etoim.mn
photos/5a470bef7030b30122017114551-1.jpg

Хятадын шинэ жил: Хятдад шинэ жилийн  эхний өдрийг галын наадам, алиа салбадай болон дэнлүү,тэслэх цаасан пуужингүйгээр төсөөлөхийн аргагүй билээ.Галын наадмаараа айл бүр муу ёрын сүнсийг хөөн зайлуулж ,аз жаргал, баяр баясгаланг  гэртээ урин залдаг гэж үздэг.Хятадад “СИНЬЯНЬ”жил хэмээн нэрийддэг байжээ.Харин 1911 оны Синьханы хувсгалын дараа энэхүү баяраа Европ дахины шинэ жилийн баяраас  ялгаруулахын тулд  шинэ хуанли зохиож, хаврын баяр буюу “Чуньцзе” хэмээн нэрийдэх болжээ. 

Орос шинэ жил: Славчуудын энэ баяр МЭӨ 15-р зууныг хүртэл юллианы тооллыг дагуу жил бүрийн 3-р сарын 01-ний өдөр тохиодог байсан ажээ. Харин 1348 онд Москва хотноо шинэ оныг  гуравдугаар сард биш харин ёсдүгээр сард тэмдэглэж  байх тушаал гарчээ.18-р зуунд  Европын  бараг бүх каталок ард түмэн Григорийн тоололд шилжсэний дараа Орос оронд Европын баяртай адил 1919 оноос эхлэн  Григорийн тооллыг  мөрдөн шинэ оноо тэмдэглэх болжээ. 

Англид захиа бичдэг: Англи улсад шинэ жилээр “Fatter new year” захиа бичдэг. Түүндээ зөвхөн бэлэг сэлтийн зүйл төдийгүй хүсэл бодлоо ч илчилнэ. Бичсэн захиагаа пийшиндээ хийж шатаадаг бөгөөд  пийшингээс гарч буй утаа нь шинэ жилийн эцэгт  захисан бүгдийг хүргэдэг гэж тэд үздэг. Энэ нь уламжилсаар  бие биедээ шинэ оны мэнд дэвшүүлсэг ил захидал болсон.

 

Францын хэрчим мод: Францад шинэ жилээр айлд уригдсан зочид тэр гэр бүлийнхэн анхаарал тавьсаны тэмдэг болгож хэрчим мод авчирдаг.Шинэ жилийг угтаж хүүхдүүд цасан хүн хийж тойрог бүжиглэдэг. Хамгийн сүүлд хайлсан цасан хүн хийсэн хүүхдийг хүүхдийн хамгийн азтайд тооцдог юм.

Өмнөд африкийн ургацын баяр: Өмнөд африк шинэ жилийн баярыг голдуу ургацын баяртай хамт тэмдэглэдэг. Омог омогоороо ойн цоорхойд цугларан хагас дугуйн хэлбэрээр суухад омгийн  ахлагч нь бүжиг хийж дуусгаад гартаа барьсан хулууг хага  шидэхэд хүн бүр түүний хэсгээс амсан эцэтлээ бүжиглэдэг байна.

Финляндын баяр: Финляндад өвлийн өвгөн айлд зочлоод “Энд томоогүй хүүхэд бий юу? ”гэж асууна. Тэгээд зөвхөн дуулгавартай хүүхдэд бэлэг өгдөг гэнэ. Финчүүд шинэ жилийн шөнө сармисыг зөгийн балтай хольж иднэ.Нөхөртт гарах охидууд нуруугаараа хаалга налан зогсоод гутлаа тайлан мөрөөрөө давуулан шиднэ.Гутал нь хаалга хамраараа мөргөж унасан бол гарч байгаа  ондоо хурим болно гэж бэлгэдэг аж.

 

Шотланын аз жаргал: Шотладад шинэ хуучин жил солигдоход торхон дотор давирхай шатааж гудамжаар өнхрүүлдэг. 00:00 цаг болмогц гэр бүлийн хамгийн нэр хүндтэй хүн хэсэг зуур үүдээ онгойлогдог. Энэ нь шинэ оныг гэртээ урьж буй хэрэг гэнэ.Айлд шинэ жилийн өглөө хамгийн түрүүн орж хүнийг аз жаргал авчирлаа гэж хүндэтгэн зочилдог байна.

Унгарын уламжлал: Унгарт шинэ жилд зориулсан идээ будаалганд шувууны мах огт  тавьдаггүй. Эртний уламжлал ёсоор шинэ жилээр шувууны мах идвэл тэр хүний аз жаргал нисээд явчихна гэж үздэг. 

Энэтхэгт шинэ оныг нар мандахад угтдаг: Энэтхэгт шинэ жилийг шөнө дунд биш нар мандхад угтдаг. Хувцасаа ягаан,улаан,цагаан өнгийн цэцгээр хаалга цонхоо гэрлээр чимэж,эелдэг зантай байхыг хүн бүр эрхэмлэнэ.Уурлаж маргасан хүн жилийн турш өөдлөхгүй гэж үздэг.Тийм учраас босгоныхоо өмнө зочломтгой эзний тэмдэг болгож өнгөт зураг тавидаг байна.Он солигдох шөнө ,хүүхдүүдэд өгөх бэлгээ тусгай тавиур дээр бэлтгэнэ.Шинэ оны өглөө хүүхдүүд нүдээ анин очиж тавиур дээрээс бэлгээ авдаг заншилтай.Шинийн нэгний өглөө энэтхэгчүүд аз жаргалын бурхан Лашмид мөргөдөг.

Японы шёо гацү: Япончууд шинэ оныг Шёо гацү гэдэг. Нэг жилийн амьдрал улиран өнгөрөх ,дахин нэг жилийн амьдрал эхлэх үйл явцыг заагладаг цаг  тооллын баяр гэж үздэг байна.Япончууд шинэ жилээр гэрийнхээ үүдийг бэрсүүт жүрж болон нарсны төрлийн модоор чимэглэдэг.Энэ нь урт удаан амьдрал, аз жаргал,эрүүл мэндийг  бэлгэдсэн утгатай.Он солигдох мөчид сүмүүд 108удаа харанга хэнгэрэг дэлдэнэ.Хүүхдүүд бодол санаагаа шингээн зурсан зурагаа дэрэн доороо хийж угтана.Японд шинэ оны нэгдүгээр сар гарахаар христийн нийтийн он тооллын шинэ жил,японы эзэн хааны он тооллын шинэ жил,манайхны 12 жилээр тоолдог аргын цагаан сар цөм нэгэн зэрэг эхлэн тоолдог онцлогтой байна.

 

Швейцарь Австрийн багт наадам: Швейцарь Австрид шинэ жилээр багт наадмын хувцас өмсч өөрсдийгөө Сильвестр Клаус  гэж нэрэлнэ. Энэ нь Ромын хамба лам Сильвестрийн тухай эртний домогтой холбоотой ажээ.Домогт далайн аймшигт мангасыг хамба лам  Сильвестр 313 онд устгасан тухай өгүүлдэг.

1000 он гархад мангас дахин амилж ертөнцийг сөнөөж хариугаа авна гэж үздэг байжээ.Тэр мөчид хүмүүс баг өмсч мангастай тулалдахад бэлтгэсэн боловч ямар ч муу үйл тохиолдоогүй ажээ. Үүнээс хойш шинэ жилийг угтан багт наадам зохиох болжээ.Шинэ жилийн үдэш хүмүүс асч байгаа лааны дүрс бүхий хувцас өмсөөдд мангасыг хөөж байгаа дүр үзүүлэн тоглодог байна. 

Германы гэр бүлийн баяр: Германд шинэ жилийг голдуу гэр бүлийн хүрээнд тэмдэглэнэ.Хуучин оныг үдэх мөчид гэр бүлийнхэн цуглаж нэг нэгэндээ бэлэг өгдөг.Тэдний нэг онцлог нь 12 сарыг төлөөлүүлэн 12 сонгины үндсийг ухаж  аваад давс хийж тавьдаг.12 цагт сонгиноо үзэхэд аль сарынх нь давсыг бүгдийг нь уусгасан бол тэр сар хур бороотой, уусгаж чадаагүй сар нь гантай болно гэж таамагладаг. 

 

Нидерланчууд жигнэмэгээр бэлгэддэг: Нидерланчууд шинэ жилийн баярын өдөр дугариг хэлбэртэй жигнэмэг идвэл ирэх ондоо амжилт дүүрэн байна гэдэгт итгэдэг.Учир нь эхлэл төгсгөлгүй голдоо нүхтэй цагирган жигнэмэг төгс бүхний бэлгэддэг байна. 

Гвинейд заан хөтлөн ирдэг: Гвинейд шинэ жилийн баярын өдөр гоёмсог нөмрөгтэй заан хөтлөн хотын гудамж тайлбайд гараад заанаа тойрон бүжиглэдэг.

Бразилд сүүгээр мялаадаг: Бразилд шинэ жилээр ойд ургадаг модны сүүгээр мялаахыг эрхэмлэдэг. Тус модноос нэг удаа 2-4литр сүү гардаг байна.Шинэ жилийн өмнө тус модны сүүг ууж жирийн байдлаар тэмдэглэнэ.

 

Мексик,  Испани, Кубэд усан үзэм иддэг: Мексик, Испани, Кубэд шинэ он солигдох мөчид 12ширхэг усан үзэм идэх заншил түгээмэл. Усан үзэм шинэ оны 12 сарыг бэлгэдэх бөгөөд тухайн сарыг илтгэсэн усан үзэм чихэрлэг байвал тэр сар азтай, гашуун байвал азгүй байх нь гэдэгт хүмүүс итгэдэг.

Таалагдахгүй байна

4
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх