Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/234120-18122018-1545105352-1593027394-download.jpeg

Ням гарагт Унгарын нийслэл Будапешт хотод шинээр батлагдсан хөдөлмөрийн хулийг эсэргүүцэн 10,000 гаруй хүн жагслаа. Жагсагчид уг хуулийг “боолын тухай” хууль хэмээн үзээд байгаа юм.                           

Унгарын засгийн газар өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт хөдөлмөрийн шинэчилсэн хуулийг баталжээ. Уг хуулийн дагуу ажил олгогчид ажилтнуудаас жилд 250-400 хүртэлх цаг илүү ажиллахыг шаардах эрхийг бий болгож байна. Үүнээс гадна ажилтнуудын илүү цагийн цалинг 3 жил хүртэлх хугацаанд хойшлуулах боломж бүрджээ.

Жагсагчид Засгийн газар болон Ерөнхий сайд Виктор Орбаныг (Vikto Orban) огцрохыг шаардаж байна. Жагсаалын үеэр жагсагчид утаа тавьсан бол цагдаагийн ажилтнууд тэдний эсрэг нулимс асгаруулагч ашиглажээ.

Засгийн газрын мэдээлж буйгаар хөдөлмөрийн шинэчилсэн хууль нь компаниудад хүний нөөцийн хомсдолоо нөхөхөд хувь нэмэр оруулахын сацуу ажилтнуудад ч мөн үр ашигтай ажээ.

 

Эх сурвалж: BBC

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх