etoim.mn
photos/48386809_2164322236963140_695948155522383872_n.jpg

Сүүлийн үед хүн болгон хорт утааны талаар ярьж тэмцэж агаарын бохирдолыг багасгаасай гэж хүсэж байгаа билээ. Зарим телевизүүд 24 уагийн турш Улаанбаатар хотын аймшигтай утаатай бичлэгийг тавьж байгааг бид бүгд мэдэх билээ. Харин нэгэн иргэн өөрийн фэйсбүүк хуудаснаа уг постыг оруулсан нь сүүлийн үед ихээхэн хандалт аван хүмүүсийг тэмцэх ёстой хэмээн уриалга болоод байгаа билээ. Ингээд та бүхэндээ дараах бичсэн сэтгэгдлийг нь оруулъя. 

 

Сайн байна уу ? Би яг одоо үхэж явна. Миний гэр бүл, үр хүүхэд бүгд угаартаж үхсэн. Энэ хотод би ганцаараа үлдлээ, одоо юу болсон талаар ярьж өгье.

Хүн бүр мэдэж байсан. Яагаад гэвэл хүн болгон л утаа ямар аюултай талаар яриад байсан юм. Зурагтаар ч яриад л, төр засаг ч яриад л ... Гэхдээ би одоо ойлгож байна хэн ч үнэндээ МЭДЭХГҮЙ байсан юм билээ. Утаа ямар аюултай гэдгийг. Мэлхийг чанаж байхад үхэж байна гэдгээ огт мэддэггүй эцсийн амьсгал хураах мөчид л тэр нэг муухай дуугараад үхдэг юм гэсэн. Энэ хотын хүмүүс бүгд л тэгэж үхлээ. Хэн ч маск зүүсэнгүй, хэн ч энэ хотыг орхисонгүй, ядаж хүүхдээ хамгаалсангүй. Бид агааршүүгч авч болох байсан мөнгөөрөө шинэ жилийн баяр тэмдэглэсэн, бид маск авч зүүх мөнгөөрөө хор авч гударсан.

Яг л бүслэгдсэн мэт 4 уулын дунд ямар ч салхигүй үүрээр, яг л тэр зураглал бидэнд энэ аюулыг өглөө бүр сануулж байсан. Өглөө болгон Энхтайваны гүүр даваад ажил руугаа алхаж явахад зөвхөн гадаад хүмүүс л маск зүүчихсэн нэг ч Монгол хүн масктай харагддаггүй байлаа. Хаяа хаяа тэднийгээ шоолно. Энэ урт насална аа гэх мэтээр. Тийм ээ тэд урт наслах байх бид ямар ч байсан амьдарч болохоосоо хэд дахин бага насаллаа. Хүүхдүүд энд тэндгүй ухаан алдаж унаад бидэнд сануулга өгөөд л байсан, гэхдээ арай ч үхчихгүй байлгүй гэж явсаар хорвоог орхисоон.

Дайн Сирит болоогүй ээ. Дайн энэ хотод болсон. Хөлдөж үхэх угаартаж үхэхийн зааг дээр тэмцсээр байгаад үхлээ дээ манай хотынхон. Хэдэн мянган Монгол хүүхэд хорвоогийн нарыг харж чадалгүй эхийнхээ хэвлийд эндсэн дээ. Геннисийн номонд дэлхийн хамгийн олон хүн нэг дор цуглаад сайн дураараа өөрсдийгөө угаартуулж алсан гэвэл бид тооцогдох байх.

Төр засаг уу ? Тэд яахав дээ ихэнхи нь амьд үлдсэн дээ. Тэд хэдэн жилийн өмнөөс гэр бүлээ энэ улсаас нүүлгэчихсэн зугтахдаа бэлдээд байж байсан юм билээ. Тэдний хамгийн том гэм нүгэл бол ҮНЭНИЙГ НУУСАН. Одоо та нар үхнэ, бид юу ч хийж чадахгүй хийхийг ч хүсэхгүй байна, онцгой байдал энэ тэр гамшгийн түвшинд хүрч байж л зарлагдах учиртай, арай ч гамшгийн хэмжээд хүрчихээгүй байна, удахгүй хавар боллоо, тэгээд Монгол хүн буян заяагаараа болно доо болно хар малнууд, эргүү тэнэг үхэр Монголчууд минь ! хэмээн өдөр бүр чихэнд минь шивнэдэг байв.

Би энэ хотын амьд гарсан сүүлчийн хүн. Утаа гаргах ч хүнгүй болсон учраас би яахав амьд үлдэх л юм шиг байна. Гэхдээ одоо амьдраад ч яахав дээ

Ч.Ганжавхлан

Бэлтгэсэн: Б. Ариунсарнай

 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх