Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/jeremi.jpg

Өчигдөр Британий парламентад болсон маргааны үеэр гол сөрөг хүчин болох Лэйбор намын дарга Жереми Корбин ерөнхий сайдаа “stupid woman” гэж нэрлэсэн тухай дуулиан дэгдээд байна.

Европын Холбооноос гарах хэлэлцээрийн талаар үг хэлснийхээ дараа ерөнхий сайд Тереза Мэй индрээс буусан юм. Яг энэ үед Корбин микрофонгүйгээр амандаа үг хэлж байгаа видео дүрс хэвлэлүүдээр цацагдсан байна.

Түүний уруулын хөдөлгөөнөөс “stupid woman” хэмээн хэлж байгааг нь олон хүн тайлж уншсан байна. Тиймээс Мэйн тэргүүлдэг консерватив нам Корбиныг ерөнхий сайдаас уучлал гуйхыг шаарджээ.

Харин Корбин энэ талаар парламентад тайлбарлахдаа “Би ерөнхий сайд болон өөр хэн нэгэнд зориулж ийм үг хэлээгүй. Би хүйсээр бусдыг ялгаварласан ямар ч үг хэрэглэхийн эсрэг байдаг” гээд “stupid woman” гээгүй, маргалдаж буй хүмүүсийг “stupid people” гэж хэлсэн гэсэн байна.

Гэвч консервативууд түүний тайлбарыг хангалтгүй гэж үзээд ерөнхий сайдаас уучлал гуйхыг шаарджээ.

 

Дараа нь ерөнхий сайдаас сэтгүүлчид энэ үгний талаар асуухад Тереза Мэй “Эмэгтэйчүүд сонгуульд оролцож эхэлсний 100 жилийн ой тохиож буй энэ үед хүн бүр эмэгтэйчүүдийг парламентад орохыг дэмжих, тэдний талаар зөв зохистой үг хэрэглэхийг хичээх ёстой” гэж хариулсан байна.

Сүүлд сошиал сүлжээний хэрэглэгчид парламентын спикер Жон Беркоуд шахалт үзүүлж, Корбины юу гэж хэлснийг мэргэжлийн хүмүүсээр шалгуулахаар болжээ.

Мэргэжилтнүүд Корбиныг үнэхээр “stupid woman” гэж хэлсэн байх өндөр магадлалтай гэж дүгнэсэн байна. Гэвч сөрөг хүчний удирдагч уучлал гуйхгүй гүрийхээр шийджээ.

 

Эх сурвалж: Bloomberg

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[66.181.160.9]

2018-12-20 17:20:00

Дэлхийг хүний ёс зүйтэй амьдралаас холдсон хүмүүс удирдаад байна Одоо дэлхий хэрэг хэрэгтэй шүү

Зочин

[66.181.160.9]

2018-12-20 17:17:12

Дэлхийн хөгжилтэй гэх улс орны удирдагч нар болон хүмүүнүүд тэр аяараа хүн ёсны амьдаралаас холдоод хүн бус шийдвэр гаргадаг болсон Түүний жишээ энэ эмэгтэ й удирдагч шүү

Зочин

[66.181.160.9]

2018-12-20 17:13:48

Энэ эмэгтэй тэндээ л бай Олон улсын хэмжээнд жижигдэнэ дээ Хүмүүн төрлөхтөн гэж байдаг шүү Ганцхан та дэлхийн хүн биш шүү

ЦК

[103.14.38.130]

2018-12-20 13:53:23

Монголчуудын шутдэг барууны улс терчид гэдэг маань маньтайгаа адилхан ногоон тэг шуу дээ. Наад зах нь Английн еренхий байсан Тони Блейрыг хар. Улс орноо еед татаж чадахгуй бусдыг тоглоом болсон хог. Гэтэл манай Бат-Уул тэргуутэнгууд хэдэн сая ногоон заран зевлех нэрээр татварын херенгийг хувааж идсэн шуу дээ. Ер нь Монголд еерийн толгойтой еедтэй хулгайч байна уу