Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/1474601886_18.jpg

БНХАУ эдийн засгийн нээлттэй бодлого хэрэгжүүлж эхэлсний 40 жилийн ой тохиож байна. Уг ойг тохиолдуулан нийслэл Бээжин хотын Ардын их хуралд Ерөнхийлөгч Си Зиньпин оролцож, ард түмэндээ хандан үг хэллээ.

Тэрбээр “Өөрчлөлт, нээлтийн бодлого баримталж, улсын онцлогтой социализмыг хөгжүүлсэн нь үндэсний сэргэн мандалтад чухал алхам болсон. Шинэчлэлийн талаар БНХАУ-д хэн ч заах ёсгүй. АНУ-аас ирэх дарамт шахалтаас үл хамааран шинэчлэл, нээлттэй эдийн засгийн бодлогоо үргэлжлүүлэх болно. Хэн ч манай иргэдийн баримтлах бодлогыг зааж, тодорхойлох ёсгүй. Бид аль ч улсын эрх ашгийг хөндөж, улсаа хөгжүүлэхгүй” гэж мэдэгджээ.

Си даргын мэдэгдэл нийт 80 минут үргэлжилсэн ба 10 сая хүн шууд хүлээн авч үзжээ.

1978 оны арванхоёрдугаар сарын 18-нд удирдагч асан Дэн Сяопинь Хятадын Коммунист Намын төв хорооны 11 дэх хурал дээр эдийн засгийн нээлттэй бодлого баримтлахаар болсноо зарлажээ.

Уг бодлогын хүрээнд 78 сая хятад ядуурлаас гарч, тус улс дэлхийд өрсөлдөхүйц болсон юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх