etoim.mn
photos/cba54e2a4909999509ff1178a6ef7851.jpg

1. Майкл Жексон Невада мужийн элсэн цөлд өөрийн хөшөөг босгохыг хүсдэг байжээ. Лас Вегасийн нисэх онгоцны буудлаас тус хөшөө нь шууд харагдаж байх зориулалттай байсан аж. 

2. Тэр "Marvel" компанийг бараг л худалдаж авах дөхөж байв. Учир нь Жексон тус компаний бүтээл "Хүн аалз"-д ухаангүй дуртай нэгэн байжээ. 

3. Түүний үхэхээсээ өмнө зохиосон мөн бэлэн болгосон хэдэн зуун уран бүтээл байдаг гэлцдэг. 

4. Тэр 2001 оны есдүгээр сарын 11-нд Дэлхийн худалдааны төвд уулзалттай байсан ч өглөө нь нам унтчихсан учраас "амь аврагдсан" гэдэг. Зөвхөн Жексон ч биш, Gwyneth Paltrow, Patti Austin,  Michael Lomonaco, Larry Silverstein, Mark Wahlberg, Sarah Ferguson зэрэг алдартанууд энэ өдөр бас л Жексонтой адил жижиг асуудлаас болоод Худалдааны төвд зочлох ёстой байсан ч чадаагүй юм. 

5. Жексон “Beat It” дууныхаа клипэнд жинхэнэ танхай бүлэглэлийнхэнийг урьж тоглуулсан бөгөөд зураг авалтын хугацаанд тэдэнд амьдралаа сайжруулж, өөрчлөгдөхөд нь тусалж байжээ. 

6. Жексоны боксын шорт "Ebay" сайтанд нэг сая ам.доллароор зарагдаж байжээ. 

7.  Mr. T 1980-аад оны үед Жексоны бие хамгаалагчаар ажилладаг байв. Тэрээр нэг шөнийн 3000 ам.долларын хөлстэйгөөр Steve McQueen, Diana Ross, болон Muhammad Ali нарыг мөн хамгаалдаг байв. 

8. Жексон нэгэн удаа найруулагч Steven Spielberg-т хараал хийгэхийн тулд үзмэрчид 150.000 ам.доллар төлсөн гэдэг цуурхал байдаг. 

9. Жастин Тимберлейк  ‘Gone’ хэмээх дуугаа Попын хаанд зориулж бичжээ. Тэрээр Жексоны үнэнч шүтэн бишрэгч байсан юм. 

10. Түүнийг нас барсаны дараа задлан шинжилгээний хариунаас, Жексон уруулаа ягаан өнгөөр харин хөмсгөө гүн хөх өнгөөр шивүүлсэн нь тодорхой болсон юм. 

11. Зуун дамжсан хит дуу болох Thriller-ийн анхны хувилбарыг "Starlight" гэдэг байжээ. 

12. Жексон болон Фредди Меркюри нар хамтдаа дуу бичүүлж байсан ч анх бичигдсэнээсээ хойш 30 жилийн дараа энэ дуу олны хүртээл болсон юм. 

13. Түүний дуртай хүүхэлдэйн киноны баатар "Пинокио" байв. 

14. "Гэртээ ганцаараа" киноны од Macauley Culkin бол Жексоны хоёр хүүхдийн загалмайлсан эцэг юм. Жексон түүнийг бэлгийн харьцаанд уруу татсан хэмээх цуурхал дэгдэх үед Галкин энэ бүх яриаг үгүйсгэж, Жексоныг хамгийн их өмөөрдөг хүн нь байв. 

15. Дэлхийн ядуурал, өлсгөлөнг бусад хүмүүст үргэлж харуулахын тулд түүнийг хар өнгийн гарын бугуйвч зүүдэг байсан гэх нь олонтаа. 2000 онд тэр дэлхийн хамгийн өглөгч поп дуучнаар тодорч Гиннесийн номонд бүртгэгдэж байжээ. 

16. Тэр цагаан хоолтой байв. Хүмүүс түүнээс үлгэр дуурайлал авч цагаан хоолтон болоосой гэж тэр хүсдэг байв. 

17. Мадам Тюссейн музейд түүний нийт таван төрлийн баримал байдаг. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх