Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/iuiuiuiuiuiuiuiui.jpg

Даваа гарагт Хятадын нэр алдартай хуульчдын эхнэрүүд засгийн газрын дарлалын эсрэг үсээ хусаж эсэргүүцлээ илэрхийллээ.

Хятадын эрх баригчид хүний эрхийн хуульч Ванг Куанзаныг 2015 оноос хойш засгийн газрыг дорд үзсэн хэргээр шоронд хорьжээ. Гэсэн ч түүний шүүх хурал болоогүй бөгөөд тус шүүх хурлыг хууль бусаар хойшлуулсаар байгаа юм.

Түүний эхнэр Ли Вензу нөхрөө суллуулахын тулд тэмцсээр байна. Тэрбээр, энэхүү хэргийг яаралтай хуулийн дагуу шийдэхийг шаардаж байгаа аж. Ли Вензу Хятадын дээд шүүхэд гомдол гаргаж 31 удаа хандсан ч түүний хүсэлтийг хүлээн аваагүй байна.

Эцэст нь эмэгтэйчүүд үсээ хусан эсэргүүцлээ илэрхийлж, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ханджээ. Тэд нэг нэгнийхээ үсийг хуссаны дараа Хятадын дээд шүүхийн үүдэнд өргөдөл гаргахаар ирсэн байна. 

Ли Вензу “Миний нөхрийн хэргийг хуулийн дагуу шийдвэрлэхгүй байна. Шүүх хурлын хугацаа нь хэтэрсэн. Хэдийгээр бид түүнийг өнөөдөр гаргаж чадахгүй ч бид тасралтгүй тэмцсээр байх болно. Бид үсгүй явж чадах ч та бүхэн хуульгүй байж чадахгүй” хэмээн хэвлэлийнхэнд ярьсан байна.

2012 онд Ши Жиньпин засгийн эрхэнд гарснаас хойш хүний эрхийн хуульчид, зүтгэлтнүүдийг хорих, баривчлах тохиолдол эрчимжиж эхэлжээ.

                                                                                                       Эх сурвалж: Reuters

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

X

[66.181.160.28]

2018-12-19 12:17:25

Hytad uls ugn avilgalchidad shirvvn huulitai huuliaa ygshtal murddugn ih taalagdaad bgmdaa manaih esrgeeree tolgoign ileedl bhiin