etoim.mn
photos/Christmas-card_not-raw-FINAL-1.gif

12-р сар хэдийнээ дундаа оржээ. Гадаа цас хунгарлаж, айхавтар хүйтэн тачигнаж байлаа ч хэн бүхний сэтгэл дотор дулаан гал ноцоодог дурсамж дүүрэн шинэ жилийн баяр айсуй. Хотын гудамжаар алхаж явахад хаашаа л харна гоёл чимэглэл өлгөсөн гацуур модод үзэгдэж, хаа нэгтэйгээс шинэ жилийн дотно дуунууд эгшиглэх нь жилийн сүүлчийн өдөр ойртсоныг, удахгүй шинэ хуанлийн эхний хуудсыг нээх болсныг илтгэж буй хэрэг.

Үүний зэрэгцээ Христийн шашинт барууны орнуудаас манай оронд орж ирээд “эрлийзжиж буй” Зул сарын баяр болох өдрийг хүлээн суугаа хүмүүс ч олон бий гэдгийг бид мартаж болохгүй.

Зул сарын баяр нь Христийн шашинтны баяр буюу Есүс Христийн мэндэлсэн өдөр юм. Merry Christmas гэх мэндчилгээний үг нь ч "Христ мэндэлсний баяр хүргэе” гэсэн үг ажээ. Манай эриний 300-аад оны сүүлээр Христийн шашинтнууд Ромын эзэнт гүрний хүн амд давамгайлж эхэлсэн бөгөөд 1100 оны үед Зул сарын баяр шашны хамгийн өргөн хэмжээний ёслол болоод байв. Өдгөө ч энэ баяр олон үндэстнийг хамарсан томоохон тэмдэглэлт өдөр хэвээр байгаа.  

Зул сарын баяр гэж юу юм бол оо? Зул сарын баяр нь 12 өдрийн турш үргэлжилдэг бөгөөд Бид Зул сарын баярын дуу, өнгө өнгийн гэрлээр чимэглэсэн ногоон гацуур, хүүхэд хүн бүрийн тэсэн ядан хүсдэг бэлэг ,Зул сарын орой хоолны амттанаар дүүрэн ширээгээр нь үргэлж дурсдаг, Гэвч энэ бүгд нь Зул сарын утга учир оршдоггүй. Хамгийн гол баярын утга учир нь гэр бүлийнхэнтэйгээ хамт байх тэдэнтэйгээ энэ баярыг тэмдэглэх гэж христд итгэгчид үздэг гэнэ. Сүүлийн жилүүдэд манай улсад ч энэ өдрийг тэмдэглэж рarty-аас эхлээд томоохон цэнгүүн зохион байгуулдаг болоод байгаа. Учир нь манай улсын итгэгчдийн тоо 40 мянга гаруй болсон гэх албан бус дүн бий. Ямартай ч энэ өдрийг Христийн шашинд итгэгч олон монгол гэр бүл тэмдэглэж байгаа.

Бурханы хүү Есүс Христийн даалгавраар Санта Клаус хэмээх том биетэй, улаан хувцастай өвгөн тэнгэрийн орноос цаа бугануудаа хөлөглөсөөр ирж, ганц шөнийн дотор айл бүрийн яндангаар орж, гацуур модных нь доор бэлэг орхиж, задгай зуухны дээр өлгөсөн оймсонд нь чихэр хийж үлдээгээд морддог гэсэн домог хамгийн түгээмэл. Энэ өдрөөс хэд хоногийн дараа шинэ он гардаг гэсэн үг. Дээр дурдсан зүйлс дээр нэмээд бугын эвэртэй үсний даруулга сэлт тэгэхээр шинэ жилийн баяртай хамаатай бус, харин Христмастай хамаатай болж таарч байгаа биз.

МОНГОЛД СУУРЬШСАН ШИНЭ ЖИЛИЙН БАЯР

Манай орон хуучнаар ЗХУ-ын адил социалист нийгмийн хөгжлийг цогцлооно хэмээн даган дуурайх хандлагатай байсан учир Орос орны баяр тэмдэглэх соёл, тогтсон заншлуудаас авч хоцорсон нь бий. Тухайлбал шинэ жилийн баяр болох он солигдох мөчийг гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бүрдүүлэн гацуур модоо засч, салют буудуулж, оргилуун дарс хундагалан тэмдэглэдэг болсон. Монголчууд бид шинэ жилээ угтдаг “цагаан сар” хэмээх дорнын тооллын огт өөр уламжлалт заншилтай хэдий ч 12-р сарын 31-ний үдэшд ийнхүү өндөр ач холбогдол өгдөг болов.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[66.181.160.41]

2018-12-26 17:54:18