Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/uiuiuui.jpeg

Английн Премьер лигийн Арсенал клуб 22 тоглолтод дараалан ялагдал амсаагүй байсан ч өчигдөр ялагджээ. Лондон хотын баг Премьер лигийн 17-р тойрогт Саутхэмптон клубын талбайд зочилж тоглосон бөгөөд үндсэн цагт 3-2 харьцаатай хожигдсон байна. Их буучдаас довтлогч Хэнрик Мхитарян хоёр гоол оруулсан ч хангалтгүй байсан аж.

Саутхэмптон клуб энэхүү ялалтыг авснаар хасагдах бүсээс гарсан бөгөөд хүснэгтийн 17-р байранд бичигдэж эхэлсэн байна. Энэ хожлыг багийн шинэ менежер Ральф Хазенхюттлтэй шууд холбон тайлбарлаж болно. Тэрээр ердөө 10 өдрийн өмнө ажлаа хүлээн авсан бөгөөд улиралд хамгийн амжилтгүй явсан тус баг өндөр формтой Арсеналыг буулган авсан нь энэ.

Энэ жил 51 настай Австри эр өмнө нь Германы Бундеслигийн Лайпциг клубыг удирдан өндөр амжилт үзүүлж байсан нэгэн юм.

Эх сурвалж: SPS

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх