etoim.mn
photos/fggfgf.jpg

Чех улсын Нове-Местод биатлоны дэлхийн цомын 3 дахь гараа үргэлжилж байна. Тэмцээний эхний өдрүүдэд эрэгтэй, эмэгтэй ойрын зайн уралдаан явагдаж Норвеги биатлончдын ялалтаар өндөрлөөд байсан. Тэгвэл урьд шөнө пасьют буюу цуваа (хөөх) явагдаж мөн л Норвеги тамирчдын ялалтаар өндөрлөв.

Эрэгтэй 12.5 км-н цуваа гараанд Й.Бьо 31 мин 59.0 сек-н амжилтыг үзүүлэн тэргүүлсэн. Ингэхдээ тэр 4 сум алдсан ч хурдаараа илүүрхэж тус гарааны ялагч болсон байна. Тэгвэл Оросын А.Логинов ойрын зайн уралдаанд үзүүлсэн амжилтаа бататган дэд байранд орсон бол Т.Бьо 3-р байранд оржээ. Норвегийн Й.Бьо улирлын 5 дахь түрүүгээ хүртсэн бол А.Логинов 4 дэх удаагаа шагналын тавцан дээр гарч, ах Т.Бьо энэ улиралд анхныхаа медалийг хүртэв.

Харин ойрын зайн уралдаанд хангалтгүй уралдаж 43-аас гарсан М.Фуркад ганц ч сум алдалгүй байгаа унагаж 5-р байранд орсноор өөрийгөө энэ цаг үеийн шилдэг гэдгээ дахин батлан харуулсан. Хэрвээ М.Фуркад ойрын зайн уралдаанд наанадаж эхний 20-д багтсан бол түрүүлэх ч боломжтой цагийн амжилтыг үзүүлсэн.

Энэ өдөр мөн эмэгтэй 10 км-н цуваа гараа болж ойрын зайн уралдаанд тэргүүлсэн М.Олсбю дахин түрүүлэв. Норвеги бүсгүй М.Олсбю 2 сум алдаж буудсан ч 29 мин 53.5 сек-н амжилтыг үзүүлж алтан медалийг зүүсэн байна. Харин дэд байранд тэргүүлэгчээс ердөө 0.2 сек-н алдагдалтайгаар Италийн Д.Вирер орсон бол хүрэл медалийг Шведийн Х.Оэберг хүртжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх