Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/kk50.jpg

Хятадын бизнесмэнүүд АНУ-ын автомашины зах зээлд нэвтрэхийг эртнээс сонирхож байгаа. Хэдийгээр тус зах зээлд жилд борлуулагддаг машины тоо өсөлтгүй, 17.2 сая орчимд тогтоод байгаа ч бизнесийн хувьд ач холбогдолтой хэвээр байна. Одоогоор Хятадын зах зээл жилд 28.88 сая (өнгөрсөн оны тоо) автомашин худалдаж авсан үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж, Америкчууд ард нь яваа юм.

Японы үйлдвэрлэгчид 1970-аад онд, Өмнөд Солонгосынх 1980-аад оны үед анх АНУ-ын зах зээлд хөл тавьж байжээ.

Тэд хоёул үнэ хямд, чанартай бүтээгдэхүүнээр энэ том зах зээлд амжилттай байр сууриа олсон юм. Тэгвэл Хятадын Qiantu Motor компани АНУ-д анхны хятад хийцийн автомашиныг борлуулахаар болсноо саяхан зарлажээ.

Энэ үйлдвэрлэгч одоогоор Buick Envision (General Motors-той хамтарсан), Volvo S90 (Ford-оос Хятадын Geely худалдаж авсан) зэрэг гадаад брэндийн машинуудыг гадаад зах зээлд борлуулж байгаа.

Тэгвэл тэдний анхны цэвэр Хятад хийцийн цахилгаан хөдөлгүүрт спорт автомашин K50 жил гаруйн дараа буюу 2020 онд АНУ-ын зах зээлд гарахаар болжээ. Хэрвээ төлөвлөгөө амжилттай болвол Хятадууд анх удаа Теслатай шууд өрсөлдөхөөр эх оронд нь ирж байна гэсэн үг юм.

K50 загвар нь Теслагийн Roadster, Model S, Model 3 загваруудтай нэг ангилалд багтана. 2018 оны гуравдугаар улирлын байдлаар Model 3 нь АНУ-ын хамгийн сайн борлуулалттай цахилгаан машин болж, нийт седан загваруудын дотор борлуулалтаараа тавд бичигдсэн байна.

Model S, Model X загваруудаа оруулбал Тесла АНУ-ын хамгийн өндөр борлуулалттай дөрвөн цахилгаан машины гурвыг нь үйлдвэрлэж байгаа юм.

 

Эх сурвалж: Quartz

Таалагдахгүй байна

2
2

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

kkk

[77.111.245.11]

2018-12-20 09:58:44

АНУ Хятадыг зах зээлдээ нэвтрүүлэх хэрэггүй дээ. Наадуул чинь хямд үнээрээ цохино шүү дээ.

зочин

[202.9.43.241]

2018-12-19 17:33:15

АНУ бас хятад руу автомашинаа экспортлох хэрэгтэй.