etoim.mn
photos/emd.jpg

Сүхбаатар аймгийн Цагдаагийн газар, Баруун-Урт сумын ЗДТГ-тай хамтран  эрүүлжүүлэх байрандаа 10сая төгрөгөөр ариун цэврийн өрөө шинээр байгуулан ашиглалтад оруулжээ. Ингэснээр зөрчил гарган баривчлагдсан болон эрүүлжүүлэгдсэн иргэд стандартын шаардлага хангасан ариун цэврийн өрөөгөөр үйлчлүүлэх боломжтой болсон байна.

Тус цагдаагийн газар өмнө нь гадаа модон жорлонтой байсан юм. Тус ариун цэврийн өрөөг ашиглалтанд оруулснаар гадаа гарах шаардлагагүй илүү цэвэр орчинг бүрдүүлж өгчээ. Мөн зөрчил гаргаж хоригдсон хүмүүст зориулан душ, угаалтуур мөн автомат угаалгын машиныг суурьлуулсан байна.

Хэдийгээр зөрчил гаргаж баривчлагдсан хэдий ч хүний эрхийг нь дээдлэх үүднээс ийнхүү шийдэж байгаа гэдгийг онцолж байлаа.

Сүхбаатар аймгийн эрүүлжүүлэх байранд өдөрт 10 орчим хүн эрүүлжүүлэгддэг гэсэн судалгаа бий. Мөн баяр ёслолын үеэр болон долоо хоногийн баасан гарагт энэ тоо нэмэгддэг байна.

Ашиглаж эхлээд нэг сар болж байна. Энэ хугацаанд эрүүлжүүлэгдсэн хүмүүс усанд ороод, хувцасаа угааж өмсөөд гэртээ цэвэрхэн очдог болсон” гэж аймгийн Цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн хошууч Г.Ганчимэг хэллээ.

Тус аймгийн хэмжээнд 2018 он гарсаар 500 гаруй хүн эрүүлжүүлэгдсэн байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх