүү нь өнчирч гэж бодохоос уйлмаар санагдана. Нүд дүрлийн адар ширтэж, хана түшин хөдлөлгүй зогсон байснаа, гэнэт нэгэн зүйл санасан бололтой гүйн гарч шатаар уруудаад, их хаалгаар год үсрэн гарч: - Хүүе зогсоорой! Зогсооч! Наадахаа бүү аваач. Би хүүгээ асуумаар байна… хүү минь хаана байна? гэж хашгирлаа. Гэсэн ч суман тэрэг нэгэнт холджээ. Харин дарга тэрэгний цонхоор толгой цухуйлгаж, - Гэртээ харь, би өглөөгүүр очно байх! гэж хашгирчээ. Гүйцэх ямар ч боломжгүй тул залуу эргээд хашаа руу гүйж мөн шатаар өгсөн гүйгээд хаалгыг тэнхээ мэдэн балбаж: - Хүү хаана байна? Хүүгий минь өгөөд орхи гэлээ. Сэтгэл хөөрсөнд бие ихэд суларч толгой нь эргээд уналаа. Байшинд байсан хүмүүс дахин босох болж, энэ удаа буурал үстэй хөгшин авгай гарч ирлээ. - Гэрэл асаа гэж бусдаасаа тушаавал ёсоор биелж дөрвөн авгай тун их айсаар гадагшаа гарч ирлээ. Хөгшин авгай, залуу даргын царайг харангуутаа нэгэн хүний нэр хэллээ. Тэгээд: - Хэлээгүй юу би зүүдэндээ үзсэн байна гээд толгойг дээш өргөж өвдөг дээрээ тавьж, хүйтэн ус, шавар аваад ир гэж нөгөө хүүхэндээ тушаав. Эмгэний ачаар, залуу төдөлгүй ухаан оров. Залуу, авгайн царай руу харж мөн таниад, гундангуй хэлсэн нь: - Хөөрхий минь үхжээ гэв. Эмгэн үг хэлж чадалгүй уйлав. Залуу эрийг босоход, авгай түүнийг хөтлөн жаахан яваад нэгэн хаалга онгойлгов. Тэд, сулбуухан гэрэлтэй өрөөнд оржээ. Энд тун нам жим бөгөөд унтаж буй хөөрхөн амьтны жигд амьсгалах дуун сонсогдоно. Элдвийн дуу шуугиан ч түүнийг үл сэрээв. Залуу эр түүн рүү очиж хөөрхөн гары нь атгаж үнсэв. Хүү хөдөлсхийснээ нүдээ нээв. Айсан байртай харагдана. Гэсэн ч инээвхийв. Тэгэхүйд эмгэн рүү хандаж: - Би одоо үүнийгээ авлаа. - Үгүй ээ үгүй, одоо болохгүй! Харанхуй шөнө хаашаа явах нь вэ? Салхи цохиулчихна. Хожим би ч бас та нартай явна. Ээж үхсэнээс хойш дандаа миний дэргэд байна. Надад өөр хэн ч алга… өглөө хүртэл энд бай, тэгээд хамт явъя. Залуу уйтгартай толгой сэгсэрч: - Үгүй. Энэ байшин надад гай авчирсан. Би явсан нь дээр. Маргааш, та нарын хаана очихыг хэлнэ. Тэгээд хүүхэд рүү тонгойж асуусан нь: - Чи надтай явах уу? Хүүхэд толгой дохив. Залуу эр төгс шийдэж гэж эмгэн ойлголоо. Гэсэн ч бухимдсангүй. Битгий хүүгээ аваач гэж гуйв. Ер санаа нийлсэнгүй, хүүгээ хувцаслаад хөтөлж гадагш гараад урт гонжир руу орлоо. Орж ирэхдээ орхисон шинээл нь тэнд хэвтэж байлаа. Түүнийгээ авч мөрөндөө эгэлдэргэлээд хормойгоор нь хүүгээ ороож цэцэрлэг рүү гүйн орж хаалгаар гаран харанхуйд дунд үгүй боллоо.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх