etoim.mn
photos/угалзцэцэг_b.jpg

Тайланьдын Чианг Май хотод энэ сарын 14-16 ѳдрүүдэд зохион байгуулагдаж байгаа WBPF холбооны 10 дахь удаагийн ДАШТ-нд оролцсон ОУХМ Г.Угалзцэцэг хос алтан медал хүртжээ.

Тус тэмцээнд өрсөлдсөн Монгол Улсын баг тамирчид нийтдээ 2 Алт, 4 Мѳнгѳ, 3 Хүрэл медаль хүртэж, 2 шагналт 4 дүгээр байр, 2 шагналт 5 дугаар байр эзэлсэн бахдам сайхан амжилт гаргасан байна. Баг тамирчид маргааш /2018.12.18/ Чингис хаан олон улсын нисэх буудалд 23:00 буух юм. 

ОУХМ Г.Угалзцэцэгийн хувьд өмнө нь 2016 онд Тайландын Бангкок хотноо болсон бодибилдинг, фитнессийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн атлетик ангилалд оролцож манай тамирчин, алтан медаль хүртэж байсан. Мөн 2017 онд БНСУ-ын Сөүл хотноо болсон Ази тивийн бодибилдингийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж дэлхийн хошой аварга болж байсан юм.

Энэ онд тэрбээр дахин амжилтаа бататгаж хос алтан медальтай эх орондоо ирэхээр болжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх