etoim.mn
photos/olloo_mn_1451002215_christmas-810x450.jpg

Зул сар хэрхэн үүссэн бэ?

Зул сарын баярыг Есүс Христийн төрсөн өдөр буюу 12-р сарын 25-ны өдөр тэмдэглэдэг хэдий ч Библийн сударт Христ хавар төрсөн гэж гардаг байна. Ингэж тэмдэглэх болсон шалтгаан нь Зул сарын баяр үдэшлэг зохион бие биедээ бэлэг өгдөг эртний Сатурналиа гэх баяртай адил байсан аж. Бостон хотод 1659-1681 оныг хүртэл Зул сарын баярыг тэмдэглэх хориотой байсан бөгөөд нууцаар тэмдэглэсэн тохиолдолд цаазын ял оноодог байжээ.

Image result for saturnalia

Сүлд мод-Америкт 1830-аад оноос Зул сарын модыг хэрэглэж эхэлсэн бөгөөд 1846 оноос өмнө тийм ч өргөн ашигладаггүй байв. Анх Германы хунтайж Алберт Английн хатан хаан Викториятай гэрлэснийхээ дараа хамтдаа Зул сарын модны дор хөргөө зуруулснаар энэхүү уламжлал дээдсийнхний дунд ихээхэн дэлгэрсэн юм. Image result for albert victoria under tree

Санта Клаус-Санта Клаус нь Христийн мэндэлсний 4-р зууны үед одоогийн Турк улсад амьдарч байсан хамба лам Гэгээн Николасаас үүдэлтэй. Тэрээр их хэмжээний хөрөнгө өвлөн авсан хэдий ч үүнийгээ ядууст тарааж өгдөг байсан аж. Түүнийг нас барсны дараа түүний тухай домог дэлхий даяар түгж Синтер Клаас хэмээн нэрийдэх болжээ.

Image result for saint nicholas

Зул сарын уламжлалууд хэрхэн бий болов?

Бэлэг тараах - Голландад 12 сарын зургаанд тэмдэглэдэг Гэгээн Николасын өдрөөс үүдэн Санта Клаусын бэлэг тараах уламжлал бий болсон аж. Уг өдрийн өмнөх орой хүүхдүүд гутлаа гадаа орхиод өглөө нь Гэгээн Николасын илгээсэн бэлгийг авдаг байна.

Image result for saint nicholas leave shoes

Оймс өлгөх - Уг уламжлал нэгэн түүхээс үүсжээ. Уг түүхэнд өгүүлснээр гурван охинтой ядуу эр хуримын инж бэлдэх бололцоогүйгээс үүдэн охид нь хүнтэй гэрлэж чаддаггүй байжээ. Гэтэл нэг орой Гэгээн Николас яндангаар нь ууттай алт унагаасан нь зуухны дэргэд хатаахаар өлгөсөн оймсон дотор орсон байв. Ийнхүү том охин нь хуримаа хийсэн юмсанжээ.  

Image result for christmas by the fire

Сантад сүү, жигнэмэг үлдээх - Энэ нь Голланд хүүхдүүд Гэгээн Николасын өдөр түүнд хоол, уух зүйл орхидгоос үүссэн юм байна. Мөн Сантагийн буганд лууван үлдээдэг уламжлал Норсын домогт гардаг Один бурхны найман хөлтэй моринд өвс орхидгоос үүдэлтэй аж. Голланд хүүхдүүд ч энэхүү уламжлалаар Гэгээн Николасын моринд хоол бэлддэг юм байна.

Image result for leave santa milk

Орчин цагийн Санта - Өнөөгийн Санта Клаусын дүр төрх 1804 онд болсон Нью Йоркийн Түүхийн нийгэмлэгийн уулзалтын үеэр нийгэмлэгийн гишүүн Жон Пинтардад бэлэглэсэн тоглоом дүүрэн оймстой Гэгээн Николасыг дүрсэлсэн модон баримлаас үүдэлтэй аж. Сантагийн хувцас анх цагаан, цэнхэр, ногоон өнгөөс бүрддэг байсан бол одоогийн улаан хувцас нь 1930-аад онд Кока Колагийн сурталчилгаанд анх хэрэглэгдэж байжээ. Тэгвэл цаа буу хөлөглөсөн Сантагийн төрхийг “Толгойгүй морьтон” зохиолыг бичсэн Америкийн зохиолч Вашингтон Ирвин 1819 онд санаачилсан ажээ.

Image result for coca cola santa 1930

Рудольф буга - Улаан хамарт Рудольф бугыг Монтгомери Вард дэлгүүр хүүхдүүдэд Зул сарын буддаг ном зарахын тулд анх санаачилжээ. Гэхдээ Рудольфын хамар анх улаан байгаагүй гэнэ. Яагаад гэвэл тухайн үед улаан хамрыг архинд донтох өвчний шинж тэмдэг гэж үздэг байсан бөгөөд Рудольфыг согтуу юм шиг харагдана гэж бодож байв. Рудольф бугыг Роло юмуу Региналд хэмээн нэрлэх гэж байжээ. Харин бусад найман бугын нэрийг “Гэгээн Николасын айлчлал” шүлгэнд анх дурдаж байсан гэнэ.

Image result for rudolph the red nosed reindeer

Эх сурвалж: Green global travel

Таалагдахгүй байна

2
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх