etoim.mn
photos/ohin.jpg

Дотоодын зөрчил мөргөлдөөн, санхүүгийн хямрал, ажилгүйдлээс болж Төв Америкийн орнуудаас олон мянган иргэн дүрвэж, улмаар АНУ-ыг чиглэсээр байгаа билээ.

АНУ, Мексикийн хил орчимд хамгийн багадаа 21,000 гаруй хууль бус цагаач хил нэвтрэхийг санаархаж, хилийн хамгаалагчидтай зөрчилдсөөр байна.

Тэгвэл АНУ-ын хилийг хууль бусаар давахыг оролдсон бүлэг цагаачдын дунд байсан Гватемал улсын иргэн Жакелин Каал  гэх 7 настай охин амиа алдсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. 

 

Хилийнхэн хууль бус цагаачдыг баривчлан, хорьжээ. Охин хоригдож байхдаа өндөр халуурч, олон хоног бөөлжиж, суулгасан аж. Түүнийг эмнэлэгт хүргэж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн ч тэрээр хоёр өдрийн дараа буюу өнгөрөгч ням гаригт амьсгал хураасан байна. 

 

Охины үхлийн шалтгааныг тогтоохоор хуулийнхан ажиллаж эхэлжээ. Ойрын эх сурвалжууд "Хилийн хамгаалагчид баригдсан цагаачтай бүдүүлэг харьцахаас гадна ус, хоол огт өгдөггүй байсан" гэж мэдээлэв. 

 

Уг хэргийг ч мөн АНУ-ын Дүрвэгсдийн агентлаг мөрдөн шалгахаар болж, тусгай тасаг гаргажээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрөгч сард хууль бусаар хил давахыг санаархсан цагаачдын нас, хүйс хамаарахгүй баривчлахыг үүрэгдсэн юм. Мөн тэрбээр хууль бус цагаачтай тэмцэхээр Ойрхи Дорнодын орнуудад алба хаасан хашир туршлагатай 5,200 цэргийн албан хаагчаа хил рүү илгээсэн юм. 

Таалагдахгүй байна

4
4

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх