etoim.mn
photos/e8ffac3648dc025a89af7139da8346c8.jpeg

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан  Өмнөговь аймгийн 15 сумын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг оролцуулсан "ХӨГЖИЛ ДЭВШИЛД ХАМТДАА" чуулга уулзалтыг Хөгжимт жүжгийн театрт хийлээ. Энэ үеэр холбогдох байгууллагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүтээлийн үзэсгэлэн, эрүүл мэндийн үзлэг оношилгоо, яруу найргийн наадам, урлагийн тоглолт зэргийг зохион байгуулав.

Өмнөговь аймгийн нийт хүн амын 0,3 хувь буюу 1623 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг. Тэдэнд чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлэх, оролцоог бодит болгох замаар хүртээмжтэй орчин бий болгох ажлуудыг шат дараалалтай хийж байна. Тухайлбал 15 суманд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн салбар зөвлөл байгуулж үйл ажиллагааг нь жигдрүүлэв. Мөн паралимп наадамд 100 гаруй иргэнийг оролцуулахад аймгийн Засаг даргын Тамгын газраас дэмжлэг үзүүлсэн байна.

"Оролцоог бодит болгоё", "Тэгш оролцоо-Тэгш хөгжил" арга хэмжээг зохион байгуулахын зэрэгцээ 5-р сургууль, 23-р цэцэрлэгт тусгай хэрэгцээт боловсрол эзэмшүүлэх анги байгуулж мэргэжлийн багш нарыг урилгаар багшлуулж байгаа юм. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхээр 2018 онд 40 гаруй иргэнд эргэн төлөлтгүй төслийг олгожээ. Төсөлд хамрагдсан иргэд өрхийн үйлдвэрлэл эрхэлж өрхийн орлогоо нэмэгдүүлж байна.

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗДТГ

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх