Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/messi.jpg

"Барселон” клубийн довтлогч Лионель Месси 2017/18 оны улиралын европын аваргуудын тэмцээний шилдэг довтлогчид олгодог шагнал болох “Алтан гутал” хүртэв. 

Шагнал гардуулах ёслол арванхоёрдугаар сарын 18-нд Барселон хотод болжээ. 

Өнгөрсөн улиралд Месси Испанийн аварга шалгаруулах тэмцээний 36 тоглолтоор өрсөлдөгчдийн хаалганд  34 бөмбөг оруулсанаар, “Ливерпуль”-ийн довтлогч Мохамед Салахаас хоёр гоолоор түрүүлсэн байна. 30 бөмбөг оруулсан “Тоттенхэм”-ийн довтлогч Харри Кейн гуравт оржээ.

2018 оны “Алтан гутал” нь 31 настай Мессигийн хувьд тав дахь нь болж байгаа юм. Түрүүнд нь тэр энэ шагналыг 2010, 2012, 2013,2017 онуудад авч байсан байна. 

“Ювентус”-ийн довтлогч Криштиану Роналду ийм төрлийн шагналыг дөрвөн удаа хүртсэн юм. Тийнхүү Месси түүхэнд “Алтан гутал”-ын тоогоор дээд амжилт тогтоолоо. 

Тэр 2004 оноос “Барселон” клубт тоглож байгаа бөгөөд, энэ хугацаанд Испанийн 9 удаагийн аварга болж, Испанийн цомын эзнээр 6 удаа шалгарч, аваргуудын лигийн аварга 4 удаа болжээ. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх