etoim.mn
photos/haker.jpg

БНХАУ-тай холбоотой байж болзошгүй хакерууд Европын холбооны дипломат харилцаа холбооны сүлжээг хакердаж, мянга гаруй дипломатын мэдээлэлд нэвтэрсэн байна.

CNN агентлагийн мэдээлснээр, Area 1 кибер аюулгүй байдлын компанийн илрүүлсэн энэ хэрэг 2010 онд Wikileaks АНУ-ын Төрийн департаментын шуудан, холбооны мэдээллийг нийтэлж байсан хэргийг эргэн санагдуулж буй хэдий ч мэдээллийн хэмжээ бага, нууцын зэрэглэлтэй мэдээлэл цөөн байгаа гэнэ.

Нэгэн алдагдсан захидалд Москва дахь ЕХ-ын дипломат төлөөлөгчийн газар Хельсинки хотноо энэ оны долдугаар сард болсон АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп болон ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нарын дээд хэмжээний уулзалтын талаар бичсэн байсан бол өөр нэг захидалд БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Д.Трампын худалдааны бодлогыг “дүрэмгүй боксын тэмцээнтэй” зүйрлэсэн талаар дэлгэрэнгүй мэдээлсэн байна. Түүнчлэн, Украин дахь нөхцөл байдлын талаар мэдээлэл их байжээ.

Хакеруудын хэрэглэсэн арга, техник нь Хятадын элит цэргийн анги, нэгтгэлд ашигладаг арга, техниктэй ижил байсан гэнэ. Хакердуулсан дипломат харилцаа холбооны сүлжээний шугам нь энгийн байсан бөгөөд нууцын зэрэглэл бүхий мэдээллийг өөр, илүү аюулгүй системийг ашиглан дамжуулдаг гэнэ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх