Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/48137704_1219703604850546_4862149690583416832_n.jpg

Үеийн үед дэлхийн өнцөг булан бүрт байрлах мянга мянган залуусын хайр сэтгэлийн илэрхийлэл болж тэдний зүрх сэтгэлийг байлдан дагуулагдаг агуу хайрын түүх Уильям Шекспирийн “Ромео Жульетта” жүжиг дахин тайзнаа амилж байна.

Хэн ч хэзээ ч үзсэн уйдашгүй эмэгнэлтэй хэдий ч гайхамшигтай агуу их хайрын түүх хүн бүхний зүрхийг булиглуулж байдаг нь нууц биш билээ. 

Хагас мянганы тэртээд бичигдэж, зуу зууны туршид хүн төрөлхтний хайр дурлалын билэг тэмдэг болон мөнхөрсөн, дэлхий даяар дуурсагдан үнэлэгддэг хайрын сонгодог алдарт бүтээл болох У.Шекспирийн “Ромео Жульетта”  жүжгийг манай хамт олон 2015 онд бүтээн туурвиж 85 дахь үзвэрийн жилээрээ нээн шинэ зуунд шинэ өнгө төрх, утга агуулгаар баяжуулж, уран бүтээлчдийнхээ уран сэтгэмж, өгүүлэмжээр дамжуулан театрын урлагийг шимтэн сонирхож, хайрлан биширдэг үзэгчдийнхээ оюуны мэлмийд өргөн барьсан билээ.

Хайр дурлалд зүрх сэтгэлээрээ гүн автах, түүний зовлон, жаргалыг дахин тунгаах сэтгэлийг сэргээж, хайрлах хайрлуулах хувь тавилантай хүн болж төрсний гайхамшгийг мэдрүүлэх уг жүжгийн гол  дүрүүдэд УДЭТ-ын залуу үеийн уран бүтээлчид тоглож байгаагаас Ромеод жүжигчин Б.Шинэбаяр, Жульеттад жүжигчин Г.Номуун, Меркуциод СТА жүжигчин Э.Тодгэрэл, Тибальтад жүжигчин Г.Алтангэрэл, Бенволиод жүжигчин Б.Золжаргал, Өрлөг эхэд Гавъяат жүжигчин Ж.Оюундарь, Капулеттид СТА жүжигчин Г.Эрдэнэбилэг, Монтеккид СТА жүжигчин Г.Амгаланбаатар, Лоренцо ламд СТА жүжигчин С.Болд-Эрдэнэ нар тоглож байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх