etoim.mn
photos/70028f84087393931d95935b58c32921.jpeg

Хааяа хааяа гар утсан дээрээ тоглоом тоглоy цаг нөхцөөх, эсвэл стрессээ тайлж тархиа амраах нь байдаг л үзэгдэл. Гэхдээ тэр бүр уйдаахгүй мөртлөө донтуулахгүйгээр тоглоод байхаар тоглоомнууд амархан олддоггүй. Тиймээс өнөөдөр та бүхэнд Unread гар утасны сонирхолтой бөгөөд үнэгүй 5 тоглоомыг санал болгож байна. THE IMPOSSIBLE LETTER GAME

Тоглогч өрөөд тавьчихсан олон үсэг дунд байгаа нэг ширхэг өөр үсэг юм уу тоог олох ёстой. Үе давах тусам үсэгнүүд жижгэрч олон болдог тул нэн ээдрээтэй. Хараа, анхаарал нэн шаардсан энэ тоглоомыг тоглож үзээрэй гэж зөвлөж байна. Татах: iOS / Android

UFC

Сүүлийн жилүүдэд холимог тулааны урлаг, тэр дундаа Ultimate Fighting Championship буюу UFC машид алдаршаад байгаа билээ. EA Sports-оос гаргасан UFC-ийн албан ёсны уг тоглоом нь танд өөрийн дүрийг үүсгэн тулаанч болж, алдарт хүрэх замыг туулах боломжийг олгоно. Ялах тусам мөнгө, туршлага хуримтлуулж ур чадвараа сайжруулах бөгөөд донтохгүй, уйдахгүйгээр тоглоод байхад маш тохиромжтой тоглоом юм. Татах: iOS / Android

SNIPER 3D

Та мэргэн бууч болж гэмт хэрэгтнүүд, террористуудтай тэмцэх бол уг тоглоомыг тоглоорой. Хэдий тоглоом ч гэсэн мэргэн буудахын тулд анхаарал, амьсгаагаа тохируулж, гараа чичрүүлэхгүй байж л онож бууддаг тул жинхэнэ юм шиг мэдрэмжийг өгнө. Ажлын хажуугаар таван минут тархиа амраах, автобус унаанд явах үедээ цаг нөхцөөхөд тун дажгүй тоглоом.  Татах: iOS / Android

DOMINATIONS

Clash of Clans-тай тун төстэй хэлбэрийн стратегийн тоглоом бөгөөд та өөрийн улсыг хөгжүүлж том гүрэн болгох ганц зорилготойгоор тоглоно. Чулуун зэвсгийн үеэс ирээдүйг хүртэл хөгжих боломжтой бөгөөд хөгжих явцдаа гадны улсын довтолгоонд өртөх нь хэвийн үзэгдэл. Өөрөө ч бусад тоглогчдын улсууд руу довтолж алт, хүнс булаан авснаар улс нь илүү хурдан хөгжих боломжтой болдог. Татах: iOS / Android

AGAR.IO

Анх вэб хувилбараараа ихэд алдаршсан Agar.io гэх уг тоглоомын гар утасны хувилбар нь гараад удаагүй байгаа билээ. Та cell буюу эс байх бөгөөд бусад өөрөөсөө жижиг эсээ идэж илүү том болохын зэрэгцээ өөрөөсөө том эсүүдэд идүүлэхгүй зугтах ёстой. Энэ тоглоом харин шар гозойлгож, донтуулах магадлал өндөртэй. Татах: iOS / Android

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх