Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Цунами_b.jpg

Индонезийн Суматра, Жава арлыг зааглах "Анак Кракатоа" галт уул дэлбэрч, цунами үүссэн билээ. 

Цунамигийн улмаас амиа алдагсдын тоо 373-д хүрсэн талаар "Ройтерс" агентлаг уламжлав. Мөн 1,459 хүн бэртэж, 128 хүн сураггүй алга болжээ.

Гамшгийн бүсэд олон мянган аврагчид ажиллаж, иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлсээр байна. 

Галт уул өнгөрөгч бямба гаригийн 21.30 цагийн орчимд дэлбэрчээ. Олон тооны аврагчид гамшгийн бүсэд ажилласаар байгаа ба Ерөнхийлөгч Жоко Видодо ард түмнээ аюулгүй газар очиж, эрсдлээс хол байхыг уриалжээ. 

"Анак Кракатоа" галт уул 100 жилийн өмнө үлэмж хэмжээний хохирол учруулж байсан ба 1995 оноос хэд хэдэн удаа дэлбэрч байжээ. 

Палу аралд өнгөрөгч есдүгээр сард 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон ба 2,000 хүн амиа алдсан юм.

 

Эх сурвалж: ШУУД.МН

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх