Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/164163.jpg

2022 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах Катар улс өчигдөр тэмцээний нээлт, аваргын төлөөх тоглолт болох цэнгэлдэх хүрээлэнгийн загварыг олон нийтэд танилцууллаа. Лусаил хотод барих уг цэнгэлдэх хүрээлэн 80 мянган хүний суудалтай. 2019 оны хоёрдугаар сард ашиглалтад орно. Уг цэнгэлдэхийн загвар нь араб эрчүүдийн өмсдөг уламжлалт малгай болох гахафын дүрслэл байх юм. 

“Lusail Stadium” нь Исламын уламжлалт болон орчин үеийн уран барилгын онцлогийг тусгасан, нарны гэрлийг дээд зэргээр нэвтрүүлэхээр тооцон байгуулжээ. Доха хотоос 15 км-ын зайд орших тус хотод орчин үеийн Катарыг үндэслэгч шейх Хассим бин Мохаммед бин Тани Аль Тани мэндэлжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх