etoim.mn
photos/tytytyty.jpg

Урь орсон хаврын цаг буюу охид залуус жаргалтай инээлдэж, хэлхэлдэн зугаалдаг цаг билээ. Учрал цонхоор тэрхүү хосуудыг харан гүн бодолд автлаа. Гэнэт царайд баясал тодорч өөрийн хайрлаж явдаг, үерхдэг хөвгүүнээ олж харлаа. Түүнийгээ хаашаа л явна тийшээ нь харж хоромхон төдий ч нүд салгасангүй. Ийнхүү аль болох аятайхан харчих газар хайж явсаар нэг мэдэхнээ өрөөндөө ороод иржээ. Ширээн дээр нь тэмдэглэлийн дэвтэр, түүний уншиж байсан “Цагаан бээлий” хэмээх ном л харагдана. Учрал тэмдэглэлийн дэвтэрийг нээж дотроос нь нэгэн үл мэдэгдэх зураг гарган энгэртээ нандигнан тэвэрч жаргалтай нь аргагүй инээмсэглэн сууна. Тэр зургаа их л нямбай барихын зэрэгцээ илж таалан сэтгэл нь нэг л зүйлийг хүсэн хүлээсэн шинжтэй. Гэтэл жаргалтайгаар инээмсэглэж байсан байдал нь хоромхон зуур гунигаар солигдож хоёр нүдэнд нь нулмимс цийлэгнэх нь тэр. Ингэж гунигладаг нь тэр урьдын инээд хөөр аз жаргалаар дүүрэн байсан цагаа санагалзаж цаашид яах, юу болохыг таамаглаж суусных биз ээ. Анх 4-р сургуульд ирээд нэг жил болсоны дараа буюу учрал 7-р ангид ордог жил. Түүний орсон сургууль нь 7-р ангиас хүүхдүүдийг шалгаруулж, хичээл гүнзгийрүүлэн судлах буюу төрөлжүүлдэг учир түүнд шийдвэрлэх мөч ирлээ.Ээж ааваасаа ч асуулгүй өөрийн дураар хэл нийгмийн ангийг сонголоо. Уг нь эхэнд жагссан сурагчид алгебрийн ангид орж байсан боловч Учрал тэгсэнгүй.Тэр нь онож дээ хэмээн одоо бодон сууна. Удалгүй шинэ ангинхантайгаа дотносож эхэллээ. Учрал ангийнхаа сор нь гэж хэлж болохоор алиа хошин зантай, нэлээд сахилгагүй байрын тэр хөвгүүнд татагдана гэдгээ төсөөлж бүр зүүдэлж ч байсангүй. Тэр хөвгүүнийг Баяраа гэх ба урлаг спорт тэмцээн уралдаан оролцохгүй юм үгүйн дээр цэвэр нямбай багш сурагчдад их л үнэлэгддэг хөвгүүн байлаа. Учрал энэ бүхэнд бахархаж явсаар нэг л мэдэхэд түүнд сэтгэл алдарсан гэдгээ ухаарлаа. Өдөр бүр түүнийг бодож хэдэн үг солих гэхээр хэл ам нь эвлэхгүй өөдөөс нь эгцэлж харах гэхээр урсаад алга болох шиг санагдана. Учрал түүнийг нөгөө ангийнхаа охинтой үерхдэг гэдгийг мэдсэн ч түүнийг нууцхан хайрласаар … Түүнийг мартах гэж өчнөөн оролдоод оролдлого нь бүтэлгүй болсоор … Далдуур түүнийгээ харан нууцхан хайрласаар…. Өнтөй өвөл дуусч урин дулаан хавар болоход Учрад Баяраагийн найз охин Заяатай сайн найзууд болцгоожээ. Ингэхэд Учрал Баяраа Заяа хоёр бие биедээ сайн биш гэдгийг мэджээ. Нэг өдөр Заяа түүнд Баяраатай үерхэхээ болих тухай хэлэхэд Учралын сэтгэлд нь нар гийж нэг л баяр хөөртөй догдолж царайд нь баясал тодрохыг Заяа яахан анзаарах билээ. Удаачгүй Заяа түүнд Баяраагаас больсон гэдгээ хэллээ. Удалгүй зуны амралт эхэлж Учралын үеэл эгч нь тэднийг зочилж ихэд сайхан байлаа . Учир нь Учрал ганц дүүнтэй айлын том охин ба түүнд сэтгэлээ уудлаж ярих, зөвлөгөө авах хүн байдаггүй байв. Нэг өдөр үеэл эгчтэйгээ эмээгийнх рүүгээ явж байх замдаа Баяраатай дайралдаж түүнийг надтай дугарах болов уу хэмээн ширтэн зогстол Баяраа дуулдах төдийхнөөр :  - Сайн уу ? Учрал амандаа шахуу сайн гэж хэлэн зөрөн өнгөрөөд үеэл эгчдээ энэ миний сайн хөвгүүн гэж хэлтэд эгч нь их л зэмлэнгүйгээр : - Чи ийм дажгүй хөвгүүнд сайн болчихоод тэрнийгээ тэрийгээ бас хүн амьтнаас нууж бачимдаж байх ч гэж дээ гэж их л ширүүн дугарлаа. Үүнээс хойш Учралын толгойд эгчийнх ньв хэлсэн үг эргэлдэх болж өөрөө ч бас тийнхүү бодох болов. Амралт ч нүд ирмэхийн зуурт өнгөрч тэр наймдугаар ангид элсэн орлоо. Намрын эхэн сар хичээл ороод удаагүй байсан ба нэг өдөр Учрал гэртээ хийх юмаа олж ядан гиеүрч суутал утас хангиналаа. Утсаа автал ангийнх нь Мөнхөө: - Сайн уу Баяраа бид хоёр гоё юм хийжийна. Бүр гоё болгох гэсэн чинь харандаа байдгүй ээ Чамд харандаа байна уу ? Учрал өөрийнхөө азгүйг бодон харандаа байсан бол хэмээн халаглан сууна. Ийнхүү бодож суутал утас ахин хангинаж автал ахиад л Мөнхөө : - Чамд Пламастер байна уу ? Байвал өгч байгаач хэмээхэл Учрал дуртай нь аргагүй байгаа ав ав гэлээ. Мөнхөөгийнх тэдний гэрийнх нь ард ойрхон байдаг учир бид хоёр очоод авъя гэжээ. Тэр хоёрыг ирэхийг хүлээсэн боловч ихэд удсан учир Учрал байрныхаа охинтой уулзах хэрэгтэйгээ санан гэрээсээ гарч хаалгаа түгжин зогстол Баяраа Мөнхөө хоёр доороос ирж явлаа. Учрал ихэд биеэ барин пламастераа өгчихөөд үл ялиг яаран гарч явлаа. Тэр замдаа их л баяртай алхална. Үүний учрыг хэн ч биш гагцхүү тэр өөрөө л мэдэх ажээ. Үүнээс хойш нэлээд хэдэн сар өнгөрчээ. Нэгэн өдөр Учрадл гэртээ аяга тавгаа угаан зогстол хаалганы хонх дуугарч дүү нь ухасхийн онгойлгоход: - Учрал байна уу ? гэх Баяраагийн хоолойг сонслоо. Учрал золтой л аяга тавгаа шидлэн үүд рүүгээ гүйчихэлгүй хаалганыхаа завсараар толгойгоо цухуйлгатал Баяраа : sadness love - Монгол бичгийнхээ дэвтэрийг өгөөч.Учрал баярлах гайхах зэрэгцэж байлаа. Үүнээс хойш Баяраа тэднийд үе үе ирдэг болсон ба гэхдээ зөвхөн номоо өгөөч , дэвтрээ өгөөч гэхээс өөр зүйлийг ярьдаггүй байлаа. Нэг өдөр Баяраа физикийн дэвтрийг нь аваад завтай бол гараад ир л дээ гэх нь тэр. Учрал завгүй байсан ч зав гаргах нь мэдээж. Тэд энэ тэрийг ярилцан суусаар орой болж Учрал гэртээ орж Баяраа харилаа. Энэ өдрөөс хойш Баяраа дэвтэр ном авах бус зөвхөн Учралтай ярьж суухаар ирдэг болов. Харин энэ хугацаанд Учрал Баяраа надад сайн юм болов уу эсвэл өөрт нь сайн гэдгийг мэдчээд л ирээд байгаам болуу хэмээн толгой гашилган суух боллоо. Удалгүй ангийнхан нь энэ тухай мэдэж ам амандаа л тэр чамд сайн, тэгэхэд тэгсэн, ингэхэд ингэсэн энэ тэр гэж ярьж гарна. Учрал тэр бүхнийг нь сонсон баярлан суудаг ч надад сайн биш байвал яанаа хэмээн айна. Баяхааг ирэлгүй удвао надад сайн биш юм байна ирэх тоолонд нь надад сайн байж магадгүй хэмээн баярлан бодсоор нэг л мэдэхэд 4 сарын 11 болжээ. Энэ өдөр ийм баяр хөөртөй эргээд харахад гунигтай үйл явдал болно гэж хэн ч таамагласангүй. Учрал өөрийн сайн найз Саагийтай гэртээ хоол хийж байв. Ээж аав байхгүй байлаа. Хаалга тогшихоор нь онгойлгож өгтөл Баяраа зогсож байв. Энэ тэрийг ярин зогсож байтал Баяраа: - Саагий байгаа гэл үү Саагийг дуудчихаач гэв. Саагий ч гарч ирлээ. Баяраа өөрийн найз Мөнхөө , Дөлөө 2той ирсэн байлаа. Бид энэ тэрийг ярилцан зогсож сүүлдээ хэн нь хэнд сайн болохоо ээлж дараагаар ярилцана. Учралын ээлж ирэхэд : - Үгүй ээ би хамгийн сүүлд ярина. Тиймээс одоо Баяраагийн ээлж . Баяраа урьдын үерхэж байсан охиныхоо тухай ярилаа. Гэтэл Саагий одоо чи хэнд сайн юм бэ? Гэлээ. Тэр дугарсангүй. Энэ үед Учралын зүйрх хүчтэй хүчтэй цохилж надад надад сайн гээч хэмээн догдлдон зогсоход Мөнхөө : - Учрал хэмээн тодоос тод хэллээ. Учрал ч маш ихээр баярлаж байлаа. Энэ өдрөөс хойш Баяраа түүн дээр ирсэнгүй Тэр Баяраа хүлээн энэ тэрийг бодон гиюүрэх боллоо. 4 сарын 22 ны өдөр . Энэ өдөр тэдний ангийн нэрэмжит сагсны тэмцээн боллоо. Бүгд л энэ тэнд хөгжилдөн Ангийхан нь бужигналдах нь юутай сайхан. Орой болон харих гэж байтал тэдний ангийн Оогий Учралд хандан : хха - Учралаа Баяраа чамд сайн биш гэсээн. Тэр манай сургуулийн өөр нэг охинд сайн гэсэн гэх нь тэр. Учрал Оогийгийн үгэнд итгэж байлаа. Учир нь Оогий ч гэсэн Баяраад сайн Тэр хоёр нийлж суугаад Баяраагийн тухай ярилцах дуртай байв. Гэхдээ хэн нь хэндээ худлаа ярьдаггүй, Элдэв муу санадаггүй байлаа. Үүний дараа Оогий түүнд дахин нэг муу мэдээг дуулгасан нь 4 сарын 11 нд Баяраа Учралд сайн гэж хэлсэн бус Мөнхөө хэний ярих ээлж юм бэ? Гэж сонсоод Учрал Учрал гэж тод хэлсэн тухай юм. Үүнээс хойш Учрал Баяраа хоёр элдэвийг ярилцахаа больж Баяраа тэднийд ирэхээ ч больжээ. Үүнээс хойш нэлээд хугацаа өнгөрч хичээл амарлаа. Учралын сайн найз болох Урнаа, Жагаа 2 нэгэн шоун дээр Баяраад олон зүйлийг зохион ярьж Түүнийг сэтгэлийг Учралын гарт нэгэнт атгуулахаар шийджээ. Учрал Баяраагийн гэнэн цайлган сжэтгэлийг нь ашиглан өөрийн аз жаргалыг олж авсан гэж бодох тусам ичиж санаа зовно. 6 сарын 24 нд Урнаа , Жагаа 2-ын төлөвлөгөө ёсоор Учрал, Баяраа хоёр уулзаж энэ тэрийг ярилцав. Нэлээд орой болсон учир Баяраа Учралыг гэрт нь оруулж өгөхөөр орцонд нь ороод шийдэмгий байдлаар : - Учралаа хоёулаа үерхэе . Ийнхүү Учралын хүсэн хүлээж байсан үерхэл эхэллээ. Тэд өдөр бүр уулзалдаж , аз жаргалтай хором мөч бүхнийг хамтдаа бүтээж байлаа. ҮЕрхэж эхэлсэнээс хойш 4 хоногийн дараа Учрал гэрийнхэнтэйгээ хамт Польш Явлаа. Тэнд байх хугацаандаа Баяраагаа байнга санан мөрөөднө. Бүхэл бүтэн 2 сарын дараа тэр гэртээ ирлээ. Энэ 2 сар түүнд 2 жил бүр 2 зуун мэт урт хугацаа байсан гэдгийг хэн ч тааж мэдэгүй. Үүнээс хойш тэд бие биедээ улам дасаж дахин шинээр дурласаар байлаа. 9 –р сард Баяраа хот явах боллоо. Тэр вагоны буудал дээр Учралтай салах ёс хийхдээ чихэнд нь аяархнаар БИ ЧАМД ХАЙРТАЙ хэмээн шивнэс эн юм. Харин Учрал Баяраад хайртайгаа хэлж чадалгүй явсаар 12 аарын 30 нд буюу ангийнхаа шинэ жилийн баяраар түүнд хайртайгаа хэлж анхны үнсэлтийг бэлэглэжээ. Үүнээс хойш тэд бие биедээ улам дасан тунирхаж аргадаж, муудалцаж, бүр салахдаа ч тулж байлаа. Энэ бүхэнд бие биеээ ойлголцоно. 7 сарын 2.Энэ өдөр Баяраа зуслан явах байлаа. Учрал түүнийг гомдоочхоод аргадаж ч чадалгүй явуулчихав. Гэвч энэ бүхний эцэст тэдний энэ нандин ариухан үерхэл эцэс болно гэж яахан мэдэх билээ. Баяраа зуслангаас ирсэн боловч Учралтай уулзсангүй. 7 сарын 18. Учрал найз охидтойгоо цэцэрлэгт явж байгаад Баяраатай тааралдав. Тэд хэсэг чимээгүй суухад , анир чимээгүйг эвдэн Баяраа: - Учралаа намайг уучлаарай гэхдээ би үнэхээр ингэж байж чадахгүй нь 2уулаа энэ бүхнээ эцэс болгож урьдын явдлаа л дурсаж явья хэмээн их л зориглож байж хэллээ. Учрал юу ч хэлсэнгүй түүнийг явсаны дараа эхэр татуулан уйллаа . Ингэлээ гээд юу ч өөрчлөгдөхгүй. Тэр өөрөөсөө болж нандин хайраа алдсан. Хичнээн зовж шаналж, бэрхшээлийг туулан байж олж авсан энэ зол жаргалаа тэрээр өөрийн гараар үгүй хийжээ. Ингээд тэдний сайхан үерхэл хүсэл мөрөөдөл зөвхөн дурсамж болон үлдсэн юм даа. Тиймээ хүн хэтэрхий жаргалдаа ташуурхаараа юугаа ч алдаж болдог юм байна. Тэд хичнээн сайхан үерхэж байлаа. Шинэ жил, Валентин , эмэгтэйчүүдийн баяр , Төрсөн өдөр , Цэргийн баяр гээд л эргээд харахад тодхон дурсамжтай өдрүүд их бий шүү. Гэвч энэ бүхэн одоо зөвхөн...

САЙХАН ХАЙР БАЙДАГ ЮМ ШҮҮ ОЛДВОЛ ХЭЗЭЭ Ч БИТГИЙ АЛДААРАЙ

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Харин ч овоо ш дээ

[202.21.100.210]

2018-12-25 10:10:33

Аргагүй л 4-р сургуулийн хүүхдийн зохиомж юм даа

Үнэн

[103.9.89.18]

2018-12-25 09:51:30

Тэнэг ур чадваргүй тааруухан зохиомж байна.