Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/rtrtrtrtrtrt.jpg

Хагас мянганы тэртээд бичигдэж, зуун зууны туршид хүн төрөлхтний аугаа их хайр сэтгэлийн билэг тэмдэг болон мөнхөрч хэн бүхний зүрх сэтгэлийг эзэмдэгч У.Шекспирийн алдарт “Ромео, Жульетта” бүтээлийг үзэгчдийн хүсэлтээр УДЭТеатр  энэ сард дахин тоглох гэж байна.

Дэлхий дахинаа өдийг хүртэл олон зуун хэл дээр тавигдаж буй энэхүү сонгодог жүжиг театрын амьд урлаг болон та бүхэнд хүрч, хайр дурлалд зүрх сэтгэлээрээ гүн автах, түүний зовлон ба жаргалын туйлыг дахин тунгаах бодлуудыг бэлэглэж, хайрлах хайрлуулах хувь тавилантай хүн болж төрсний гайхамшгийг мэдрүүлэх болно.

Алдарт хайрын түүхийг хэд ч үзсэн уйдамгүй. Та бүхэн хайртай дотны хүмүүстэйгээ үзээрэй.

Тоглолт: Арванхоёрдугаар сарын 20, 21-нд 19:00 цагт, 22-нд 18:00 цагаас эхэлнэ.

Гол дүрд: Ромео Б.Шинэбаяр, Жульетта Г.Номуун

Тасалбарын үнэ: Суудлын зэрэглэлээс хамааран: /10.000₮ 15,000₮ 20,000₮ 25,000₮ 30,000₮

Тасалбарыг: УДЭТ-ын касс, www.ticket.mn, үнэгүй хүргэлт: 1900-1800-аар худалдаална. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх