Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/gazar.jpg

Израилийн хойд хилийн орчимд Ливаны “Хезболлах” хөдөлгөөний босогчдын ухсан газар доорх хонгилуудыг устгах ажиллагааг Израилийн цэргийн хүчний албан хаагчид пүрэв гарагт эхлүүлсэн байна.

“Пүрэв гарагийн үдийн орчимд Рамя уулсын ойролцоох Ливан-Израилийн хилийн ойролцоо маш хүчтэй дэлбэрэлт сонсогдсон” гэж нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж мэдээлжээ.

НҮБ-ын Ливан дахь Энхийг сахиулах ажиллагааны хэвлэлийн албаны төлөөлөгчийн мэдээлснээр, хонгилуудыг дэлбэлэхээр төлөвлөж байгаа тухайгаа Израилийн тал пүрэв гарагийн өглөө мэдэгдсэн байна. Энэ тухай Ливаны үндэсний мэдээллийн агентлаг мэдээлжээ.

Израилийн хилийн ойролцоо амьдардаг олон оршин суугчдад хонгилуудын байршлаас хол байхыг анхааруулсан мэдээг утсаар өгчээ. Түүнчлэн хонгилыг устгах ажиллагаанд саад учруулж болзошгүй босогчдоос мөн сэрэмжлэхийг уриалсан байна.

Босогчдын ухсан хонгилыг илрүүлж, устгах “Умардын бамбай” ажиллагаа энэ сарын 4-нд  эхэлсэн ба үүний үр дүнд “Хезболлах” хөдөлгөөний дөрвөн хонгилыг хэдийнэ илрүүлээд байгаа ажээ.

2006 онд Израиль болон Ливаны “Хезболлах” хөдөлгөөний хооронд нэг сарын турш өрнөсөн дайн гал зогсоох хэлэлцээрээр дуусгавар болсон билээ. 

БЕЙРУТ. /Xinhua/.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх